Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 318/ШШ2025/00020

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 318/ШШ2025/00020

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Увс аймгийн ......................... сум, ......... дүгээр багт оршин суух, ............ онд төрсөн, эрэгтэй, Б овогт Д-н А-ы,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би .... онд төрсөн, .... настай. Увс аймгийн ..... сумын М-ны үйлдвэрийн даргын 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 87 тоот тушаалаар Д.А би М- үйлдвэрт нормчноор ажилд орсон. 1987-1989 оны хооронд цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн М-ны үйлдвэртээ нормчноор ажиллаж байгаад ...... компани болоход 1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот тушаалаар 1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн юм. Одоо тэтгэвэр тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа ба намайг М-ны үйлдвэрт ажиллаж байхад болон цэргийн алба хаах үед миний төлөвлөгөө нормыг биелүүлж байсан цалингийн тодорхойлолт гарч ирсэн төдийгүй нийгмийн даатгалаас нөхөн даатгал бичүүлэхэд 1994 оноос хойш бичилт хийсэн байна. Иймд тухайн үед надтай ажиллаж байсан Б.Х, Р.Х нарыг гэрчээр асууж миний М-ны үйлдвэрт 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нормчин, М-ны үйлдвэр болон ...... компанид 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нормчин, модчиноор ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Д.А-ы иргэний үнэмлэхийн хуулбар, гэрэл зураг, Д. А-ы ............дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 66 дугаартай тодорхойлолт, тус архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 111 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, Б.Х-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1015 дугаартай шийдвэр, гэрч Р.Х-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.Х, Р.Х нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.А-ы ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.А-ы хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

2. Хүсэлт гаргагч Д.А нь шүүхэд хандаж 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ..................... модны үйлдвэрт нормчин, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл .............-ы модны үйлдвэр болон ....... ХК-д нормчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Д.А-ы хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Д.А нь 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл .................-ы модны үйлдвэрт нормчин, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ......................-ы модны үйлдвэр болон ........ ХК-д нормчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

1968 онд төрсөн, 16 настайдаа 1984 оны 6 дугаар сараас Увс аймгийн .................-ны модны үйлдвэрт нормчноор ажиллаж эхэлсэн. Тус үйлдвэрт 1987 оны 12 дугаар сар хүртэл буюу цэргийн албанд татагдах хүртэл ажилласан. Цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн 1990 оноос 1993 оны 4 дүгээр сарыг хүртэл модны үйлдвэр, ............ ХК-д ажилласан.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхэд 1984-1993 оны хооронд ажиллаж байсныг нотлох тушаалын баримт байхгүй байгаа тул дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хугацаанд тооцуулах хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 111 дугаартай цалингийн тодорхойлолтоор Д.А-ы цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ.

Тус тодорхойлолтын хавсралтаас үзвэл, Д.А нь 1985 оны 5 дугаар сараас 1987 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн ........................-ы модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд ажиллаж, цалин хөлс авч байжээ.

Улмаар Д.А нь Увс аймгаас Батлан хамгаалахын сайдын .......... оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, ..... оны 10 дугаар сарын 26-ны өдөр цэргийн албанаас халагдсан болох нь хэрэгт авагдсан Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 0801/1617 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.

4.2. Түүнчлэн Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 111 дугаартай цалингийн тодорхойлолтоор Д.А нь 1990 оны 4 дүгээр сараас 1993 оны 4 дүгээр сарын хооронд Увс аймгийн ....................... сумын модны үйлдвэр, .......... ХК-ийн зүсмэлийн цехэд ажиллаж, цалин хөлс авч байсан болох нь шууд нотлогдож байна.

4.3. Мөн гэрч Б.Х, Р. Х нар нь хүсэлт гаргагч Д.А-ы сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1984-1993 оны хооронд Увс аймгийн ............ сумын Модны үйлдвэрт ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч Б.Х-ийн ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1015 дугаартай шийдвэр, гэрч Р. Х-ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Иймд гэрч Б.Х-ийн ...Би 1980-1983 онд цэргийн алба хааж ирээд модны үйлдвэрт нэг жил ажилласны дараа Д.А 1984 онд ажилд орсон. Д.А нь ажиллаж байгаад 1987-1989 онд цэрэгт яваад, эргэж ирээд ажилласан. Яагаад сайн санаж байна вэ гэвэл манай дүү Б.Д, Б.Д нартай хамт цэргийн албанд явсан. Д.А нь модны үйлдвэрт хөрөө рам дээр нормчноор ажиллаж байсан гэх мэдүүлэг,

Гэрч Р.Х-ийн ...Д.А яг хэдэн онд ажилд орсныг сайн санахгүй байна. Д.А ажиллаж байгаад 1987-1989 онд цэрэгт яваад, эргэж ирээд ажиллаж байсан. Намайг 1992 онд тэтгэвэрт гарахад ажиллаж байсан. Д.А хөрөө рам дээр ажиллаж байсан... гэх мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан Д.А-ы цалингийн тодорхойлолтоор давхар нотлогдож байх тул үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4.4. Хэрэгт авагдсан Д.А-ы ХААТР-1 маягтыг 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үйлдсэн байх бөгөөд тус баримтад Д.А-ыг ажилгүй гэж тэмдэглэжээ.

Энэ тохиолдолд Д.А нь 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цэргийн албанаас халагдсан байх ба Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасагт хадгалагдаж байгаа Увс аймгийн ............. сумын модны үйлдвэрийн 1989 оны цалингийн баримтаас Д.А-д холбогдох баримт гараагүй, харин 1990 оны 4 дүгээр сарын цалингийн баримт гарсан байна.

Иймд Д.А-ыг 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цэргийн албанаас халагдаж Увс аймагт ирээд 1990 оны 4 дүгээр сараас Увс аймгийн ...............-ны модны үйлдвэр болон ..... ХК-д нормчноор ажиллаж эхэлсэн гэж дүгнэлээ.

5. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн Д.А-ы 1984 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн .........-ны модны үйлдвэрт нормчноор, 1990 оны 4 дүгээр сараас 1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл тус модны үйлдвэр болон ........... ХК-д нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

6. Хүсэлт гаргагч Д.А-ы хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1. дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан Б овогт Д-н А-ны 1984 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн ............-ны модны үйлдвэрт нормчноор, 1990 оны 4 дүгээр сараас 1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл тус модны үйлдвэр болон .......... ХК-д нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА