Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2024/01564

 

 

 

 

 

оны 11 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ/01564

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: ******* онд төрсөн, ******* настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн хамтын амьдралтай байсныг тогтоолгох, нь хүү төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: оны 10 сард танилцаж хамтран амьдарч, бидний дундаас оны 09 сарын 28-нд хүү төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Тэтгэвэрийн хуулийн дагуу гээс тэтгэвэр өвлөж авах хүсэлттэй байгаа тул бидний хамтын амьдралыг тогтоож өгнө үү. гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Б.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багийн Засаг даргын оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаартай албан бичиг /хх-4/, оны 10 дугаар сарын 15-ны өдөр нас барсан н нас барсны гэрчилгээний хуулбар /хх-5/, оны 09 дүгээр 28-ны өдөр төрсөн төрсний гэрчилгээний хуулбар /хх-6/, иргэний үнэмлэхний хуулбар, гэрч тодорхойлолт /хх-10/, гэрч тодорхойлолт /хх-11/ нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.******* нь тус шүүхэд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т, нь хүү төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг тус тус баримтлан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.******* нар нь оноос хойш гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч тэдний дундаас оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүү төрсөн, хүүг эцгээр нь овоглож төрсний гэрчилгээ авсан, нь оны 10 дугаар сарын 15-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Б.*******, нар нь оноос хамт амьдарч байсан, хүү төрсөн эцэг нь мөн болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд

- Орхон аймаг Баян-Өндөр сум, багийн оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаартай албан бичигт Б.******* нь нөхөр оноос хойш ******* ******* тоотод одоог хүртэл амьдарч байсан болно. гэх бичилттэй,

-гэрч Б.******* нар нь оноос хойш хамтран амьдарч байсан нь үнэн болно. Үүнийг агсны төрсөн дүү би гэрчилж байна. Миний ах нь өвөөгөөрөө овоглосон болно. гэх тодорхойлолт,

Гэрч Б.******* нар нь оноос хойш хамтран амьдарч байсан нь үнэн болно. гэх тодорхойлолт бичилт бүхий баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Б.*******ийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нотариатаар гэрчлэгдсэн, эх хувиар авагдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэн шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Иймд шүүх Б.*******, нарыг оны 10 дугаар сараас оны 10 дугаар сарын 15-ныг өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Мөн оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн овогт н /РД:/-ын төрсөн эцэг нь овогт /РД:ФМ*******112712/ мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-д заасныг баримтлан ******* овогт *******н ******* /РД:*******/, талийгаач овогт /РД:ФМ*******112712/ нар нь оны 10 дугаар сараас оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7.-д заасныг баримтлан оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн овогт н /РД:/-ын төрсөн эцэг нь овогт /РД:ФМ*******112712/ мөн болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН