Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 318/ШШ2025/00050

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 318/ШШ2025/00050

 

Увс аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Д би,

Нэхэмжлэгч: Увс аймгийн . сумын .... ....дүгээр багийн .... тоотод оршин суух, регистрийн дугаар ........., Т ургийн овогт Сгийн Бгийн,

Хариуцагч: Увс аймгийн ........ сумын .......... дугаар багийн Г хороолол, Төрийн албан хаагчийн ..... айлын байрны ......... тоотод оршин суух, регистрийн дугаар: ......, Б ургийн овогт Бгийн Мт холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 9,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.М нь 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн банз авч эхэлсэн. 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 1 ширхгийг 23,000 төгрөгөөр бодож 60 ширхгийг авсан нийт 1,380,000 төгрөг болсон. 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хашааны 2 метрийн банз 50 ширхгийг авсан бөгөөд нэг ширхэг 7000 төгрөг, нийт 350,000 төгрөг болсон. 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр палк 60 ширхгийг, нэг ширхгийг нь 38,000 төгрөгөөр буюу нийт 2,280,000 төгрөг болсон. 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр дай мод 13 ширхгийг авсан бөгөөд нэг ширхэг нь 8000 төгрөгийн үнэтэй, нийт 104,000 төгрөг болсон. 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 5 см дай 106 ширхгийг авсан бөгөөд нэг ширхгийг 16,000 төгрөгөөр авсан буюу нийт 1,696,000 төгрөг, 60 ширхэг 3 метрийн банзыг нэг ширхгийг 12,000 төгрөгөөр буюу нийт 720,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 5 см-ийн банзыг 50 ширхгийг нэг ширхгийг 25,000 төгрөгөөр буюу нийт 1,250,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 5 см-ийн банзыг 60 ширхгийг нэг ширхгийг нь 25,000 төгрөгөөр бодож нийт 1,500,000 төгрөгөөр авсан, нэг ширхэг нь 16,000 төгрөгийн үнэтэй дайны банз 38 ширхэг авсан, нийт 620,000 төгрөг болсон. Иймд дээрх бүх үнийн дүн нийлээд нийт 9,900,000 төгрөгийг Б.Маас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Бгээс банз авсан. Манайх барилгын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2024 онд улсын төсвийн санхүүжилтээ авч чадаагүйн улмаас уг банзны мөнгийг өгч чадаагүй. Манай ажлын мөнгө 2025 онд суусан тул дулаараад ажил эхлэнгүүт эхний санхүүжилтээр төлж барагдуулах хүсэлтэй байна. Манай ажил улирлын чанартай тул өвлийн нөхцөлд ямар нэгэн үйл ажиллагаа зогссон байгааг бодолцож үзнэ үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Б.Мт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 9,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Бгийн худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 9,900,000 төгрөгийг төлж барагдуулахыг хариуцагч Б.М хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна..

Хариуцагч Б.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,350 төгрөгийн тал хувь болох 86,675 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 86,675 төгрөг, хариуцагч Б.Маас 86,675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С.Бгийн худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 9,900,000 төгрөгийг хариуцагч Б.М төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 86,675 төгрөг, хариуцагч Б.Маас 86,675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгож, 86,675 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ