| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2025/00014/И |
| Дугаар | 317/ШШ2025/00104 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 317/ШШ2025/00104
2025 01 23 317/ШШ2025/00104
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Т аймаг, З сум, дүгээр баг, өөрийн байранд байрлах, регистрийн дугаартай, Т ХК-ийн Төв аймаг салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т аймаг, Б сум, дүгээр багт оршин суух, регистрийн дугаар , Г.Б,
Хариуцагч: Т аймаг, Б сум, дүгээр багт оршин суух, регистрийн дугаар , Г.О нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 22.245.181,33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХК-ийн Төв аймаг салбар нь хариуцагч Г.Б , Г.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22.245.181,33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Г. Б , Г.О нар 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банкны Баянхангай тооцооны төвөөс тоот зээлийн гэрээ байгуулан нийт 30.000.000 /гучин сая/ төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар малчны зээл авсан. Зээлийн барьцаанд таван хошуу мал нийт 682 тоо толгой, гэр 1 ширхэг, гэрийн бусад эд хогшил тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсан. Банкны зүгээс зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл өгсөн боловч харилцагч янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж, зээлээ төлөхгүй цаг хугацаа авч байна. Зээлийн гэрээний дагуу 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дээр дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Г. Б , Г.О нараас зээлийн үндсэн төлбөр 19.764.807,43 төгрөг, зээлийн хүү 1.448.810,97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.024.562,93 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 22.245.181,33 /хорин хоёр сая хоёр зуун дөчин таван мянга нэг зуун наян нэгэн төгрөг гучин гурван мөнгө/-ийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г.Б Г.О нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г овогтой Оминий бие болон нөхөр Г овогтой Б хамт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 245.181,33 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 6.000.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч Т ХК-иас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т ХК-иас А.А олгосон итгэмжлэл, А.А З.Э олгосон итгэмжлэл, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Г.Б Г.О нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Б Г.О нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар, Г.Б Т банкны Б тооцооны төвд гаргасан өргөдөл, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өрийн Т аймгийн Б сумын Найрамдал багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тоот тодорхойлолт, Г.Б Г.О нарын мемориалын баримтын хуулбар, зээлийн дансны хуулга, Т ХК-иас Г.Б хүргүүлсэн дугаартай мэдэгдлийн хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийн хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаартай Зээлийн гэрээний үүргийг хангуулах талаар шүүхэд хандах тухай мэдэгдлийн хуулбар, Г.Б малын А дансны хуулбар, хүү тооцооллын хүснэгтийн хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Г.Б, Г.О нар Төрийн банк ХК-ийн Т аймаг салбарын Б тооцооны төвөөс 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн MN7 дугаар зээлийн гэрээ байгуулж, 30.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй авсан боловч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
Ингээд нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбараас хариуцагч Г.Б , Г.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн үүрэг 19.764.807,43 төгрөг, хүү 1.448.810,97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.024.562,93 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 22.245.181,33 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б , Г.О нар зээлийн гэрээний үүрэг 22.245.181,33 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж буюу 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 245.181,33 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 6.000.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т ХК-ийн Т аймаг салбарт төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Г.Б, Г.О нар зээлийн гэрээний үүрэг 22.245.181,33 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж буюу 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 245.181,33 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 6.000.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.000.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т ХК-ийн Т аймаг салбарт төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХК-ийн Төв аймаг салбараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269.175,91 төгрөгөөс 134.587,95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 134.587,95 төгрөг, хариуцагч Г.Б , Г.О нараас 134.587,95 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ХК-ийн Т аймаг салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА