Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 318/ШШ2025/00024

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 318/ШШ2025/00024

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.У би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ....................дүүрэг, ............дүгээр хороо, .....................,................ давхарт байрлах, хувийн хэргийн ........., регистрийн . дугаар.........тай, ................... ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Увс аймаг, .............. сум, ....... дүгээр баг, .........дугаар байр, ......... тоотод оршин суух, регистрийн дугаар ............, Г ургийн овогт О-ы Т-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,306,022.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч................ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус компанийн Хууль, эрсдэл хариуцсан захирал П.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Т нь ................. ББСБ ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ2221154Х тоот зээлийн гэрээг компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 610 хоног хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд О.Т-ээс зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 1,306,022.51 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ

Хариуцагч О.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ................. ББСБ ХХК -ийн нэхэмжилсэн нийт 1,306,022.51 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төгрөгийг нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс хойш 3 сарны хугацаанд төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч ............. ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: О.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ. .............. ББСБ ХХК нь уг хүсэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хариуцагч О.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш буюу 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар нэхэмжлэгч болон хариуцагч нар тохиролцсон байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тохиролцоог бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ.

3. Зохигчдын тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, ............. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Т-д холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 1,306,022.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

4. Хариуцагч О.Т нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч .............. ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийн тал хувь болох 17,925 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн ........... тоот данснаас буцаан гаргуулж ............ ББСБ ХХК-д олгож, хариуцагч О.Т-ээс 17,925 төгрөг гаргуулж, ............ ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2- дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ................ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Т хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш гурав сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсоныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ............ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийн тал хувь болох 17,925 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн ..................... тоот данснаас буцаан гаргуулж ................ ББСБ ХХК-д олгож, хариуцагч О.Т-ээс 17,925 төгрөг гаргуулж, ............... ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  Я.УРНАА