Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 318/ШШ2025/00029

 

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 318/ШШ2025/00029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн .... сумын ..... дугаар багт оршин суух, регистрийн дугаар ...., Б ургийн овогт Бгийн Жгийн,

Хариуцагч: Увс аймгийн ......... сумын ..... дугаар баг, ......тоотод оршин суух, регистрийн дугаар .........., Т ургийн овогт Аын Ад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,775,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гэрч Ж.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

Хариуцагч А.Ад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Б.Ж нь Улаангом сумын иргэн А.Атай 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр аман хэлцлээр 5 настай эр үхэр 2 толгой, 4 настай эр үхэр 1 толгой үхрийн мах нийт 563 кг махыг 1 кг 10,000 төгрөгөөр бодож 5,630,000 төгрөг өгч авалцахаар тохиролцсон. А.А 7 хоногийн хугацаанд өгөхөөр тохиролцсон. Би 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр мөнгөө авахаар Сагил сумын хөлсний машинаар ирж нэхсэн боловч өгөөгүй. Түүнээс хойш 4 удаа өөрийн биеэр ирж уулзахад мөнгийг тань хийнэ гээд хийдэггүй, утсаар ярихаар утсаа авдаггүй. Би ирж уулзахаар гаргасан зардал, хохирлоос татгалзаж байна. Зөвхөн махны үнэ 5,630,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч А.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Номин худалдааны төвд хоолны газар ажиллуулдаг. Г гэгч хүнээр дамжуулж 3 үхрийн мах авсан. Тухайн мах нь шээгний амттай байж таараад эргээд холбогдох гээд чадаагүй. Тэр хугацаанд маш их буцаалт хийгдэж манай хоолны газрын орлого, нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Би нэхэмжлэх үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба 4,900,000 төгрөгийг төлнө. Энэ дүнг 7 хоногийн орлого бүрээс 500,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Бөөнд нь гаргаж өгөх санхүүгийн боломж байхгүй. Энэ зүйл дээр тохиролцоогүй байснаас болж төлбөр тооцоо хойшилж хэн хэндээ амаргүй байдал үүсэж байна. 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн доторх хугацаанд 4,900,000 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ж хариуцагч А.Ад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 5,775,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасган 5,630,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба тухайн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Ж дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Улаангом сумын иргэн А.Атай 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр аман хэлцлээр 5 настай эр үхэр 2 толгой, 4 настай эр үхэр 1 толгой үхрийн мах нийт 563 кг махыг 1 кг 10,000 төгрөгөөр бодож 5,630,000 төгрөг өгч авалцахаар тохиролцсон. А.А 7 хоногийн хугацаанд өгөхөөр тохиролцсон. Би 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр мөнгөө авахаар Сагил сумын хөлсний машинаар ирж нэхсэн боловч өгөөгүй. Түүнээс хойш 4 удаа өөрийн биеэр ирж уулзахад мөнгийг тань хийнэ гээд хийдэггүй, утсаар ярихаар утсаа авдаггүй. Би ирж уулзахаар гаргасан зардал, хохирлоос татгалзаж байна. Зөвхөн махны үнэ 5,630,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч А.А дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг эс зөвшөөрсөн байна. Үүнд: Миний бие Номин худалдааны төвд хоолны газар ажиллуулдаг. Г гэгч хүнээр дамжуулж 3 үхрийн мах авсан. Тухайн мах нь шээгний амттай байж таараад эргээд холбогдох гээд чадаагүй. Тэр хугацаанд маш их буцаалт хийгдэж манай хоолны газрын орлого, нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Би нэхэмжлэх үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба 4,900,000 төгрөгийг төлнө. Энэ дүнг 7 хоногийн орлого бүрээс 500,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн доторх хугацаанд 4,900,000 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Талуудын хооронд үхрийн мах худалдах-худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд хуульд уг гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага тавиагүй байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, махны үнэ, нийт 563 кг мах нийлүүлсэн зэрэг үйл баримтын талаар маргаагүй, харин нийлүүлсэн мах нь шээгний амттай байсан гэж маргасан, хариуцагч 4,900,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4.2. Дээрх маргаантай үйл баримтын талаар гэрч Ж.Л Би Увс аймгийн Сагил сумаас тухайн махыг тээвэрлэж, Ж.Б, Н.Г, Н.Б нартай хамт Увс аймгийн Улаангом суманд А.Ад мах хүлээлгэж өгсөн. Эхний үхрийн мах 212 килограмм, дараагийн үхрийн мах 184 килограмм, мөн 166 килограмм махыг хүлээлгэж өгсөн санагдаж байна. Би аавынхаа өмнөөс тухайн махыг тээвэрлэн хүлээлгэж өгөхөд А.А 10 хоногийн хугацаатай мөнгийг өгнө гэсэн. Улмаар 10 хоногийн дараа мөнгөө авахаар очиход бухын мах байна гэж хэлсэн. Миний зүгээс бухын мах биш гээд холбогдох зураг баримтаа үзүүлсэн. Дахин мөнгөө авахаар очиход үхрийн хавирга нь шээгтэй байна гэсэн. Үүнээс үзэхэд хүнээс мах авчихаад өгөхгүй гэдэг шалтаг хайж байгаа хүн байна гэж ойлгосон. Үхрийн давсаг гэдэс дотроо байдаг болохоос биш хавирган дээрээ байдаггүй гэж мэдүүлсэн байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тухайн мах шээгний амттай байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Ж махаа шээс, баастайгийн хутгаж цэвэрлэх хүн биш. А.А махыг хил дээр жинлэж үзэхэд мах газар унаж шороо болоход хариуцагч тоохгүй байсан гэсэн гэж тайлбарласан.

 

Тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 120 дугаар шүүгчийн захирамжаар Ж.Б, Ж.Л нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч Ж.Б нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т зааснаар мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

 

4.3. Хариуцагч А.А нэхэмжлэлтэй холбогдуулан өгсөн тайлбартаа нэхэмжлэгч Б.Жаас үхрийн мах худалдаж авснаа хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэгчид 5,630,000 төгрөгөөс 4,900,000 төгрөгийг төлж өгөхөөр тайлбар гаргасныг нэхэмжлэгч хүлээж аваагүй болно.

 

4.4. Хариуцагч тал Тухайн мах нь шээгний амттай байж таараад эргээд холбогдох гээд чадаагүй. Тэр хугацаанд маш их буцаалт хийгдэж манай хоолны газрын орлого, нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Би нэхэмжлэх үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба 4,900,000 төгрөгийг төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргадаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зохигч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлагын ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ нотлоогүй.

 

5. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Ааас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,630,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Жд олгож шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч А.Ааас 105,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Жд олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 116 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Ааас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,630,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Жд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ааас 105,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Жд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ