Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 317/ШШ2025/00080

 

 

 

2025 01 15 317/ШШ2025/00080

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т аймаг, Ц сум, 0 дугаар баг, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, регистрийн дугаар 0, Б овогт С.Ч,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нь Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. С.Ч нь Төв аймгийн Ц сумын цэцэрлэг, яслийн комбинатад асрагчаар 1987 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, мөн сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны жижүүр, үйлчлэгчээр 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус ажиллаж байсан юм байна. Гэтэл дээрх хугацааг өмнөх шийдвэр гарах үед нотлох баримтуудаа сумын архиваас аваагүйгээр хагас дутуу шийдвэрлүүлсэн. Нийгмийн даатгалын байцаагчийн зөвлөмжийн хуудаст дахин шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Ажилд орсон, ажлаас гарсан тушаалууд нь сумын архиваас гарч байгаа боловч ясли цэцэрлэгийн комбинатаас гарсан тушаал байхгүй. Ажилд шилжүүлэн томилсон болон 1994 онд эхийн чөлөөтэй байж байгаад ажлаас чөлөөлсөн тушаал нь гарахгүй байгаа учир өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байгаа юм байна. Иймд С.Ч Т аймгийн Ц сумын цэцэрлэг, яслийн комбинатад асрагчаар 1987 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, мөн сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны жижүүр, үйлчлэгчээр 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус ажиллаж байсан хугацааг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Т аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмжийн хуудас, Т аймгийн Ц сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 0 дүгээр ажилд авах ба ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай захирамжийн хуулбар, Т аймгийн Ц сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 0 дугаар зарим ажилчдыг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар, мөн сургуулийн захирлын 1991 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр зохион байгуулалтын өөрчлөлт хийж цалин тогтоох тухай тушаал, хавсралтын хамт, Т аймгийн Ц сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 96 дугаар амралт олгох тухай тушаалын хуулбар, мөн сургуулийн захирлын 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 106 дугаар тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, мөн сургуулийн захирлын 1992 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 22 дугаар тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, мөн сургуулийн захирлын 1992 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний биелэлт, ажлын үр дүнг тооцож 1992-93 онд мөрдөх багш нарын цалин тогтоолт №0 гэх баримт, мөн сургуулийн захирлын 1993 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 0 дугаар тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, мөн сургуулийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, мөн сургуулийн захирлын 1993 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 84 дүгээр тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, мөн сургуулийн захирлын 1994 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2024/0 дугаар шийдвэрийн хуулбар,

3. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 0 дугаар баримт хүргүүлэх тухай албан бичиг, түүнд хавсаргасан Т аймгийн Ц сумын Арван жилийн дунд сургуулийн захирлын 1997 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 0 дүгээр цалинг нэмэгдүүлэх тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт, мөн сургуулийн захирлын 1994 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 0 дугаар тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, Т аймгийн  Ц сумын Найман жилийн сургуулийн захирлын 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 0 дүгээр зарим хүмүүсийг ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Т аймгийн Ц сумын Найман жилийн сургуулийн ажилчдын 1988 оны 12 дугаар сарын цалингийн тооцоо, Т аймгийн Ц сумын Арван жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт, мөн сургуулийн захирлын 1991 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 0 дүгээр зохион байгуулалтын өөрчлөлт хийх, цалинг тогтоох тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт, мөн сургуулийн захирлын 1991 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 96 дугаар амралт олгох тухай тушаалын хуулбар, мөн сургуулийн захирлын 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 106 дугаар тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, мөн сургуулийн захирлын 1992 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 0 дугаар тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, мөн сургуулийн захирлын 1992 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0 дугаар ажил орлон гүйцэтгүүлэх тухай тушаалын хуулбар, мөн сургуулийн захирлын 1993 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 0 дугаар тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт, мөн сургуулийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0 дүгээр тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, мөн сургуулийн захирлын 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0 дугаар цалин тогтоолт хийх тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт, мөн сургуулийн захирлын 1993 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0 дүгээр тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, мөн сургуулийн захирлын 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаар цалин шинээр тогтоох тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт, мөн сургуулийн захирлын 1995 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаар ажил орлон гүйцэтгүүлэх тухай тушаалын хуулбар, мөн сургуулийн захирлын 1996 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 0 дүгээр албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн нэхэмжлэгч С.Ч биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, иргэний үнэмлэх авах өргөдөл, гэрлэснийг бүртгэх анкет, гэрлэлт цуцлагдсаныг мэдэгдэх хуудас, иргэний хаягийн хуудас, БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хүү Б.Н төрснийг бүртгэх анкет, хүү Б.Н төрснийг бүртгэх анкет, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 1 дүгээр албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Т аймгийн Ц сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар ээлжийн амралтын хуваарь батлах тухай захирамжийн хуулбар, Т аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 0 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Т аймгийн Ц сумын Найман жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 0 дүгээр зарим хүмүүсийг ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Т аймгийн Ц сумын Найман жилийн сургуулийн ажилчдын 1988 оны 12 дугаар сарын цалингийн тооцоо, Т аймгийн Ц сумын Арван жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт, Т аймгийн Ц сумын Арван жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн дүгээр зохион байгуулалтын өөрчлөлт хийх, цалинг тогтоох тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт, мөн сургуулийн захирлын 1991 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн  дугаар амралт олгох тухай тушаалын хуулбар, мөн сургуулийн захирлын 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн  дугаар тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, 1992 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 22 дугаар тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, 1993 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн  дугаар тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт, 1993 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт, 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн  дугаар цалин тогтоолт хийх тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт, 1993 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн  дүгээр тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, 1994 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн  дугаар тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн  дугаар цалин шинээр тогтоох тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт, Т аймгийн Ц сумын Арван жилийн дунд сургуулийн ажилчдын 1990 оны 8 дугаар сар, 1990 оны 3 дугаар сар, 1990 оны 9 дүгээр сар, 1990 оны 12 дугаар сар, 1990 оны 10 дугаар сар, 1988 оны 10 дугаар сар, 1988 оны 11 дүгээр сар, 1988 оны 12 дугаар сар, 1988 оны 9 дүгээр сарын тус тус цалингийн картын хуулбар зэрэг баримт бүрдсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан дараах баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

- Төв аймгийн Ц сумын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны 1987 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн  дүгээр захирамжаар С.Ч 1987 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тус сумын Цэцэрлэг, яслийн комбинатад асрагчаар авч ажиллуулахаар тогтоосон,

- Т аймгийн Ц сумын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны 1988 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн  дугаар захирамжийн хавсралтад асрагч С.Ч 26 хоногийн ээлжийн амралт олгохоор тогтоосон,

- Т аймгийн Ц сумын Найман жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн  дүгээр тушаалаар С.Ч 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цэвэрлэгчээр томилсон,

- Т аймгийн Ц сумын Найман жилийн дунд сургуулийн ажилчдын 1988 оны 12 дугаар сарын цалингийн тооцоо гэх баримтын  дугаарт С.Ч цэвэрлэгч 220 төгрөг гэж дурдсан,

- Т аймгийн Ц сумын Найман жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн  дугаар тушаалаар С.Чанцалмааг 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цэвэрлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, дотуур байрны жижүүрээр томилсон,

- Т аймгийн Ц сумын Арван жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тушаалаар зохион байгуулалтын өөрчлөлт хийж, цалинг шинэчлэн тогтоосон байх ба уг тушаалын 2 дугаар хавсралтын  дугаарт С.Ч жижүүр 320 төгрөг гэж дурдсан,

- Т аймгийн Цээл сумын Арван жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн  дугаар амралт олгох тухай тушаалаар дотуур байрны жижүүр С.Ч 24 хоногийн ээлжийн амралт олгохоор шийдвэрлэсэн,

- Т аймгийн Ц сумын Арван жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн  дугаар тушаалд жижүүр С.Ч хүүхэд асрах 6 сарын тэтгэмжтэй чөлөө олгосон,

- Т аймгийн  Ц сумын Арван жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн  дугаар тушаалаар С.Ч хүүхэд асрах 6 сарын тэтгэмжтэй чөлөө олгож, хугацаа сунгасан,

- Т аймгийн Ц сумын Арван жилийн дунд сургуулийн багш, ажилчдын 1992-1993 оны цалингийн тогтоолт гэх баримтад үйлчлэгч С.Ч 1430 төгрөгийн цалин олгохоор тогтоосон,

- Т аймгийн Ц сумын Арван жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн  дугаар тушаалаар үйлчлэгч С.Ч жирэмсний ба хүүхэд асрах чөлөөг 6 сараар олгосон,

- Т аймгийн Ц сумын Арван жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн  дүгээр тушаалаар С.Ч хүүхэд асрах 2 сарын хугацаа нэмж олгосон,

- Т аймгийн Ц сумын Арван жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн  дугаар тушаал, түүний хавсралтад зааснаар үйлчлэгч С.Ч цалинг 2.500 төгрөг байхаар тогтоосон,

- Т аймгийн Ц сумын Арван жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн  дүгээр тушаалаар үйлчлэгч С.Ч  хүүхэд асрах 6 сарын тэтгэмжтэй чөлөө нэмж олгосон,

- Т аймгийн Ц сумын Арван жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн  дугаар тушаалаар үйлчлэгч С.Ч хүүхэд асрах 6 сарын тэтгэмжтэй чөлөө олгосон,

- Т аймгийн Ц сумын Арван жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн  дугаар тушаал болон түүний хавсралтад зааснаар үйлчлэгч С.Ч цалинг 12.800 төгрөг байхаар тогтоосон,

- Т аймгийн Цээл сумын Арван жилийн дунд сургуулийн захирлын 1997 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 31 дүгээр тушаалаар үйлчлэгч С.Чанцалмаагийн ээлжийн амралтын хугацааг 24 хоног гээд 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд байхаар тогтоосон,

- БНМАУ-ын хүн амын регистрийн картад С.Ч 1987 оноос эхлэн Ц сумын Цэцэрлэгт асрагчаар ажиллаж эхэлсэн хэмээн 1988 оны 8 дугаар сарын 12-ны өдөр бүртгэсэн,

- хүү Б.б төрснийг бүртгэх анкетад эх С.Ч гээд түүнийг 1990 оноос хойш Ц сумын Арван жилийн дунд сургуульд жижүүр ажилтай гэж бүртгэсэн,

- Т аймгийн Ц сумын Арван жилийн дунд сургуулийн ажилчдын цалингийн картад цэвэрлэгч, дотуур байрны жижүүр С.Ч 1988 оны 9 дүгээр сард 220 төгрөг, 1988 оны 10 дугаар сард 220 төгрөг, 1988 оны 11 дүгээр сард 220 төгрөг, 1988 оны 12 дугаар сард 220 төгрөг, 1990 оны 3 дугаар сард 306,32 төгрөг, 1990 оны 8 дугаар сард 111,89 төгрөг, 1990 оны 9 дүгээр сард 43,10 төгрөг, 1990 оны 10 дугаар сард 197,04 төгрөг, 486,32 төгрөг, 1990 оны 12 дугаар сард 313,32 төгрөг тус тус олгосон тухай бүртгэл хийгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, дээрх бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч С.Ч Төв аймгийн Ц сумын цэцэрлэг, яслийн комбинатад 1987 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд асрагчаар, Т аймгийн Ц сумын Найман жилийн болон Арван жилийн дунд сургуульд 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, мөн 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дотуур байрны жижүүр, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдал нотлогдож, тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Ч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт С.Ч Т аймгийн Ц сумын цэцэрлэг, яслийн комбинатад 1987 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд асрагчаар, Т аймгийн Ц сумын Найман жилийн болон Арван жилийн дунд сургуульд 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, мөн 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дотуур байрны жижүүр, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Ч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА