| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2018/0004/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2018-01-12 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Т.М
Улсын яллагч Э.Т
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.М-т холбогдох эрүүгийн 1720001670082 тоот хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 4-р багт оршин суух хаягтай, одоо Замын-Үүд сум 3-р багт Л-нд түр оршин сууж байгаа, Б овгийн Б.М,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/
Шүүгдэгч Б.М нь 2017 оны 11 сарын 06-ны өдөр Монгол улсын хид буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгааралсан бараа болох 106 кг үхрийн махыг 76-11 ДГА улсын дугаартай УАЗ-31512 маркийн автомашинд нууж хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаан дээр өгсөн тайлбартаа: 2017 оны 11 сарын 05-ны өдөр 15 цаг өнгөрч байхад найз Б.А-н эзэмшлийн УАЗ-31512 маркийн 76-11 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гуйж аваад Замын-Үүд сумын 2-р баг Х нэртэй худалдааны төвийн хажуу талын махны дэлгүүрээс үхрийн махыг 1 кг-ийг нь 5500 төгрөгөөр худалдан авч нийт 117 кг мах авахад 643.500 төгрөг болж байсан. Тэгээд дэлгүүрийн гаднаас хөдлөөд Замын-Үүд сумын тоот хашаанд найз Б.А-нд ганцаараа очоод 76-11 ДГА автомашны бардакан доор ачаа нэмэлтээр байрлуулан махыг нууж өөрөө жолоодон явж 16 цаг 20 минут болж байхад Замын-Үүд боомтоор МУ-ын хилээр хууль бусаар гаргах гэж байгаад Гаалийн хяналтын улсын байцаагч Ө гэх хүнд баригдсан гэжээ. /хх-ийн 46-47/
-Иргэний нэхэмжлэгч Д.Л мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Тухайн тээврийн хэрэгслийг 2016 оны 01 сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншандын иргэнээс 900.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо тээврийн хэрэгслээр Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот хооронд манай төрсөн хүүхэд Б.А хааяа нэг хүн ачаа тээвэр хийдэг. Үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэнэ. Тээврийн хэрэгсэл барьж явж байсан Б.М-с ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 23-24/
-Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Тухайн үед М чи машинаа өгчих би БНХАУ-ын Эрээн хотоос ачаа ачаад Замын-Үүд суманд ороод ирэх гэсэн юмаа машинаа өгчих гэхээр нь ээжийн машиныг өгсөн юм. Ямар нэг мах гаргах гэж байгаа талаар надад хэлээгүй. Би мэдээгүй гэжээ. /хх-ийн 30-31/
-Гэрч Б.Ө мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 11 сарын 05-ны өдөр Автозамын шалган нэвтрүүлэх цогцолбор цэгийн суудлын автомашин гарах чиглэлд 17 цаг 10 минутын үед ажиллаж байхад улсын хилээр гарахаар гаалийн хяналтын бүсэд 76-11 ДГА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл орж ирэхээр нь хяналт шалгалт хийхийн өмнө жолооч Монгол улсын иргэн Б.М-с тээврийн хэрэгсэлд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгааралсан бараа тээвэрлэж яваа эсэхийг асуухад байхгүй гэж хариулсны дараа тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхэд уг тээврийн хэрэгслийн дээврийн хэсгээс 106 кг үхрийн түүхий мах гарч ирсэн. Тэгээд би хойшлуулашгүй ажиллагаа явуулсан гэжээ. /хх-ийн 32-33/
-Шинжээчийн дүгнэлт: 1.Мэдэрхүйн шинжилгээгээр 106 кг үхрийн шулсан мах нь сав баглаа зориулалтын бус, шинэлэг байдлаа алдаж өнгө үнэр орсон, шороо тоосоор бохирлогдсон өмхийрч муудсан тул лабораторийн шинжилгээнд хамруулах шаардлагагүй. Мэдэрхүйн үзлэгээр үхрийн шулсан мах болох нь танигдаж байна. 2.Тухайн үхрийн махыг бэлтгэж нийлүүлсэн бүс нутаг, гарал үүсэл тодорхойгүй байгаагаас үзэхэд халдварт, гоц халдварт өвчтэй бүс нутгаас нийлүүлсэн байж болзошгүй, чанар байдлаа алдсан тул цаашид хүнсний хэрэгцээнд ашиглах боломжгүй. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 14.1.2.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг аймаг, нийслэл, сумын нутаг дэвсгэрээс нөгөөд шилжүүлэх, нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, тээвэрлэх, хүлээн авах, улсын хилээр нэвтрүүлэхэд мал эмнэлэг, ариун цэврийн үзлэг, шинжилгээ хийлгэж гэрчилгээ авах; 14.1.7.улсын бүртгэлтэй, сорилтын дүгнэлт, тохирлын гэрчилгээтэй эм, биобэлдмэл түүний омгийг гадаадаас оруулах, мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тууварлах, худалдан борлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах. 3.Малын мах нь Монгол улсын хилээр нэвтрүүлэх хязгаарласан бараа бүтээгдэхүүнд орно. Холбогдох эрх бүхий байгууллагаас олгосн баримт бичиггүй бол хилээр нэвтрүүлэхийг хориглоно. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 11.1.2. экспортын шаардлага хангаж буйг нотолж эрх бүхий байгууллагаас гэрчилгээ олгосон байх. 4.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13-р зүйл Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, дамжуулан өнгөрүүлэхийг хориглох. Монгол улсад мөрдөгдөж байгаа MNS1111:2007 “Үхэр, өсвөр үхэр, адууны өрөөл, тал өрөөл, хонь, хурга, ямааны гулууз мах. Техникийн ерөнхий шаардлага”, MNS 5023;2001 “Мах махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн гаардлага” стандартыг хангахгүй. 5.Тухайн мах нь хадгалалтын нөхцлөөс шалтгаалан муудаж бохирдсон, хүнсний шаардлага хангахгүй тул зохих журмын дагуу устгалд оруулах шаардлагатай. /хх-ийн 36-37/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2/
-Хойшлуулашгүй ажиллагааны материал /хх-ийн 8-20/
- Эд мөрийн баримтаар тоооцох тухай тогтоол /хх-ийн 21/
-Тээврийн хэрэгсэлийн 01576447 тоот гэрчилгээ /хх-ийн 27/
-Шинжээчийн 119, 127 тоот дүгнэлтүүд /хх-ийн 40, 42/
-Иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48, 50/
-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 54-55/
-Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 66-/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.
Шүүгдэгч Б.М нь 2017 оны 11 сарын 06-ны өдөр Монгол улсын хид буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгааралсан бараа болох 106 кг үхрийн махыг 76-11 ДГА улсын дугаартай УАЗ-31512 маркийн автомашинд нууж хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.А-н “Тухайн үед М чи машинаа өгчих би БНХАУ-ын Эрээн хотоос ачаа ачаад Замын-Үүд суманд ороод ирэх гэсэн юмаа машинаа өгчих гэхээр нь ээжийн машиныг өгсөн юм. Ямар нэг мах гаргах гэж байгаа талаар надаа хэлээгүй” гэх мэдүүлэг, гэрч Б.Ө-н “... хяналт шалгалт хийхийн өмнө жолооч Монгол улсын иргэн Б.М-с тээврийн хэрэгсэлд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгааралсан бараа тээвэрлэж яваа эсэхийг асуухад байхгүй гэж хариулсаны дараа тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхэд уг тээврийн хэрэгслийн дээврийн хэсгээс 106 кг үхрийн түүхий мах гарч ирсэн” гэх мэдүүлэг, мал эмнэлгийн хяналын улсын байцаагчийн дүгнэлт, шинжээчийн 119, 127 тоот дүгнэлтүүд /хх-ийн 40, 42/, эд мөрийн баримтаар тоооцох тухай тогтоол /хх-ийн 21/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.М-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.
Эд мөрийн баримтаар хураагдсан 106 кг мах нь Гаалийн газрын агуулахад хадгалагдаж байгаа, уг мах нь мал эмнэлгийн хяналын улсын байцаагчийн дүгнэлтээр хадгалалтын нөхцлөөс шалтгаалан муудаж бохирдсон, хүнсний шаардлага хангахгүй тул зохих журмын дагуу устгалд оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байх тул устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй юм.
Шүүгдэгч Б.М-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 76-11 ДГА улсын дугаартай УАЗ-31512 маркийн автомашин нь иргэний нэхэмжлэгч Д.Л-н эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгсэлийн 01576447 тоот гэрчилгээ /хх-ийн 27/, гэрч Б.А-н мэдүүлгээр батлагдаж байх тул битүүмжлэлийг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгож тээврийн хэрэгсэлийн үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.М-г хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 106 кг үхрийн махыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, 76-11 ДГА улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлийн битүүмжлэлийг хүчингүй болгож иргэний нэхэмжлэгч Д.Л-д олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-с 900.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б