Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/00781

 

 

 

 

 

 

 

  2025                01           29                                         192/ШШ2025/00781

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *****-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *****-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 9,660,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, мөн оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би Д.Бадамцэцэгтэй 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дансаар 3,000,000 төгрөг бэлнээр, 2,000,000 төгрөгөөр шилжүүлж нийт 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн. Мөн нэмж 2,160,000 төгрөгийг цувуулж өгч нийт 7,160,000 төгрөгийн зээлдүүлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа ба үндсэн зээл, зээлийн гэрээнд заасан алданги 2,500,000 төгрөг гаргуулах, нийт 9,660,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэжээ. 

 Зохигч талууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагч ******* нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: *******ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,660,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 6,660,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгөөр төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Хэрэв эвлэрлийн гэрээг биелүүлэхгүй бол албадан гүйцэтгүүлэх болно.  Нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул шүүх хуралдааныг талуудын эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлтийг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,660,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан  байна.

*******ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох 9,660,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 6,660,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

Уг эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй гэх тул хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*******ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох 9,660,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 6,660,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   *****