| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/01275/И |
| Дугаар | 320/ШШ2025/00079 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 320/ШШ2025/00079
| 2025 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 320/ШШ2025/00079 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогт Д-гийн Д-,
Хүсэлтийн шаардлага: Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай 155/2024/01275/и дугаар индекстэй, иргэний хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д- хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1987 онд 10 дугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Сум дундын эмнэлэгт 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн жижүүрийн асрагчаар томилогдон 1988 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал ажиллаж байсан. Тэгээд бичээчийн 45 хоногийн курсэд суралцаад тус сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдөр бичээчээр ажилд ороод 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Би 1969 онд айлын ууган хүүхэд болж төрөөд, манай аав Д.Д-, ээж С.М нар 1970 онд гэр бүл болж байсан гэсэн. Д.Д- нь миний аав мөн, надад төрсний гэрчилгээ олгохдоо ээж С.Маар овоглож бүртгэсэн талаар мэдэхгүй. Бид эцэг, эхээс есүүлээ. 1980 онд төрсөн эмэгтэй дүүг маань Д- гэдэг. Хөгшин аав маань бүртгүүлэхдээ нэрийг нь андуурсан гэсэн. Надад Улаан-Уул сумын Сум дундын эмнэлгээс хөдөлмөрийн дэвтэр олгохдоо миний эцэг Д-н нэрийг "Д" гэж буруу бичсэн тул дээрх хугацаанд ажилласан жил тооцогдохгүй болж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон.
Иймд надад Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сум дундын эмнэлгээс 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "Д"ын Д- нэрээр нээж олгосон 2********** дугаар хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Д-н Д- мөн болохыг тогтоож өгнө үү гэв. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Сум дундын эмнэлгээс 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "Д"ын Д-т олгосон 2********** дугаар хөдөлмөрийн дэвтэр, НДД №А********** дугаар нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарсан Мын Д-ын төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Д-, С.М нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3-7, 46 дахь тал)
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Д-ын төрсний бүртгэлийн лавлагаа, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР-21 (А) иргэний үнэмлэх авах өргөдлийн архивын хуулбарыг гаргуулан, "Д" овогтой Д- (*****************)... нэрээр иргэний бүртгэлд бүртгэлтэй эсэхийг тодруулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Б-, Д.Н- нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 16-20, 52, 41-45 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.Д- өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодрууллаа.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Д.Д-ын эцэг Д.Д-, эх С.М нар гэрлэлтийн бүртгэлтэй боловч түүний төрсний бүртгэлд эх С.Маар, БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний үнэмлэх авах өргөдөлд эцэг Д.Д-гаар тус тус овоглож зөрүүтэй бүртгэсэн, иргэний улсын бүртгэлийн цахим санд "Д"ын Д- гэх бүртгэлгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
а. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр гарсан нөхрийн: ...эцэг /эх/-ийн нэр: Д, өөрийн нэр: Д-. Эхнэрийн: ...эцэг /эх/-ийн нэр: С, өөрийн нэр: М, бүртгэсэн газар: Хөвсгөл Улаан-Уул, бүртгэлийн дугаар: 9, бүртгэсэн он сар өдөр: 1970-07-13 гэх бичилттэй CVL2567010001000**** дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 46 дахь тал)
б. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гарсан Иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: *****************, иргэний бүртгэлийн дугаар: ***********, овог: -, эцэг (эх)-ийн нэр: М, өөрийн нэр: Д-, хүйс: эмэгтэй, төрсөн он сар өдөр: 1969-03-12, төрсөн газар:-, бүртгэсэн газар: Хөвсгөл Улаан-Уул, бүртгэлийн дугаар: 22, бүртгэсэн он сар өдөр: 1969-03-31. ...эцгийн: эцэг (эх)-ийн нэр: -, нэр: -, эхийн: эцэг (эх)-ийн нэр: С, нэр: М гэх бичилттэй CVL24670100010*********** дугаар Төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 7, 18 дахь тал)
в. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №075 дугаар ...5. Овог: Д-, 6. Нэр: Д-...12. Боловсролын түвшин: бүрэн дунд, 13. Мэргэжил: бичээч...14... эзэмшсэн он: 1988...оршдог сум район: Улаан-Уул...17. Эцэг эх, эхнэр нөхөр, 16 хүртэлх насны хүүхэд: эцэг Б-ийн Д-, регистрийн дугаар: ************, эх: С М, регистрийн дугаар: ************, бүртгэгчийн нэр: С.Ч, он сар өдөр: 1988.09.24... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 19 дэхь тал)
ХААТР-21 (А) иргэний үнэмлэх авах өргөдлийн ...6. Овог: Б, 7. Эцэг (эх)-ийн нэр: Д-, 8. Нэр: Д-, 9. Төрсөн: 1969-03-12, аймаг: Хөвсгөл, сум: Улаан-Уул...13. Боловсрол: Бүрэн дунд... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 20 дахь тал)
г. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд "Д" овогтой Д- (*****************) гэх бүртгэл бүртгэгдээгүй байна гэх бичилттэй 30/62 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 52 дахь тал)
Гэрч Д.Н-ын ...манай аавыг Дгийн Д-, ээжийг Сын М гэдэг. Энэ хүмүүс гэр бүл болоод анхны хүүхэд нь Д- 1969 онд төрж байгаа юм. Аав, ээж маань гэрлэлтийн батлахаа 1970 онд авсан байна лээ. Гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан болохоор төрсний бүртгэлд ээж М бичигдсэн байгаа байх. Харин ажил хөдөлмөр хийх үед нь Д- гэдэг нэрийг нь "Д" болгоод биччихсэн юм байна лээ..."Д" гэж байхгүй, Д- л гэж байх ёстой...Бид эцэг, эхээс 9-үүлээ. Д-, Л, ЛО, Н-, ЭТ, дахиад Д-, О, БС, БЦ нар тус тус төрсөн...Том Д- нь 1969 онд, бага Д- нь 1980 онд төрсөн. Бүгд Д- овогтой...би төрсөн дүү нь болохоо баталж, өөрийн төрсний бүртгэлийн лавлагааг өгнө. Түүнд эцэг Д-, эх М гээд эгч Д-ын эцэг, эхийн нэртэй тохирч байгаа юм гэх мэдүүлэг, гэрч Л.Б-гийн ... Д-ын аавыг нь Д- гэдэг, Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн Тоом бригадад нягтлан, тоо бүртгэгч хийдэг хүн байсан. Ээжийг нь М гэдэг нэгдэлд мал малладаг байсан. Биднийг хамт ажилладаг байхад Д- овогтой Д- гэдэг байсан...өөр Д- нэртэй хүн тухайн үед Сум дундын эмнэлэгт ажиллаж байгаагүй... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 43, 44 дэхь тал)
5. Нэхэмжлэгч Д-н Д-т Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Сум дундын эмнэлгээс 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн дэвтэр олгохдоо "Д"ын Д- овог нэрээр бүртгэсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Сум дундын эмнэлгээс 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "Д"ын Д- нэрээр олгосон №2********** дугаар хөдөлмөрийн дэвтрийн 01. 1987 оны 08 сарын 20. Улаан-Уул сумын СДЭ-т дежурын асрагчаар ажиллуулав. СДЭ-ийн ерөнхий эмчийн 1981-08-25-ны өдрийн тоот тушаалаар. 02. 1988 оны 03 сарын 31. Өөрийн хүсэлтээр Улаан-Уул сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлэв. Сумын эмнэлгийн е/эмчийн 1988-03-31 өдрийн №2 тушаалаар. 03. 1988 оны 07 сарын 16. Сумын АХ-ын гүйцэтгэх захиргааны бичээчээр түр хугацаагаар авч ажиллуулав. Сумын АХ-ын Г/З-ны 1988.07.16-ны өдрийн 27-р тоот захирамжаар. 04. 1991 оны 06 сарын 01. Сумын АХ-ын гүйцэтгэх захиргааны бичээчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Жаргалант-Амьдрал нэгдлийн зөвлөлд шилжүүлэв. Сумын АХ-ын гүйцэтгэх захиргааны 1991 оны 10-р сарын 21-ний өдрийн 41-р тоот захирамжаар. 05. 1991 оны 06 сарын 05. Сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд гэрээтэй малчин ажилчнаар ажиллуулав. Нэгдлийн даргын 1991.06.05-ны өдрийн 39-р тушаалаар. 06. 1995 оны 07 сарын 01. Сумын Жаргалант-Амьдрал нэгдэл компанийн малчин аж ахуйн үүрэгт ажлаас чөлөөлөв. Компанийн 1995.07.01-ний өдрийн 18-р тоот тушаалаар. Улсын үзлэгээр ажилласан хугацааг 7 жил 0 сар 26 хоногоор тооцов гэх бичилттэй нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4-5 дахь тал)
НДД №А********** дугаар нийгмийн даатгалын дэвтэр, ХААТР-21 (А) иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт зэрэг баримтын овог нэр: Д- Д-, төрсөн огноо: 1969-03-12, төрсөн газар: Хөвсгөл Улаан-Уул, боловсрол: бүрэн дунд гэх бичилт зөрүүгүй, түүний Улаан-Уул сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд ажилд орсон огноо, эрхлэх ажлын нэр хөдөлмөрийн дэвтэр, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картад бичигдсэн бичилт хоорондоо тохирсон, (хавтаст хэргийн 6, 20 дахь тал)
Гэрч Л.Б-гийн ...Д.Д- нь Улаан-Уул сумын Сум дундын эмнэлэгт 1987 оны 08 сараас 1988 оны 4, 5 сар хүртэл үйлчлэгчээр ажиллаж байгаад гарсан. Тэгээд сумын захиргаанд бичээч хийдэг болсон... гэх мэдүүлэг, гэрч Д.Н-ын ...Д.Д-...1987 онд 10 дугаар анги төгсөөд, сумын Сум дундын эмнэлэгт үйлчлэгч хийдэг байсан. 1988 оноос сумын захиргаанд бичээч хийдэг болсон. 1991 оноос малчин болсон. Мал маллаж байгаад Улаан тайгын тусгай хамгаалалттай газар гэж байгуулагдахад тэнд орж нярав хийж байгаа... гэх мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдов. (хавтаст хэргийн 43-44 дэхь тал)
Нэхэмжлэгч Д.Д-ын шүүхэд гаргасан хүсэлт тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүнийг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.4-д Эрх олгосон ямар нэгэн баримт бичиг (иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад)-т дурьдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он сар өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч мөн эсэх гэж зааснаар нэхэмжлэгч Д.Д- хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Сум дундын эмнэлгээс 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "Д"ын Д- нэрээр бүртгэж олгосон №2********** дугаар хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б овогт Д-н Д- мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Сум дундын эмнэлгээс 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "Д"ын Д- нэрээр бүртгэж олгосон №2********** дугаар хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ***************** дугаар регистртэй, Б овогт Д-н Д- мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА