Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 320/ШШ2025/00103

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 320/ШШ2025/00103

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/01333/И/

Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ж.Т ,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Ж.Т ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Уянга.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Т нь шүүхэд Х.Б-д нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд Х.Б-д нэгдлийн Ө бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Намайг 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жилээ нөхөн тооцуулахаар Нийгмийн даатгалын байгууллагад хандахад Х.Ц сумын Засаг даргын тамгын газрын архиваас авсан цалингийн тодорхойлолтод үндэслэн 1990, 1991 оны 12 дугаар сар, 1992 оны 10 дугаар сар, 1994-2000 онууд нийт 9 жил 02 сарыг нөхөн тооцсон юм.

Одоо өндөр настны тэтгэвэрт гарахаар материалаа бүрдүүлтэл миний ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой тушаалууд холбогдох газруудаас бүрэн гарч ирээгүй, хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон зэрэг шалтгааны улмаас миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна...гэв.

Хүсэлт гаргагч Ж.Т нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 11/378 дугаар албан бичиг, Х аймгийн Архивын тасгийн ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 04 сарын 16-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х.Б-д нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сраын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралт, Х.Ц сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3/176 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн хөлсний лавлагаа, Х.Ц сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 11 сарын 27-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд, Монгол Улсын тохируулагч агентлаг Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн а/132 дугаар Архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.Ц , Ц.О нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А) маягтууд, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хүсэлт гаргагч нь 1990-2000 онуудад Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан эсэх лавлагаа зэргийг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Намайг 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жилээ нөхөн тооцуулахаар Нийгмийн даатгалын байгууллагад хандахад Х.Ц сумын Засаг даргын тамгын газрын архиваас авсан цалингийн тодорхойлолтод үндэслэн 1990, 1991 оны 12 дугаар сар, 1992 оны 10 дугаар сар, 1994-2000 онууд нийт 9 жил 02 сарыг нөхөн тооцсон юм.

Одоо өндөр настны тэтгэвэрт гарахаар материалаа бүрдүүлтэл миний ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой тушаалууд холбогдох газруудаас бүрэн гарч ирээгүй, хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон зэрэг шалтгааны улмаас миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х.Б-д нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74 дүгээр: ...1. 1-р хавсралтад заагдсан нэр бүхий гишүүдийг нэгдлийн гишүүнээс эрхэлсэн ажлаас нь чөлөөлсүгэй...

Хавсралт №1:...17. Ж.Т , малчнаас... гэсэн бичвэр бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралт,

Х.Ц сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3/176 дугаар албан бичгээр ирүүлсэн: Х.Б-д нэгдэлд 1991-1992 онуудад малчнаар ажиллаж байсан Ж.Т н 1991 он 01 сар 100, 02 сар 100, 3 сар 300, 4 сар 350, 5 сар 300, 6 сар 1200, 7 сар 1400, 8 сар 400, 9 сар 400, 10 сар 400, 11 сар 1310=18, хн 92, Хуудас 33б,

1992 он 01 сар 400, 2 сар 400, 3 сар 200, 4 сар 400, 5 сар 400, 6 сар 300, 7 сар 200, 8 сар 150, 9 сар 4165=80, 11 сар 150, 12 сар 150, хн 96, Хуудас 08. гэсэн түүвэр бүхий Х.Ц сумын Засаг даргын тамгын газар гэсэн тамга, нийгмийн даатгалын улсын байцаагч гэсэн тэмдэг тус тус дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан хөдөлмөрийн хөлсний лавлагаа,

Х.Ц сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 11 сарын 27-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 30/49 дүгээр албан бичгээр ирүүлсэн: Ж.Т , ажилладаг байгууллага: Б нэгдэл, ажилд орсон он: 1989, эрхэлдэг ажил: хоньчин, оршдог сум, район: Ц ... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,

Овог: Ж , Нэр: Т , ... ажилладаг байгууллага: Б нэгдэл, эрхэлдэг ажил: Хоньчин,... гэсэн мэдээлэл бүхий ХААТР21(А) маягт,

Х аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2/127 тоотоор ирүүлсэн Мэдүүлэг №47 зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Ж.Т нь Х.Б-д нэгдлийн Ө бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Гэрч Б.Ц ын: ...Ж.Т 1989 оны үед 8 дугаар ангиа төгсөөд Х.Б-д нэгдэлд аав, ээжтэйгээ мал малладаг байсан. Нэгдэл тартал ажиллаад одоо хүртэл мал маллаж байгаа... гэх,

Гэрч Ц.О ийн: ...Ж.Т 1989 онд илгээлтээр гарч Х.Б-д нэгдэлд аав, ээжтэйгээ мал малладаг байсан. Нэгдэл тартал ажиллаад одоо хүртэл мал маллаж байгаа... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд шүүх хүсэлт гаргагч Ж.Т н Х.Б-д нэгдлийн Ө бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Хэрэгт хүсэлт гаргагчийн Монгол Улсын тохируулагч агентлаг Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн а/132 дугаар Архивын лавлагаа, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 11/378 дугаар албан бичиг зэрэг баримтууд авагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.Т н Х.Б-д нэгдлийн Ө бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА