Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2024/01566

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2024/01566

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймгийн ******* ******* хүсэлттэй ******* ХХК болон захирал ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Орхон аймгийн ******* ******* ******* ХХК болон захирал ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан.

2.Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татвар төлөгч иргэн ******* нь ******* ХХК-ний үүсгэн байгуулагч бөгөөд захирал. 2009 оны 1 дүгээр улирлаар үүссэн цалин хөдөлмөрийн хөлсний төрлөөр 214,000.00 төгрөгийн өртэй байна. ******* ерөнхий хуулийн 55.2.2, 63.1.1-т заасны дагуу өртэй татвар төлөгчийн банкин дахь мөнгөн хөрөнгөөс өрийг хураах тухай битүүмжлэх мэдэгдэх хуудсыг ХААН банканд 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгч харилцах данснуудыг битүүмжилсэн. Хариуцсан байцаагч татвар төлөгчийн бүртгэлтэй утасны дугаар руу удаа дараа залгахад утсаа авахгүй байх тул албаны бүртгэлтэй оршин суух хаягтаа амьдарч байгаа эсэхийг тодруулахаар аймаг сум 8-р багаас лавлахад оршин суудаггүй гэх хариу 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 118 дугаар албан бичгээр, Орхон аймгийн Баян-Өндөр сумын багаас компани үйл ажиллагаа явуулж байгаа эсэх тодорхойлолт хүсэхэд үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн хариу 2024 оны 10 сарын 01-ний өдөр тус тус ирсэн. Иймд иргэн *******гийн хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

3. Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Орхон аймгийн ******* хэлстийн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-д хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж болно, 155 дугаар зүйлийн 155.1.-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.3.-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заасан.

3. ******* ХХК (РД:) нь 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн *******т татвар төлөгчөөр бүртгүүлсэн, ийнхүү бүртгүүлснээс хойш Аж ахуйн нэгжийн орлогын албан тухай хуульд заасны дагуу тайланг ирүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

4. ******* ХХК-ийн / удирдлага / захирал /РД: болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байгаа ба аймгийн сум 8 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 118 тоот албан бичигт аймгийн сум 8 дугаар багийн тоотод албан ёсны бүртгэлтэй боловч тус хаягт оршин суудаггүй нь үнэн болно. гэсэн байна.

6.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон байх тул Орхон аймгийн ******* ******* нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс ******* ХХК болон захирал ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар ******* ХХК /РД:/ болон захирал ******* /РД:-ийг эрэн сурвалжилсугай.

2.Шүүхийн шийдвэрийн дагуу ******* ХХК болон захирал ******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоон нэхэмжлэгч Орхон аймгийн ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* //-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Орхон аймгийн ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН