| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2025/00008/И |
| Дугаар | 311/ШШ2025/00039 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 311/ШШ2025/00039
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн .............нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн ............... байранд оршин суух ............т холбогдох цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу 706,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ............ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Завхан аймгийн ........... 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн .......... дугаартай захирамжаар иргэн .........ыг цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр буюу 706,500 төгрөгөөр дүйцүүлэн хаах шийдвэр гарсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 "Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ".1.4 "эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах" гэж заасан.
Гэтэл .......... нь цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр буюу 706,500 төгрөгөөр дүйцүүлэн хаах шийдвэрийг одоог хүртэл биелүүлээгүй байна.
....... тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "........... төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар гомдол гаргана" гэж хуульчилсан.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "............ төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж зааснаар .......... нь дээр дурдсан хуулиудад зааснаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул ................нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ.
Иймд ............ тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор ......... нэхэмжлэл гаргаж байна.
Завхан аймгийн ........ 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ....... дугаартай захирамжаар иргэн .............аас цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр буюу 706,500 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн 100090000983 /Цэргийн мөнгөн төлбөрийн данс/-нд төвлөрүүлж өгнө үү гэжээ
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ......... нь хариуцагч .........т холбогдуулан цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр 706,500 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ............. нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...миний бие нь Завхан аймгийн ........... нэхэмжилсэн 706,500 төгрөгийг өөрийн боломж бололцоогоор бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн .......... нь хариуцагч .............т холбогдуулан цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр 706,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ............. нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч ...............нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн .......... нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч .......... төлөх 706,500 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 21,506 төгрөгийн 50 хувь болох 10,753 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн .......... нэхэмжлэлтэй .........т холбогдох А.Ууганбаярт холбогдуулан цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр 706,500 төгрөгийг хариуцагч ................ нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ........... нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч ..........аас 10,753 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ........... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ