| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2025/00022/И |
| Дугаар | 318/ШШ2025/00019 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 318/ШШ2025/00019
| 2025 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 318/ШШ2025/00019 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн ....... сумын ...... дугаар баг, Бын ....... тоотод оршин суух, регистрийн дугаар: ....., Б ургийн овогт Б Бгийн,
Хариуцагч: Увс аймгийн .... сумын .... дугаар баг, ... байрны 4.. тоотод оршин суух, регистрийн дугаар ........., Ргийн Од холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 667,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 30-ны иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Улаангом сумын 3 дугаар багт Талст дэлгүүр ажиллуулдаг. Р.Отгон нь өөрийн хүсэлтийн дагуу 1,403,000 төгрөгийн бараа зээлээр авсан. Нэхэмжилсний дагуу 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 260,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 667,000 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байгаа. Иймд Р.Ооос 667,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие иргэн Р.Ооос 667,000 төгрөг нэхэмжилж өргөдөл гаргасан. Р.Отгон нь 667,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Р.Од холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 667,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие иргэн Р.Ооос 667,000 төгрөг нэхэмжилж өргөдөл гаргасан. Р.Отгон нь 667,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх тайлбар болон шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.5-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө гэж, мөн хуулийн 59.4-т Энэ хуулийн 56.5-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Р.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,558 төгрөгийн тал хувь болох 10,279 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 10,279 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Р.Од холбогдох худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 667,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Батаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,558 төгрөгийн тал хувь болох 10,279 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 10,279 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ