| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01393/И |
| Дугаар | 320/ШШ2025/00106 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 320/ШШ2025/00106
| 2025 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 320/ШШ2025/00106 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/01393/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Х компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,946,753 (арван хоёр сая есөн зуун дөчин зургаан мянга долоон зуун тавин гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Х аймгийн Х компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Х нь харилцагч Ч.С нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2010115582 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 12,800,000 (арван хоёр сая найман зуун мянга) төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1, 421.2 дэх хэсгүүд, 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.8 дахь заалт, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүулэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зуйлийн 7.1, 7.2 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу харилцагч нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан цахимаар зээлийн хүсэлт гаргаж, зээлийн гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 587,626.46 төгрөгийг төлсөн.
Х ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 53 хоног хугацаа хэтруүлээд байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт 12,946,753 (арван хоёр сая есөн зуун дөчин зургаан мянга долоон зуун тавин гурав) төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Ч.С нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд: Хариуцагч Ч.С миний бие Х ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн аваад дараах тайлбарыг гаргаж байна.
Миний бие Ч.С нь Х ХК-аас нэхэмжилж буй үндсэн зээл 12,373,333,34 төгрөг, зээлийн хүү 569,842,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,576,99 төгрөг, нийт 12,946,753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х хувьцаат компани нь хариуцагч Ч.С т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,946,753 (арван хоёр сая есөн зуун дөчин зургаан мянга долоон зуун тавин гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,098 төгрөгийн 50 хувь болох 111,049 төгрөгийг хариуцагч Ч.С аас, 50 хувь болох 111,049 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х хувьцаат компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.С т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,946,753 (арван хоёр сая есөн зуун дөчин зургаан мянга долоон зуун тавин гурав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ч.С аас 111,049 (нэг зуун арван нэгэн мянга дөчин ес) төгрөгийг, улсын орлогоос 111,049 (нэг зуун арван нэгэн мянга дөчин ес) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х хувьцаат компанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА