Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 318/ШШ2025/00030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн ..... сумын .... дүгээр баг, .... дугаар гудамжны ..... тоотод оршин суух, регистрийн дугаар ......., З ургийн овогт Яын Эын,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Я.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1964 онд төрсөн. Би цэргээс халагдаж ирээд 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэл ангид чанарын бригадын туслах ажилчнаар орж 1987 оны 3 дугаар сарын 16-ны өдөр чөлөөлөгдсөн. Дараа нь 1987 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс Увс аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэл ангийн авто мухлагийн жолоочоор томилогдон ажиллаж байгаад 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд жолоочоор томилогдон орж 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Тухайн үеийн ажилд орсон, гарсан тушаал, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн болно. Увс аймгийн Архиваас Увс аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэл ангид ажиллаж байсан цалингийн тодорхойлолт, 1989, 1990 оны 3 сар, Ховд сумын 8 жилийн дунд сургуульд ажиллаж байсан 1990-1993 оны цалингийн тодорхойлолт гарсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тухайн үед ажиллаж байсныг нотлох орсон, гарсан тушаал, цалингийн тодорхойлолт бүрэн гүйцэд олдоогүй учраас шүүхэд хандаж байна. Иймд Увс аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэл ангид 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл туслах ажилчнаар, 1987 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл авто мухлагийн жолоочоор, Увс аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.                                                                                                                                   

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 144 дүгээр зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 486 дугаар тодорхойлолт, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 430, 431 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэл ангийн даргын 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар “Тооллогын комисс томилох тухай” тушаал, хавсралт, 1988 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 32 дугаар “Хөдөлмөрийн сахилга бат, ажлын цаг ашиглалтыг сайжруулах арга хэмжээний тухай” тушаал, Увс аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаар “Жолоочийн тухай” тушаал, 1991 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр “Ажилчдын 1991 оны ээлжийн амралтын тухай” тушаал, хавсралт, 1992 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар “Багш, ажилчдын ээлжийн амралт олгох тухай” тушаал, хавсралт, 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дүгээр “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, гэрч М.Д, Т.С нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтэр, ажиллаж байсан байдлын тогтоосон шүүхийн шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс Т.Сг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Я.Эын ХААТР-1 маягт зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Я.Эын Увс аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэл ангид 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл туслах ажилчнаар, 1987 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл авто мухлагийн жолоочоор, Увс аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Я.Эын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 144 дүгээр зөвлөмжийн хуудсанд: Я.Э нь Увс аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэл ангид 1986-1990 онд ажиллаж байх үеийн ажилд орсон, гарсан тушаал гараагүй, 1990-1995 онд Ховд сумын сургуульд ажиллаж байх үеийн ажилд орсон тушаал аймгийн архиваас гарсан боловч 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал аймгийн архиваас гараагүй тул уг хугацааны жилүүдийг ажилласан жил дээр нэмж тооцох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэжээ.

3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 430, 431 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Яын Эын 1989 оны 1 дүгээр сараас 1993 оны 11 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэл анги болон тус сумын 8 жилийн дунд сургуульд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байна.

3.3. Ховд сумын тамгын газраас 1993 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Ч.Эад олгосон хөдөлмөрийн дэвтэрт нэхэмжлэгчийн 1986-1994 онд ажиллаж  байсан байдлын талаар бичилт хийгджээ.

3.4. Увс аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэл ангийн даргын 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар “Тооллогын комисс томилох тухай” тушаал, хавсралтаар Я.Эыг тооллогын комиссоор томилсон, 1988 оны 11дүгээр сарын 17-ны өдрийн 32 дугаар “Хөдөлмөрийн сахилга бат, ажлын цаг ашиглалтыг сайжруулах арга хэмжээний тухай” тушаалаар Ч.Эад ажлын цаг ашиглалтыг сайжруулахыг сануулсан, Увс аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн 1990 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаар “Жолоочийн тухай” тушаалаар Я.Эыг 4 дүгээр сарын 01-ний өдрөөс жолоочоор авч ажиллуулсан, 1991 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр “Ажилчдын 1991 оны ээлжийн амралтын тухай” тушаал, хавсралт, 1992 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар “Багш, ажилчдын ээлжийн амралт олгох тухай” тушаал, хавсралт, 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дүгээр “Ээлжийн амралт олгох тухай” тушаалаар ээлжийн амралтыг олгосон байна.

3.5. Я.Эын ХААТР-1 маягтад “Овог, нэр – Яын Э, ажилладаг байгууллага – Ховд сумын ХБА, эрхэлдэг ажил – жолооч,  маягтыг бүртгэсэн он, сар, өдөр – 1988.06.18” гэж бүртгэжээ.

3.6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Д, Т.С нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь М.Дыг гэрчээр оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан ба гэрч Т.С Миний бие 1970 оноос 1993 он хүртэл Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд нягтлан бодогч, нярав, бригадын даргаар ажиллаж байсан. 1993 оноос хойш 2004 он хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2004 онд Улаангом суманд шилжиж ирсэн. Я.Э нь 1986, 1987 оны үед Увс аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэл ангид жолоочоор ажиллаж байсан. Тус байгууллагад жолоочоор 3-4 жил орчим ажиллаад Ховд сумын 10 жилийн дунд сургуульд жолоочоор шилжин ажилласан. Я.Э нь тус сургуульд жолоочоор 3-4 жил орчим ажиллаад тус сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд жолоочоор шилжин ажиллахаар болж байсан ба захиргаанд хэдэн жил ажилласан” гэж мэдүүлсэн ба түүний шүүхэд өгсөн мэдүүлэг нь Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 430, 431 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэл ангийн даргын 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар “Тооллогын комисс томилох тухай” тушаал, хавсралт, 1988 оны 11дүгээр сарын 17-ны өдрийн 32 дугаар “Хөдөлмөрийн сахилга бат, ажлын цаг ашиглалтыг сайжруулах арга хэмжээний тухай” тушаал, Увс аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн 1990 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаар “Жолоочийн тухай” тушаал, 1991 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр “Ажилчдын 1991 оны ээлжийн амралтын тухай” тушаал, хавсралт, 1992 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар “Багш, ажилчдын ээлжийн амралт олгох тухай” тушаал, хавсралт, 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дүгээр “Ээлжийн амралт олгох тухай” тушаалаар тогтоогдож байх тул хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ.

4. Ховд сумын тамгын газраас 1993 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Ч.Э олгосон хөдөлмөрийн дэвтэр нь нөхөн бичилттэй, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн дэвтрийг 1993 онд нээж олгосон атлаа тус оноос өмнөх хугацааны ажиллаж байсан байдлын талаар бичилт хийгдсэн байх тул хөдөлмөрийн дэвтрийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

5. Нэхэмжлэгч Я.Э нь Увс аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэл ангид 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл туслах ажилчнаар, 1987 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл авто мухлагийн жолоочоор, Увс аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 430, 431 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэл ангийн даргын 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар “Тооллогын комисс томилох тухай” тушаал, хавсралт, 1988 оны 11дүгээр сарын 17-ны өдрийн 32 дугаар “Хөдөлмөрийн сахилга бат, ажлын цаг ашиглалтыг сайжруулах арга хэмжээний тухай” тушаал, Увс аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн 1990 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаар “Жолоочийн тухай” тушаал, 1991 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр “Ажилчдын 1991 оны ээлжийн амралтын тухай” тушаал, хавсралт, 1992 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар “Багш, ажилчдын ээлжийн амралт олгох тухай” тушаал, хавсралт, 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дүгээр “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, гэрч Т.Сгийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

6. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зуутраг ургийн овогт Янживын Энхбатын Увс аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэл ангид 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл туслах ажилчнаар, 1987 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл авто мухлагийн жолоочоор, Увс аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Я.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Зуутраг ургийн овогт Яын Эын Увс аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэл ангид 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл туслах ажилчнаар, 1987 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл авто мухлагийн жолоочоор, Увс аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Я.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ