Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 318/ШШ2025/00017

 

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 318/ШШ2025/00017

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.О, Ц.З нарын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр болох Г.У Facebook хуудсаар дамжуулан няцаахыг хариуцагч Г.Уд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нэр сэргээлгэх, дахин нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг Г.Уд даалгах, сэтгэл санаанд учруулсан хохирол 50,000,000 /тавин сая/ төгрөг гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.О, Ц.З нарын   улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 /дөрвөн зуун далан найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Угаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.О, Ц.З нарт олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Я.УРНАА

                                               ШҮҮГЧ                             Б.МӨНХЗАЯА

                                               ШҮҮГЧ                            Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ