| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00641/И |
| Дугаар | 318/ШШ2025/00031 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 318/ШШ2025/00031
| 2025 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 318/ШШ2025/00031 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.У даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Увс аймаг, .................. сум, .... дугаар багт оршин суух, ....... онд төрсөн, эрэгтэй, Т овогт Р-ийн Б-ын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: ............... сумын иргэн Р.Б нь ....... онд төрсөн. Тэрээр аав Р-ийн хамтаар .................-ны Сангийн аж ахуйд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ...................-ны Сангийн аж ахуйд бордооны хурга маллаж байгаад 1987 оны 10 дугаар сард цэрэгт татагдсан. Цэргээс халагдаж ирээд ..............-ны сангийн аж ахуйд бордооны үхэрчнээр ажилд орж, 1992 оныг дуустал ажилласан. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримт дутуу учир шүүхэд хандаж байна. Иймд Р.Б-мын ................-ны Сангийн аж ахуйд 1984 оноос 1992 оныг дуустал бордооны хурга, үхэр маллаж байсныг тогтоож өгнө үү. Тухайн үед хамт ажиллаж байсан С.-ийг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Р.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 148 дугаартай зөвлөмжийн хуудас, ................-ны сангийн аж ахуйн даргын 1988 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 146 дугаартай тушаалын хуулбар, гэрч С.У-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний ажиллаж байсан байдал тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны шийдвэрийн хуулбар, Р.Б-ын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс Д.С-ын хүсэлтээр С.У-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Р.Б-ын ХААТР-1 маягт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас Увс аймгийн .................-ны сангийн аж ахуйн 1984-1992 оны тушаалын болон цалингийн баримтаас Р.Б-д холбогдох баримт, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас Р.Б-ын цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, Увс аймгийн ............. сумын ерөнхий боловсролын сургуулиас Р.Б-д холбогдох баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь шүүхэд хандаж Р.Б-ын 1984-1992 оныг дуустал хугацаанд Увс аймгийн ...................-ны сангийн аж ахуйд бордооны хурга, үхэр маллагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Д.С-ын хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь Р.Б-ын 1984-1992 оныг дуустал хугацаанд Увс аймгийн ................-ны сангийн аж ахуйд бордооны хурга, үхэр маллагчаар ажиллаж байсан байдал ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Р.Б нь 1968 онд төрсөн, 16 настайдаа 1984 оноос Увс аймгийн .....................-ны сангийн аж ахуйд бордооны хурга, үхэр маллаж эхэлсэн. Тус сангийн аж ахуйд 1987 оныг хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. 1989 онд цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн 1992 оныг дуустал тус сангийн аж ахуйд бордооны үхэр малласан.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхэд 1984-1992 оны хооронд ажиллаж байсныг нотлох тушаалын баримт байхгүй байгаа тул дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хугацаанд тооцуулах хүсэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан, Р.Б-д холбогдох Увс аймгийн .........................-ны сангийн аж ахуйн даргын 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 158 дугаартай тушаалаар Р.Б-ыг 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн .......................-ны сангийн аж ахуйн үтрэмд ажилчнаар түр хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн бол 1985 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тушаалаар Р.Б-ыг сангийн аж ахуйн өлөнгийн үтрэмд түр хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 466 дугаар цалингийн тодорхойлолтоор Р.Б-ын цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлсэн бөгөөд архивт хадгалагдаж байгаа Увс аймгийн ...............-ны сангийн аж ахуйн 1984-1985 оны цалингийн баримтаас Р.Б-д холбогдох зөвхөн 1985 оны 8 дугаар сарын цалингийн баримт гарсан байна.
Мөн түүнчлэн шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Р.Б-ын ХААТР-1 маягтад түүнийг 1987 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэж тэмдэглэсэн бол Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас нотлох баримтаар бүрдүүлсэн түүний цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетад мөн цэргийн албанд татагдахаас өмнө 1987 онд арван жилийн сургуулийн 10 дугаар анги төгссөн гэж тэмдэглэжээ.
Р.Б нь Увс аймгийн ........... сумын арван жилийн сургуульд ямар хугацаанд суралцаж байсныг тодруулах зорилгоор ............ сумын ерөнхий боловсролын сургуулиас Р.Б нь тус сургуульд суралцаж байсан эсэх талаар баримтыг бүрдүүлэхэд Увс аймгийн .............. сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай албан бичгээр тус сургуулийн 1985-1986 оны хичээлийн жилийн ангийн ирцийн бүртгэлийн дэвтэр буюу журналаас Р.Б-д холбогдох хэсгийг ирүүлсэн.
Дээрх баримтаар Р.Б нь 1985-1986 оны хичээлийн жилд .....................-ны Сангийн аж ахуйн сургуулийн 9В ангид суралцаж байсан болох нь тогтоогдож байна.
Ийнхүү Р.Б нь 1985 онд ................-ны сангийн аж ахуйн үтрэмд ажилчнаар томилогдон ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байгаа боловч түүнийг ажилд томилохдоо түр хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд ............-ны сангийн аж ахуйн 1984-1985 оны цалингийн баримтаас түүнд холбогдох зөвхөн 1985 оны 8 дугаар сарын цалингийн баримт гарсан, Р.Б нь 1985-1987 оны хооронд арван жилийн сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн үйл баримт тогтоогдож байх тул Р.Б-ыг 1984-1987 оны хооронд тус сангийн аж ахуйд тасралтгүй ажиллаж, бордооны хурга маллаж байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Харин Р.Б нь 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн .................... сумын Сангийн аж ахуйн үтрэмжд ажилчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
4.2. Р.Б нь Увс аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1988 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өвчний учир цэргийн албанаас халагджээ.
Улмаар 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс Увс аймгийн .........................-ны сангийн аж ахуйд бордооны үхэр маллагчаар ажиллаж эхэлсэн болох нь хэрэгт авагдсан ..........................-ны сангийн аж ахуйн даргын 1988 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 146 дугаартай ажилд томилох тухай тушаал, Р.Б-ын цалингийн тодорхойлолт, ХААТР-1 маягтаар тус тус нотлогдож байна.
Р.Б нь тус сангийн аж ахуйд бордооны үхэр маллагчаар ажиллаж байгаад сангийн аж ахуйн үтрэмд пүүлэгчээр томилогдсон болох нь хэрэгт авагдсан Баруунтурууны сангийн аж ахуйн даргын 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 246 дугаар тушаалаар тогтоогдож байна.
Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архиваас тасгийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 466 дугаартай цалингийн тодорхойлолтоор тус шүүхэд ирүүлсэн Р.Б-ын 1988 оны 10 дугаар сарын цалингийн баримтад түүнийг цагаан эргийн үтрэмд ажилчин гэж тэмдэглэсэн бол 1989 оны 01 дүгээр сарын цалингийн баримтад алтан элсний хэсэгт хоньчин гэж тэмдэглэжээ.
Иймд Р.Б-ыг 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш тус сангийн аж ахуйд тасралтгүй бордооны үхэр маллаж байсан гэж дүгнэх үндэслэлгүй ба 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оныг дуустал хугацаанд ......................-ны сангийн аж ахуйн үтрэмд пүүлэгчээр ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Харин түүний цалингийн баримт болон хэрэгт авагдсан Увс аймгийн ...................-ны сангийн аж ахуйн даргын 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай тушаал, түүний хавсралт 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалын гуравдугаар хавсралт, 1991 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаартай тушаал, 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаартай тушаал зэрэг бичмэл нотлох баримтуудад үндэслэн Р.Б-ын 1989 оны 01 дүгээр сараас 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл .......................-ны сангийн аж ахуйд малчнаар, 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оныг дуустал хугацаанд тус сангийн аж ахуйн үтрэмд пүүлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
4.3. Гэрч С.У нь 1984-1992 оны хооронд Увс аймгийн .............................-ны сангийн аж ахуйд ажиллаж байгаагүй, харин Увс аймгийн Барилга угсралтын трест, Барилгын биржид ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 208 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.
Иймд гэрч С.У-ийн мэдүүлэг нь Р.Б 1984-1992 оны хооронд Увс аймгийн .....................-ны сангийн аж ахуйд ажиллаж байсан эсэх үйл баримтыг сэргээн тогтооход нотолгооны ач холбогдолгүй байна.
5. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-ын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1. дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан Т овогт Р-ийн Б-ын 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн ........................ сумын Сангийн аж ахуйд ажилчнаар, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл бордооны үхэр маллагчаар, 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оныг дуустал хугацаанд Увс аймгийн .............. сумын Сангийн аж ахуйн үтрэмд пүүлэгчээр, 1989 оны 01 дүгээр сараас 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл .............. сумын Сангийн аж ахуйд малчнаар, 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оныг дуустал хугацаанд тус сангийн аж ахуйн үтрэмд пүүлэгчээр ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА