| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00671/И |
| Дугаар | 318/ШШ2025/00041 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 318/ШШ2025/00041
| 2025 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 318/ШШ2025/00041 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн .... сумын .... дугаар багийн ... тоотод байрлах, регистрийн дугаар ....., Бр ургийн овогт Б Дийн,
Хариуцагч: Увс аймгийн ..... сумын ... дүгээр багийн . тоотод.. оршин суух, Цийн Бд холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Б нь гэрийн мод хийж өгөхөөр 2022 оны 7 дугаар сард бэлэн 1,000,000 төгрөг аваад гэрийнхээ мод хийж өгөөгүй. Түүнээс хойш 1,000,000 төгрөгөө авахаар нэхээд өгөхгүй байна. Иймд Ц.Бээс 1,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Дээс 2022 оны 7 сард 1,000,000 төгрөг авсан нь үнэн. Би энэ төгрөгийг 6 сард төлж барагдуулна. Би Б.Дтэй уулзаж хань хийж өгөхөөр тохирсон. Иймд дээрх хугацаанд өр төлбөрийг барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Ц.Бд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Дгийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,000,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сард төлж барагдуулахыг хариуцагч Ц.Б хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна..
Хариуцагч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийн тал хувь болох 14,275 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 14,275 төгрөг, хариуцагч Ц.Бээс 14,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Дгийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Б 2025 оны 6 дугаар сард төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 14,275 төгрөг, хариуцагч Ц.Бээс 14,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож, 14,275 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ