Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 138/ШШ2024/01001

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байрлах, ******* регистрийн дугаартай, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, *******ын *******т холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 547,003 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь “******* *******” ХХК-тай 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 140000937329 дугаартай зээлийн гэрээний үндсэн дээр 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 180,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй, мөн өдөр 190,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэйгээр тус бүр 1 сарын хугацаатай зээл авсан бөгөөд хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Зээлдэгчээс зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч огт төлбөр төлөөгүй, үүргээ гүйцэтгээгүй байсаар байна. Иймд Б.*******ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 547,003 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 547,003 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 547,003 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “хариуцагч Б.*******ийг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан гаргасан “зээлийн гэрээний үүрэгт 547,003 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,044 төгрөгийн 50 хувь болох 8,522 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 8,522 төгрөгийг, хариуцагч Б.*******ээс 8,522 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* *******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Г.ЖАРГАЛТУЯА