Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2025/00036

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2025/00036

Улаанбаатар хот

 

 

2024 01 08 103/ШШ2025/00036

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .................. дүүрэг, ....................... гудамж, ******* ******* ******* ******* байрлах, ******* ******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн .....дугаар хороо, ............. дугаар гудамжны ........ тоотод оршин суух, ******* *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,693,530,81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* ******* нь Ц.*******, Д. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,693,530,81 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч ******* *******, ******* нар нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1030031011 дугаартай зээлийн гэрээг байгуулан 8,300,000 төгрөгийг 365 хоногт 21,6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. нь зээлдэгч Ц.*******гийн ******* дахь ...............3063 тоот харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 8,300,000 төгрөгийг шилжүүлэн зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 3,482,918.33 төгрөг, зээлийн хүү 3,476,537,97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,873.47 төгрөг төлсөн. Ковид цар тахалын нөхцөл байдалтай холбоотойгоор харилцагчийн хүсэлтэд үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр зээлийн дансыг 1030038135 болгож өөрчилсөн. Гэтэл зээлдэгч нь *******тай байгуулсан 1030031011 дугаартай зээлийн гэрээ, түүнд оруулсан гэрээний нэмэлт өөрчлөлтөөр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2021 оны 06 дугаар сарын 12-ны хуваарьт өдрөөс хойш төлөөгүй ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1201 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* ны зүгээс зээл төлөх боломжоор хангаж хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч ******* *******, ******* нар нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул талуудын хооронд байгуулсан 1030031011 дугаартай зээлийн гэрээний 5.1.1 заалтыг үндэслэн гэрээг цуцалж байгаа болно. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, , эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон талуудын хооронд байгуулагдсан 1030031011 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,817,081,67 төгрөг, хүү 3,423,638,52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 452,810,62 төгрөг, нийт 8,693,530.81 төгрөгийг Ц.*******, Д. нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.*******, Д. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.******* миний бие эхнэр ын хамт ******* *******наас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 8,300,000 төгрөгийн зээл авсан. Өдий хүртэл төлөөгүй шалтгаан нь эрхэлсэн тодорхой ажилгүй болсон байсан. Одоо нэхэмжилж байгаа 8,693,530,81 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагч нарын бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Ц.*******, Д. нь Зээлийн гэрээний үүрэгт 8,693,530,81 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,693,530,81 төгрөг /найман сая, зургаан зуун ерин гурван мянга, таван зуун гучин төгрөг, наян нэгэн мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 77,050 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ц.*******, Д. нараас 77,050 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* -д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ