Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 318/ШШ2025/00047

 

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 318/ШШ2025/00047

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн ..... сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар ......, Б ургийн овогт Чгийн Бийн,

А.Эыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2022 оны 10 дугаар сард Увс аймгийн .... сумын харьяат Агийн Этай гэр бүл болж 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүү Б.О төрсөн юм. А.Э бид хоёр гэр бүлдээ маргаангүй, мал маллаж амьдарч байсан. Гэтэл А.Э нь 2024 оны 5 дугаар сард ямааныхаа ноолуурыг самнаж, Улаангомд зарахаар яваад буцаж гэртээ эргэж ирээгүй ба хүү Б.О бид хоёрыг орхиж яваад холбоо барихгүй 6 сар болж байна. Би эхнэртэйгээ холбоо барьж чадахгүй, ах дүү, аав ээж нь байгаа хаягийг нь хэлж өгөхгүй, А.Э одоо хотод байгаа гэж хэлээд хаягийг нь тодорхой хэлж өгөөгүй. А.Э нь нөхөр хүүхэдтэйгээ хамт амьдрахыг хүсэхгүй байгаа тул би гэрлэлтээ цуцлуулахын тулд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, А.Эын хаяг тодруулах шаардлагатай болсон юм. А овогтой Эын аав А, ээж Ж нар Увс аймгийн ........ суманд оршин суудаг, ээж Жын утас 80......2, А.Эын аав Аийн дүү Б нь Улаангомд байдаг бөгөөд утасны дугаар 95.......0, энэхүү хүмүүсээс А.Эын оршин суугаа газрыг асууж тодруулах боломжтой. Ийнхүү А.Э хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир түүнийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүү Б.Оын төрсний бүртгэлийн лавлагаа, Увс аймгийн .......... сумын Эрүүл мэндийн төвийн даргын хүү Б.О эрүүл бойжиж байгаа талаарх тодорхойлолт, Увс аймгийн .......... сумын ....... багийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаар тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс А.Эын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Увс аймгийн ....... сумын ......... дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Бийн А.Эыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул Ч.Бийн А.Эыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Ч.Б, А.Э нар 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.О төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

А.Э нь Н сумын Х багт нөхөр Ч.Б, хүү Б.О нарын хамт оршиж сууж байсан ба 2024 оны 5 дугаар сард Улаангом сум руу явсан ч боловч буцаж гэртээ ирээгүй байна. Улмаар нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргах гэсэн боловч А.Э нь байнга оршин суух хаягтаа оршин суудаггүй, хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар түүнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх үйл баримтаас үзэхэд А.Э иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байна.

Увс аймгийн ...... сумын ...........багийн Засаг даргаас Ч.Б, А.Э нар 2022 оны 10 дугаар сард гэр бүл болж, ......... сумын ........ багт мал маллан амьдарч байсныг тодорхойлов гэх тодорхойлолтыг ирүүлсэн байна.

Нэхэмжлэлд дурдсан А.Эын ээж Жын 8.......2 дугаарын удаа залгахад холбогдох боломжгүй, авга эгч Бийн 95.......0 дугаарын утас руу холбогдоход А.Э хотод байгаа гэсэн, төрсөн дүү А.Тгийн 8.....5 дугаарын утас руу холбогдоод асуугаарай гэсэн хариу өгсөн байна. Улмаар төрсөн дүү А.Тгийн 8.........5 дугаарын утас руу удаа дараа залгахад холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн.

Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс А.Эын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Увс аймгийн ....... сумын ........ дүгээр баг гэх хаягт оршин суудаг талаарх лавлагааг ирүүлсэн тул тус багийн Засаг даргаас А.Э тухайн хаягт оршин суудаг эсэхийг тодруулахад Тус хаягт оршин суудагггүй гэх хариуг ирүүлжээ.

3. А.Э нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байх бөгөөд байнга оршин суух хаягтаа оршин суудаггүй, хаяг тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, А.Эын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Увс аймгийн ........ сумын ....... дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

4. Иймд 19 оны ........ дугаар сарын ........-ний өдөр төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ............., Ша ургийн овогт Аийн Эыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ч.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгүүдэд зааснаар 19... оны .... дугаар сарын ....-ний өдөр төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ............, Увс аймгийн ......... сумын 1 дүгээр багт байнга оршин суух хаягтай, ........ сумын ......... багт түр оршин суух хаягтай, Ша ургийн овогт Агийн Эыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар А.Эыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг Увс аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ч.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ