| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00660/И |
| Дугаар | 318/ШШ2025/00018 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 318/ШШ2025/00018
| 2025 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 318/ШШ2025/00018 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн ......... сумын ......... дугаар баг, ........ тоотод оршин суух, иргэний бүртгэлийн дугаар ........, Б ургийн овогт Мын Уын,
Хариуцагч: Увс аймгийн ..... ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 23,286,613 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Увс аймгийн ........ ХХК-д захиргаа, хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн талаар нэхэмжлэл гаргаж, буцаж ажилдаа орох шүүхийн шийдвэр гарсан. Увс аймгийн ..... ХХК нь намайг 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр буцааж ажилд авсан. Иймд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх миний ажилгүй байсан хугацааны цалин болох 19,786,613 (арван есөн сая долоон зуун наян зургаан мянга зургаан зуун арван гурав) төгрөг, мөн 2023 онд нийт 9 сар ажилласан бөгөөд жилийн шагналт цалин 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг, нийт 23,286,613 (хорин гурван сая хоёр зуун наян зургаан мянга зургаан зуун арван гурав) төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Уыг тухайн үеийн талийгаач захирал асан ажилд нь эгүүлэн авахгүй байсан учраас шүүхэд гомдол гаргаж 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 152/ШШ2023/00276 шийдвэрээр АТГ-т хянуулан 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ....... ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн албаны даргаар томилогдсон. 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 152/ШШ2024/00034 шийдвэрээр 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 9,878,135 (есөн сая найман зуун далан найман мянга нэг зуун гучин тав) төгрөгийг шилжүүлсэн. 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баруун бүсийн эрчим хүчний системийн захирлын тушаалаар бүтэц, орон тооны цомхотголд орж, мэдэгдэл өгсөн. Ажил олгогч 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр монтёр байцаагчийн ажлын байр санал болгосон боловч татгалзсанаар 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4, 82.1.3, Хамтын гэрээний 5.14 дэх заалтыг тус тус үндэслэн б/159 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажилгүйдлийн тэтгэмж болох 9,116,202 төгрөгийг М.Уын 5........1 тоот дансанд 2024 оны 12 дугаар сарын 08-нд шилжүүлсэн. М.Уыг Дээд шүүхийн шийдвэр гаргаагүй байхад 2024 оны 9 дүгээр сарын 23-нд харилцан тохиролцож олон нийттэй харилцах ажилтнаар томилсон. Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1.1, 2.2-т заасан журмыг үндэслээгүй, нийтлэг үндэслэлийн 1.5 дахь заалтыг үндэслэн, 152/ШШ2024/00034 шийдвэрээр 9,818,135 (есөн сая найман зуун арван найман мянга нэг зуун гучин тав) төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Дундаж цалин хөлс тодорхойлох журмын хоёрт: Дундаж цалин хөлс тодорхойлох гээд заагаад өгсөн байхад нийтлэг үндэслэлээр бодож олгосон байна. М.Уын нэхэмжилсэн 19,796,613 төгрөгийг Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1.1, 2.2 дахь заалтаар бодоход 13,505,483 (арван гурван сая таван зуун таван мянга дөрвөн зуун наян гурав) төгрөг болж байна. Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.1-д зааснаар 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд ажил гүйцэтгээгүй тул нэхэмжилсэн 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийн урамшуулал олгох үндэслэл байхгүй гэжээ.
Нэхэмжлэгч М.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нар шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Бид харилцан ярилцаж тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага 23,286,613 төгрөгөөс үр дүнгийн урамшуулал 3,500,000 төгрөг, хоолны хөнгөлөлт, хоолны мөнгө 160,000 төгрөгийг цалин хөлсний бүрэлдэхүүнээс хасч тооцож, үлдэх 19,139,444 төгрөгийг хариуцагч Увс аймгийн ..... ХХК нь нэхэмжлэгч М.У надад олгохоор тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.У нь хариуцагч Увс аймгийн .........ХХК-д өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 23,286,613 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч М.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага 23,286,613 төгрөгөөс үр дүнгийн урамшуулал 3,500,000 төгрөг, хоолны хөнгөлөлт 160,000 төгрөгийг цалин хөлсний бүрэлдэхүүнээс хасч тооцож, үлдэх 19,139,444 төгрөгийг хариуцагч Увс аймгийн ......... ХХК нь нэхэмжлэгч М.Уд төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.Уын өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцдэг нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, шүүх хуралдаан дээр зохигчид эвлэрсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хувааж хариуцуулахаар заасан тул зохигчдын эвлэрсэн хэмжээ болох 19,139,444 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 253,647 төгрөгийн тал хувь буюу 126,823 төгрөгийг хариуцагч Увс аймгийн .......... ХХК-аас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага 23,286,613 төгрөгөөс үр дүнгийн урамшуулал 3,500,000 төгрөг, хоолны хөнгөлөлт 160,000 төгрөгийг цалин хөлсний бүрэлдэхүүнээс хасч тооцож, үлдэх 19,139,444 төгрөгийг хариуцагч Увс аймгийн ...... ХХК нь нэхэмжлэгч М.Уд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.У улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Увс аймгийн ......... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 126,823 төгрөг гаргуулан Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭ