Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 317/ШШ2025/00081

 

 

 

 

2025 01 15 317/ШШ2025/00081

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Г.А, Б овогт Д.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр төрсөн охин Б овогт Э.Д, 0 оны 0 дугаар сарын 0-ний өдөр төрсөн хүү Б овогт Э.О нарыг эх Г.А асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Э.О 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, охин Э.Д, хүү Э.О нарыг тус тус 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Э тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 1. Д.Д өмчлөлийн, Т аймгийн З сум, 0 дугаар баг, 0 дугаар гудамж, 0 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн 0, нэгж талбарын 0 дугаартай, 0 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газар, 2. Д.Э өмчлөлийн, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай, 0м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хариуцагч Д.Э өмчлөлд үлдээж, хариуцагч Д.Э нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн ногдох хэсэг буюу Г.А болон охин Э.Д, хүү Э.О нарт ногдох тус бүрийн 12.000.000 төгрөг, нийт 36.000.000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Г.А төлөх, 3. Хамтран өмчлөх дундын эд хогшилоос хувцасны өлгүүр 1 ширхэг, модон сандал 2 ширхэг, ханын стенк 1 ширхэг, хувцасны шкаф /бор өнгийн/ 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, гал тогооны ком 1 ширхэг, компьютерийн ширээ 1 ширхэгийг бие байдлаар нь нэхэмжлэгч Г.А хүлээлгэн өгөх, 4. Хариуцагч Д.Э нь хүүхдүүдийн сургалтын болон эмчилгээний зардалд төлөгдсөн нэмэлт зардал 1.138.000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Г.А төлөхөөр тус тус тохиролцсон, зохигчийн эвлэрлийг баталсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.А , нэхэмжлэгч Г.А улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 514.423 төгрөгийг Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.А тус тус олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар охин Э.Д, хүү Э.О нарын хүссэн үед нь эцэг Д.Э уулзуулах, харилцаа холбооны хэрэгслээр чөлөөтэй харилцахад саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Г.А даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батмандалд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА