Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2025/00031

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2025/00031

Улаанбаатар хот

 

 

2025 01 07 103/ШШ2025/00031

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн .... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ******* ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн .... дугаар хороо, ... дугаар байрны .... тоотод оршин суух, ******* ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,710,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,710,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ж.******* 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3,500,000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэй өгсөн. Хэд хэдэн удаа ажил дээр нь очиж уулзсан боловч мөнгөө өгөхгүй байна. Иймд зээл 3,500,000 төгрөг, хүү 210,000 төгрөг нийт 3,710,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: миний бие Ж.******* холбогдуулан 3,710,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 210,000 төрөгөөр багасгаж үлдэх 3,500,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар бид харилцан толхиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээ зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шаардлагаа 210,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ж.Цэрэнханд нь үлдэх 3,500,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

1.******* ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй, ******* ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,710,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь шаардлагаа 210,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ж.Цэрэнханд нь үлдэх 3,500,000 /гурван сая,таван зуун мянга/ төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,475 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч 35,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ