| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/02021/И |
| Дугаар | 142/ШШ2024/01568 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 142/ШШ2024/01568
| 2024 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 142/ШШ2024/01568 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* онд төрсөн, ******* настай, Орхон аймаг Баян-Өндөр сум, ******* баг ******* оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн хүсэлттэй ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Б.******* ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан.
2.Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн овогтой хүсэлтийн дагуу харилцан тохиролцож 2024-04-02 ны өдөр 8,000,000 /Найман сая/ төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 2024-04-02 өдрөөс 2024-06-02-г хүртэл зээлийн гэрээ хийж зээлдүүлсэн юм. нь үүнээс хойш өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө төлөөгүй. Мөнгөө эргүүлэн авах талаар удаа дараа шаардсан боловч удахгүй өгнө та санаа зоволтгүй Булганы Тэшигээс банз палк зөөж Эрдэнэтийн модны захад нийлүүлж байгаа бас Булганд барилгын ажил хийж байгаа мөнгө оронгуут бүх тооцоогоо хийчихнэ гэсэн тайлбар тавьж байгаад 2024оны 07 сараас утас нь холбогдохоо больсон. Эхнэр Даваадуламтай 6 сард утсаар ярихад Тэшигээс банз зөөж байгаа гэсэн.Үүнээс хойш утасаа авахаа больсон.Гэрийн хаягаар нь очихоор хаалгаа онгойлгодоггүй. 9 сарын 1-нд гэрт нь очиход нэг эмэгтэй хаалгаа онгойлгосон түрээсэлсэн гэж байсан. Гэрэлт -Од нь утас, гэрийн хаяган дээрээ байхгүй олдохгүй байгаа тул эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү. гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.*******гийн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-д хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.3.-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасан.
3.М. нь Б.*******гээс 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээгээр 8,000,000 төгрөгийг 2 сарын хугацаагаар, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан үйл баримт тогтоогдож байна.
4. Мөн М. нь зээлийн гэрээнд бичигдсэн хаяг болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг тоотод оршин суудаггүй болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02/490 дугаартай албан бичигээр нотлогдож байна.
5.Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон байх тул Б.*******гийн нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар 1987 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн ын /РД:, утас:,/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Шүүхийн шийдвэрийн дагуу ******* эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, оршин суугаа хаягийг тогтоон нэхэмжлэгч Б.******* //-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН