Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 317/ШШ2025/00115

 

 

 

 

2025 01 29 317/ШШ2025/00115

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Т аймаг, С сум, 1 дүгээр баг, Б, байрлах, регистрийн  дугаартай, Т ХХК-ийн,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч.Э эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч.Э эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.  Т ХХК нь Ч.тай 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан   дугаартай Хамтран ажиллах гэрээ-ний дагуу У-Ө аймаг У-Учиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг. Гэтэл жолооч нь тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг 1 ХХК-иас нэр тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал гаргуулж авсан. Тиймээс уг зардлыг жолоочоос нэхэмжилж шүүхэд хандсан. Хариуцагч нь 2.490,9 литр түлш авсан нь шатахуун, тослох материалын зарлагын падаанаар нотлогдож байх тул 5.181.072 төгрөгийг нэхэмжилсэн ч тухайн хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Та  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч.Э.г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талыг төлөөлөгч миний бие дараах хүсэлтийг гаргаж байна. Ч.Э нь шүүхээс хаягаар очсон мэдээллийг хүлээн аваад компанитай холбогдон 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр тус компанид төлөх ёстой төлбөрөө бүрэн төлж барагдуулсан болно. Иймд эрэн сурвалжлуулах нэхэмжлэлээ татан авч байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Т  ХХК-ийн гүйцэтгэх захирлын   дугаартай тушаал, Т  ХХК-иас Т.Б  олгосон итгэмжлэл, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн  дугаартай Хамтран ажиллах гэрээ, Ч.Э  жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шатахуун тослох материалын зарлагын падаан, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 137/ШЗ2024/00 Дугаартай Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамж зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. ТХХК нь Ч.Э 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан дугаартай Хамтран ажиллах гэрээ-ний дагуу мидлинг тээвэрлүүлэх ажил гүйцэтгүүлсний шатахууны зардал 2.700.672 төгрөгийг гаргуулахаар Д аймгийн З сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Гэтэл тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 137/ШЗ2024/0000 дугаар захирамжаар хариуцагч Ч.Э нь нэхэмжлэлд дурдсан хаяг буюу Д аймгийн З сумын  дүгээр баг,  дугаар хэсэг гудамж,  дүгээр байр,  тоотод оршин суудаггүй бөгөөд бүртгэлгүй болох нь тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Улмаар нэхэмжлэгч Т  ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Э  эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 35.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч.Э  эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Т   ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 35.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Н.ГЭРЭЛТУЯА