| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00032/И |
| Дугаар | 318/ШШ2025/00023 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 318/ШШ2025/00023
| 2025 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 318/ШШ2025/00023 | Увс аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.У би,
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,............. дүүрэг,........-р хороо, .............................. байрлах, ................ регистрийн дугаартай, ................ ХХК-ийн,
Хариуцагч: Увс аймгийн ............... сумын ............ дүгээр баг, .............гудамж ..............тоотод оршин суух,.................... регистрийн дугаартай, Ш овогт А-гийн А-т холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 1,023,879.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .................. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэглэгчийн тооцооны хэлтсийн менежер М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.А нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр .......... ХХК-тай № ЗГ2023112102683 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж, Samsung A14 маркийн гар утсыг нийт 858,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 20 сарын хугацаанд сар бүр 57,095 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш ........... ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд нийт дүн 1,023,876.28 (нэг сая хорин гурван мянга найман зуун далан зургаан төгрөг, хорин найман мөнгө) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ......... ХХК -ийн нэхэмжилсэн нийт 1,023,876.28 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төгрөгийг гурав хувааж, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэхэд төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч ............ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: А.А нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 1,023,876 төгрөгийг гурав хувааж 2025 оны 03 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна гэжээ. ................ ХХК хүсэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар нэхэмжлэгч болон хариуцагч нар тохиролцсон байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тохиролцоог бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ.
3. Зохигчдын тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, .......... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.А-т холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 1,023,879.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
4. Хариуцагч А.А нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ................. ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийн тал хувь болох 14,562 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн ............ тоот данснаас буцаан гаргуулж ............. ХХК-д олгож, хариуцагч А.А-гээс 14,562 төгрөг гаргуулж, .......... ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2- дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ........... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.А хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар тохиролцсоныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ........... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийн тал хувь болох 14,562 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн .............. тоот данснаас буцаан гаргуулж ........ ХХК-д олгож, хариуцагч А.А-ээс 14,562 төгрөг гаргуулж, .......... ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА