| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/01958/И |
| Дугаар | 142/ШШ2024/01569 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 142/ШШ2024/01569
| 20******* оны 11 сарын 29 өдөр | Дугаар 142/ШШ20*******/01569 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* гудамж ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/ -ийн ******* ******* ХХК болон захирал эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 20******* оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 20******* оны 11 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023.10.04-нөөс 2023.12.04-нийг хүртэл маркийн авто сонсомаль машинаар түрээсий гэрээ хийж ажилласан. Зэс эрдэнийн хувь ХХК-аас ******* ******* ХХК-иас түрээсийн төлбөрийг сар бүр шилжүүлж байсан ч ******* ******* ХХК нь түрээсийн төлбөрийг одоо хүртэл өгөөгүй байна. Энэ компаниас 12,*******7,900 төгрөг авах ёстой боловч өөрөө утсаа авахгүй, хаяг дээрээ өөрөө байхгүй, олдохгүй байна. Тиймээс ******* ******* ХХК-ийн захирал эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү. гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* ******* ******* ХХК болон захирал эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.
Д.******* ******* ******* ХХК нар нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулсан байна. ******* ******* ХХК нь дээрх гэрээнд заасан төлбөр мөнгийг барагдуулаагүй гэх тайлбар,
Мөн ******* ******* ХХК нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг, тоотод үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШЗ20*******/05597 дугаартай захирамжаар нотлогдож байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон байх тул Д.*******ы нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс ******* ******* ХХК болон захирал эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар ******* ******* ХХК /РД:4405706/ болон захирал /утас:9903*******91/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Шүүхийн шийдвэрийн дагуу ******* ******* ХХК болон захирал эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоон нэхэмжлэгч Д.******* //-т мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН