Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/014

 

 

 

*******, *******,

*******, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Ш.Баттогтох  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ,

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэлийн даргалж хянан шийдвэрлэсэн 2023 оны 1 дүгээр  сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, өмгөөлөгч , шүүгдэгч *******, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол, прокурор гийн бичсэн эсэргүүцлээр тус тус *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1914004860128 тоот хэргийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ... ******* овогт *******ын *******, / РД:*******/,

2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, .... овогт гийн , / РД:/,

3. Шүүгдэгч, ... овогт ын ,/ РД:/

 4. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ...  овогт ын , / РД: /,

 Нийтийн албан тушаалтан  буюу Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ажилтай ******* нь Монгол улсын хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаартай тушаалаар батлагдсан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-ыг баримтлан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *******аас жолоодох эрхийг сэргээх шалгалтыг 10 асуулт бүхий тестээр авч, тестийн 3, 4 дүгээр асуултад буруу хариулт сонгон шалгалтад тэнцээгүй унасан байхад нь “” авто сургуулийн багш *******аар дамжуулан *******аас 50000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч  Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулах Тахилгат цэцэн хайрхан жолооны сургуулийн захирал ажилтай ******* нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *******д Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч *******гийн албан өрөөнд жолоодох эрх сэргээх шалгалтыг 10 асуулт бүхий тестээр өгч, тестийн 3,4 дүгээр асуултад буруу хариулт сонгож 2 алдаж шалгалтад өгөхдөө тэнцээгүй байхад нь *******аар урьдчилан бэлдүүлсэн байсан 50 000 төгрөгийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг бүрэн, эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан *******д 50,000 төгрөгийн хахуулийг дамжуулан өгсөн,

Шүүгдэгч ******* нь Монгол улсын Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-д заасны дагуу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч *******гийн албан өрөөнд жолоодох эрх сэргээх шалгалтыг 10 асуулт бүхий тестээр өгч, тестийн 3,4 дүгээр асуултад буруу хариулт сонгож 2 алдаж шалгалтад 3 унасан бөгөөд, шалгалтын үр дүнг өөрт ашигтай байдлаар өөрчлүүлэх, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “” авто сургуулийн жолооны багш *******аар дамжуулан 50,000 төгрөгийн хахуулийг цагдаагийн албан хаагч *******д өгсөн,

Шүүгдэгч ******* / / нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө жолооны багш болох *******аас *******ын сургалтын төлбөр болох 50,000 төгрөгийг авсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******г  нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан,

Шүүгдэгч овогт ын , овогт Жамсрангийн нарыг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн,

Шүүгдэгч овогт ын гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г нийтийн албанд томилогдох эрхийг таван / 05 / жилийн хугацаагаар хасаж, арван мянган / 10.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая / 10.000.000 / төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  овогт ын , овогт Жамсрангийн нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 /  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  овогт ын нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан арван сая төгрөгөөр торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солигдохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас, шүүгдэгч М. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван / 05 / жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс, шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар тус тус хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолж,

Шүүгдэгч *******, *******, *******, нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 9, 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө 50000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... 1. ын эрх сэргэсэн асуудал нь бол миний шалгалт авсан асуудалтай ямар ч холбоогүй эрх нь сэргэсэн. Хууль зүйн сайдын 2018 оны А/142 дугаар тушаалыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн мэргэжилтэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээсэн байсан. Бүртгэл хяналтын төвөөс хуулбарлан гаргуулан авсан материал бол ын өөрийнх нь ТҮЦ машинаас хурууны хээгээр авсан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн материал байна лээ. Тэр материал дээр шалгалт аваагүй ээ. “” төрийн бус байгууллагаас ирсэн материал бүр дээр гарын үсэг зураад явуулчихсан. Тухайн 45 хүний материал дотор ын материал байгааг би мэдээч үгүй. ыг эрхээ сэргээлгэх гэж нэг удаа шалгалтад ороход хэн ч надаас ыг тэнцүүлээд өгөөч гуйж ирээгүй. Ямар ч материалгүй ирээд шалгалтад ороод унаад буцаад гарсан. Харин ч энэ байдлаас харахад миний бие ажил албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй нь харагдах байхаа.

2. нь ад 50,000 төгрөгийг өгч эрхээ сэргээлгэсэн талаарх мэдээллийг цагдаагийн газрын даргад гомдол гаргаж мэдүүлэг тайлбар өгсөн үед мэдсэн. Миний бодлоор ямар ч шалтаг шалтгаан байхгүй надад мөнгө өгнө гэх байдлаар аас нь мөнгө авсанд нь үнэхээр би үнэхээр их гомдолтой байна. Яагаад нь хууль дүрмийг нь сайн тайлбарлаж өгөхгүй учир битүүлгээр аас мөнгө авсныг мэдээд үнэхээр их цочролд орсон. Мөнгө авсан асуудлыг нь аас асуухад нь эрх сэргээлгэх сургалтын төлбөрөө өгөхгүй байх гэсний үүднээс чиний нэрийг бариад авчихсан юм гэх юм. Яаж ингэж чадаж байна. ын хийсэн энэ үйлдэл нь надад маш их гомдолтой байна. Мөрдөн байцаалтын үед болон шүүх хурал дээр ч гэсэн нь тэр мөнгийг *******д өгөөгүй гэдгийг удаа дараа мэдүүлсэн ч шүүх хүлээн авч үнэлж шийдвэр гаргаагүйд би гомдолтой байна. ын ад өгсөн мөнгө төгрөг надад ямар ч хамаа байхгүй ээ. Тэр мөнгө төгрөг гэж ярилцсан тэр хүмүүст л хамаатай гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх ын хуулийн заалтаа хүлээн зөвшөөрч байна гэсэн үгийг үндэслэн шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Би ажлаа мөрөө хийж яваад тасгийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж гарын үсэг зурснаасаа болоод тасралтгүй олон жил нойр хоолгүй зүтгэж ажилласныхаа үр шимийг хүртэж чадахгүй ажилгүй болж байгаадаа үнэхээр их гомдолтой байна.

2023 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 2023/ШЦТ/ 27 дугаартай шийтгэх тогтоолыг хянаж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... Эрүүгийн хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

1. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, шүүгдэгч ******* нь Хууль Зүй Дотоод хэргийн Сайдын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/142 дугаар тушаалаар батлагдсан “ тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг сэргээх журам” -ыг зөрчиж 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *******аас эрх сэргээх шалгалт авч шалгалтад тэнцээгүй байхад X. ын гуйлтаар X. аар дамжуулж 50000 төгрөгийн хахууль авч шалгалтад тэнцсэн мэтээр материалыг бүрдүүлж бусдаар дамжуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан нь нотлогдсон байна гэж дүгнэлт хийсэн.

Хууль Зүй Дотоод хэргийн Сайдын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/142 дугаар тушаалаар батлагдсан “ тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг сэргээх журам” - нь 2018 оны 7 сарын 11 -ны өдрөөс жолоодох эрх сэргээх үйл явцад Цагдаагийн байгууллага шалгалт авахгүй болохыг журамлаж,төрийн хэрэгжүүлж байгаа эрх үүргийг, төрийн бус байгууллага , хувийн хэвшилд шилжүүлэх тухай журамлагджээ.

Уг сайдын тушаал Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдрөөс .цагдаагийн даргын цохолтоор албан хаагч нарт танилцагдаж хэрэгжиж эхэлсэн байна. Гэрчээр анхан шатны шүүх хуралд мэдүүлэг өгсөн гэрч Ууганбаяр “.... тушаалыг 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдөр .замын тасгийн алба хаагч нарт танилцуулж, түүнээс хойш жолооны шалгалт аваагүй ....” гэж мэдүүлэг өгсөн.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар ******* жолоодох эрхийн шалгалтад унасан гэх үйл баримт нотлогдоогүй. / ******* жолоодох эрхээ хэзээ хасуулсан, эрх олгох шалгалтад орох хугацаа болсон эсэх баримт хэрэгт авагдаагүй.

Хэрэгт нотлох баримт болох, мөрдөн шалгах ажиллагааны явцад ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвийн архиваас гаргуулж авсан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн нийтийн эрх зүйн гэрээгээр сургалт явуулах эрх бүхий Шинэ үйлс ТББ-ын сургалтад бүрэн хамрагдаж ,багц цагийн сургалтыг хангасан батламж гэрчилгээг хавсаргасан байдаг.

Шинэ үйлс ТББ-ын сургалтад бүрэн хамрагдаж ,багц цагийн сургалтыг хангасан батламж гэрчилгээг тус төрийн бус байгууллага цагдаагийн байгууллагад бүрдүүлж өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон.

Гэтэл энэ багц цагийн сургалтыг хангасан батламж гэрчилгээ .сургалтыг хангасан асуумжийг шалгалт авсан материал гэж үзэж С. ******* нь хахууль авч шалгалтад тэнцсэн мэтээр материалыг бүрдүүлж, хахууль авсан гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Шалгалт авсан гэх *******ын хүснэгтийг зөвхөн ******* өөрөө хурууны хээгээр ТҮЦ машинаас авах бололцоотой болох хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Үүнээс үзэхэд ******* бүрдүүлэх боломжгүй юм.

Шалгалт авсан гэх багц цагийн сургалтыг хангасан батламж гэрчилгээний сургалтын материалд шалгалт авсан ******* нь гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

Үүнийг тасгийн даргын үүрэг чиглэл өгсний дагуу үйлдсэн болох нотлогдсон.

Гэрчээр анхан шатны шүүх хуралд мэдүүлэг өгсөн гэрч Ууганбаяр нь 2018 оны 8 сарын сүүлчээр би Улаанбаатар хотод сургалтад суусан, сургалтаар эрх бүхий V байгууллагаас нь Хууль Зүй Дотоод хэргийн Сайдын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/142 дугаар тушаал батлагдсантай холбогдуулж цагдаагийн байгууллагад байгаа .жолооны эрх сэргээхтэй холбоотой бүх материалыг төв рүү явуул гэсэн чиглэл өгсөн тул *******д үүрэг өгч, хяналт тавьж явуулсан, нийт 40 гаран тооны материалыг 2018 оны 08 дугаар сарын 31-ны өдөр явуулсан....” гэх мэдүүлгээр нотлогдсон.

******* нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *******аас эрх сэргээх шалгалт авч шалгалтад тэнцээгүй байхад тэнцсэн мэтээр материалыг бүрдүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт болох С. *******гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлэгт нь надад ямар ч мөнгө өгөөгүй, иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүл мэндийн хуудас үлдээгээд гарсан, тухайн үед би хүнээс мэдүүлэг авч байсан, хажууд манай ахлах байцаагч сууж байсан гэх мэдүүлэг, хахууль өгсөн гэх X. нь гэрчээр болон яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлэгт *******д ямар ч мөнгө өгөөгүй, иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүл мэндийн хуудас үлдээгээд гарсан, тухайн үед С.Наран-амгалан хүнээс мэдүүлэг авч байсан, өрөөнд нь замын ахлах байцаагч байсан гэх мэдүүлгийг анхнаасаа тогтвортой өгсөн байдаг. Хахуулийн хэргийг илчилсэн гэх ******* нь гэрчээр болон яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлэгт надаас мөнгө аваад С.Наран- Амгалангийн өрөөнд орсон , би ороогүй, өрөөний гадна үлдсэн , шилэн хаалтын цаанаас харахад ******* нэг иргэнээс мэдүүлэг авч байсан, хажууд нь нэг цагдаа сууж байсан, *******д юм өгсөн, яг юу өгснийг хараагүй, би бодохдоо надаас авсан мөнгөө өглөө гэж бодсон гэх утгатай мэдүүлэг өгсөн байдаг ба мөн анхан шатны шүүх хурал дээр мэдүүлгээ давтаж өгсөн.

******* нь анхан шатны шүүх хурал дээр *******д мөнгө өгөөгүй гэдгийг удаа дараа давтаж хэлж байсан ба харин яллагдагчаар татагдсан зүйл хэсгийг хүлээн зөвшөөрнө, учир нь би *******аас мөнгө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлж байсан.

Гэтэл анхан шатны шүүх X.ын , зүйл хэсгээ зөвшөөрнө нь гэсэн мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйл,1.4 дүгээр зүйлийг зүйлд заасан зарчмуудыг зөрчлөө гэж үзэж байна.

З.Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт хийхэд гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхэд эргэлзээ төрж байгаа болно.

******* албан үүргээ гүйцэтгэж хүнээс мэдүүлэг авч байгаа болон хажууд нь албаны ахлах байцаагч сууж байхад X. хахууль өгөх бололцоотой эсэх тухайн үед өрөөнд байсан асуувал зохих гэрчүүдээс огт мэдүүлэг аваагүй, энэ талаар олон удаагийн хүсэлт гаргасан боловч хангаагүй  ******* нь *******тай таарамжгүй харьцаатай бөгөөд албан үүргээ шударга хэрэгжүүлсний төлөө гомдол гаргаж, хахуулийн хэргийн талаар мэдүүлсэн нөхцөл байдлууд байдаг.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дугаар сарын 30 -ны өдрийн 2023/ШЦТ/ 27 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж *******д холбогдох хэргийг цагаатгаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... Шүүгдэгч ******* би аас мөнгө авсан нь гэмт хэрэг юм байна гэж ойлгосон.

1. Хуулийн зөвлөгөө авахад хэргээ хүлээвэл хөнгөн ял шийтгэл авдаг гэж ойлгосон. Шүүх хурал дээр аас мөнгө авсан юм чинь зүйл анги зөвшөөрч байна гэж хэлсэн. Харин *******д энэ мөнгийг өгөөгүй гэдгийг Мөрдөн байцаалт болон шүүхийн хурал дээр байнга хэлж байсан. Гэтэл анхан шатны шүүх намайг хэргээ хүлээж байна гэдгийг үндэслэж *******д авлигал өгсөн байна гэж Наран- Амгаланд ял өгсөн. аас мөнгийг нь аваад *******гийн өрөө рүү орж гэж явахад ын гар утас нь дуугараад утсаар яриад буцаад гарч байгаа харагдсан би шууд яваад *******гийн өрөө рүү шагайхад хүн асуугаад завгүй байхлаар нь хүлээвэл удахаар байхлаар нь шууд материалаа ширээ дээр нь тавиад буцаад гарахад явчихсан байсан. ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн би мөнгө өгч байхыг харсан гэдэг мэдүүлэг бол худлаа. Миний хувьд хүнд байна би *******д мөнгө өгөөгүй байхад ******* шийтгүүлж байгаад надад хүндээр тус ч байна. Миний бие насан туршийн хүний амьдралаар тоглочих шиг боллоо. Иймд хэрэг хийгээгүй хүнийг миний үгээр ял шийтгэл оногдуулсанд үнэхээр хүнд байна. Шүүх үнэн зөвийг ялгаж шударгаар шийдвэр гаргаж өгнө үү.

2. Анх аас мөнгө авахдаа эрх сэргээлгэхдээ сургалтад суудаг, үнэмлэх хэвлүүлэн авахад мөнгө тушаадаг байдлыг хэлж ойлгуулаагүй шууд 50,000 төгрөг авсан нь миний буруу. Би д эрх сэргээлгэхэд ТББ-д хандаад эрх сэргээлгэдэг талаар хэлж ойлгуулаад сургалтын төвтэй нь холбож өгөөд явуулсан бол энэ асуудал үүсэхээргүй байлаа. Би дур мэдэн аас мөнгө авсан нь миний буруу болж хүнд гай тарчихлаа. Одоо бодоход ыг дагуулаад тэр мөнгийг нь шууд сургалтын байгууллагад нь тушаалгасан бол энэ асуудал үүсэж гэм зэмгүй мөрөөрөө ажлаа хийж байсан хүн асуудалд орохооргүй байлаа. Би энэ асуудалд үнэхээр их гэмшиж байна. Энэ асуудлаас болоод би ч өөрөө гэмт хэрэгтэн болчхоод байгаад гомдолтой байна.

Би *******д мөнгө төгрөг өгөөгүй. Харин би аас мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Энэ асуудлыг бүгд буруу ойлгож, тайлбарлаж байгаагаас болоод энэ хэрэг үнэн зөв шийдэгдэхгүй байна. Тиймээс хэргийг хянаж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

Тус хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан дүгнэлт хийгээгүй, оролцогчдын зөвхөн анх удаа өгсөн мэдүүлгүүдийг үнэлж, бусад мэдүүлгийг үгүйсгэсэн баримтуудыг үнэлж үзэхгүйгээр, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, бодит байдалтай нийцсэн байх шаардлагыг хангаагүй.

- Шүүгдэгч *******, *******, *******, нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар 50 000 төгрөгийг *******д өгсөн гэх үйл баримт тогтоогддоггүй.

- *******г хахууль авсан гэх мөрдөн шалгах хангалттай ажиллагаа хийгээгүй буюу тухайн хэрэг болсон гэх өрөөнд үзлэг хийгээгүй, цаг хугацааг нарийвчлан шалгаж тогтоогоогүй, дахин мөрдөн тул шалгах ажиллагаа явуулсан ч *******г 50 000 төгрөг авсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

- Шүүгдэгч ******* нь автомашинд шүргүүлсэн талаар гомдол ирж, түс зөрчлийг С.Наран-амгалан материалжуулан шалгахад ******* нь холбогдогчтой маргаж мөнгө нэхсэн, уг маргаанаас болж *******д холбогдуулан гомдол гаргасан, тухайн асуудал тогтоогдоогүй учир *******г авлига авсан мэтээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгааг үгүйсгэхгүй юм.

- Яллах дүгнэлтэд Хууль зүйн сайдын 2015 оны А/186 тоот тушаалаар батлагдсан журмыг баримталсан ба энэ журам нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүчингүй болсон.

Шалгалт авах эрхгүй болсон. Гэтэл энэ журмын дагуу шалгалт авч, холбогдох баримтыг Лицензийн төв рүү явуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

*******ын гэрчээр өгсөн "шүүгдэгч *******аас авсан мөнгийг "Шинэ үйлс өөд" ТББ-д сургалтад суулгахаар өгсөн" талаар мэдүүлсэн,

******* гэрчээр мэдүүлэг өгөхдөө "******* нь манай сургалтад хамрагдаагүй юм. Тухайн үед багш гуйгаад байхаар нь дээрх байдлаар батламжийг нь гаргаж өгөөд төлбөрийг нь авчихсан юм" гэсэн мэдүүлгээр ******* *******аас авсан мөнгөө д өгсөн, *******д өгөөгүй гэдэг нь тогтоогдож байхад шүүхээс *******г гэм буруутай гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлэгт ******* нь "*******д 50.000 төгрөг өгсөн гэдгийг хараагүй, би мөнгө өглөө гэж л бодсон, сургалтын төлбөр өгөөгүй, сургалт болдог гэж л бодсон, миний мөнгийг аваад орсон учраас өглөө гэж бодсон" гэх мэдүүлэг,

Гэрч Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр ******* нь *******аар дамжуулан мөнгө авсан гэдэг үйл баримт тогтоогддоггүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар "хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх" боломж байхад шүүх түс хуулийг хэрэглэлгүй, *******г гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1            дүгээр сарын 30-ны өдрийн №2023/ШЦТ/27 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Наранг-Амгаланд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

... Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хүрээнд хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг зургаан сарын хугацаагаагаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оюун-Эрдэнийг 01 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, *******, ******* нар болон түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдээгүй гэж гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцэх байр суурьтай оролцсон байхад анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-д заасан үндэслэлийг бүрдүүлж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцоно. гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

... Анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдлыг тогтоож үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна. Гэхдээ шүүхээс шүүгдэгч нарыг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн. Шүүх хэрэглэвэл зохих ёсгүй хуулийг хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд тусгайлан зохицуулалтыг зааж өгсөн. Иймд прокурорын эсэргүүцэлд заагдсан үндэслэлийг хангаж өгнө үү гэв.

Өмгөөлөгч тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан баримтыг бодитой үнэлээгүй. Эргэлзээ төрүүлэхүйц байна. Шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. *******д холбогдох хэсгийг цагаатгаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Өмгөөлөгч тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

******* мэдүүлэг, ******* нарын мэдүүлгээр ******* нь гэм буруугүй гэдэг нь тогтоогдож байна. Шүүгдэгч *******д холбогдох хэсгийг цагаатгаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Өмгөөлөгч тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Оюун-Эрдэнийг буруутгасан. Түүнийг яллах үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү гэв.

Өмгөөлөгч тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

*******ын мэдүүлгийг няцаасан мэдүүлэг хэрэгт авагдаагүй байна. Иймд шүүгдэгч С.ад холбогдох хэсгийг цагаатгаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгч *******, өмгөөлөгч , шүүгдэгч *******, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор гийн бичсэн эсэргүүцэлд тус тус   үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдол,эсэргүүцэлд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

 Шүүгдэгч *******  нь Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн  тасагт зохицуулагчаар ажиллаж байхдаа  өөрийн албан өрөөндөө,  2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр, шүүгдэгч *******аас жолоодох эрхийг сэргээх шалгалт авч улмаар шалгалтад тэнцээгүй  байхад нь  “” авто сургуулийн багш *******аар дамжуулан *******аас 50000 төгрөгийн хахууль авсан, ******* нь Шинэ үйлс өөд” ТББ-ын сургалтад сууж 6 багц цаг хангаж тэнцсэн мэтээр баримт бүрдсэн  гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь 2 дугаар  хавтаст хэргийн 93 дугаар талд авагдсан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг би бүрэн хүлээн зөвшөөрч... дээрх байдлаар хууль зөрчсөн үйлдэл гаргасандаа харамсаж, гэмшиж байна. Хэрэгт авагдсан бусад баримтаар тухайн үйлдэл нь тогтоогдож байгаа тул энэ удаад мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна... “ гэх   шүүгдэгч *******ын  яллагдагчаар,

1дүгээр хавтаст хэргийн 15-18 дугаар талд авагдсан “...2018 оны 8 сарын үед би аймгийн Цагдаагийн газар дээр явж байхад тай цагдаагийн газрын үүдэнд таараад ...шалгалтдаа уначихсан талаар хэлсэн юм. ...чи яваад 50 мянган төгрөгөө аваад ир гэхэд яваад аваад ирсэн юм. ...Тэр мөнгийг нь би 4-5 орчим суралцагчийн төлбөрийн мөнгийг ын өгсөн 50 мянган төгрөгтэй нийлүүлээд д бэлнээр нь өгсөн юм. ын сургалтын төлбөр, үнэмлэхийн мөнгө гэдэг байдлаар д өгсөн юм. Аймгийн хэмжээнд жолооны шалгалт авах эрхтэй ганц байцаагч нь ******* юм. Жолооны эрх сэргээх шалгалтыг цагдаа дээр өрөөндөө авдаг юм...”гэх  шүүгдэгч *******ын гэрчээр ,

“... Би энэ хуулийн заалтыг хүлээн зөвшөөрч байгаа. Би өмгөөлөгчтэйгөө уулзаад хахууль өгснөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж хэлсэн. Тэгэхдээ хуулийн заалтыг хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн. Би яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ гарын үсэг зурсан .Би цагдаагийн газарт сургалтын материал явуулах гэж очсон. *******  надад 2 хүүхдийн сургалтын материал дутуу байна гэж хэлсэн. Тухайн өдрийн орой 5 цагт шуудангаар явуулдаг байсан. Тэр 2 хүүхдийн эрүүл мэндийн хуудас болон иргэний үнэмлэхийн хуулбар дутуу байсан болохоор түүнийг авчирч өгсөн. Би *******аас сургалтын төлбөрт 50,000 төгрөгийг авсан. ...Би уг мөнгийг майхан цахир ТББ өгөөд батламжийн хуудсыг гаргаж өгөөрэй гэж хэлсэн. Би Шинэ Үйлс өөд ТББ 50,000 төгрөг өгсөн гэв. ...Намайг *******д сургалтын материал оруулаад өгөхөд л ******* буруу ойлгоод мөнгө өгсөн гэж ойлгосон байх.Тухайн сургалтын материал *******тай хамааралгүй гэжээ./ шүүх хуралдааны тэмдэглэл/ тус тус мэдүүлсэн мэдүүлгүүд,

2 дугаар хавтаст хэргийн 103-104 дүгээр талд  авагдсан “...Миний тухайд *******д 50,000 төгрөг *******аар дамжуулж өгсөн нь үнэн. ******* тухайн мөнгийг *******д өгөөд ******* тухайн мөнгийг ширээнийхээ нүд рүү хийснийг би харсан нь үнэн. ...Төрийн албан хаагчдын авлигал авч байгаа асуудлыг ил болгож хуулийн байгууллагад би анх биеэр ирж мэдэгдсэн...” гэх шүүгдэгч *******ын яллагдагчаар,

1 дүгээр хавтаст хэргийн 26-27,48-50 дугаар талд тус тус авагдсан “....намайг шүргэсэн машины жолооч эмэгтэйтэйн хохирол мөнгөний асуудлаас болж ...******* тухайн эмэгтэйн талд илт үйлчлээд байхаар нь чи хүнээс 50 мянган төгрөг аваад шалгалтад тэнцүүлээд байж л байдаг юм байна лээ гэдэг байдлаар өмнөх асуудлыг хэлж ярихад ******* нь надтай хэрүүл маргаан хийсэн... намайг өрөөнөөсөө хөөж гаргасан ******* нь хууль зөрчсөн үйлдэл гаргаад байна гэдэг байдлаар өргөдөл гаргаж өгсөн юм.

...2017 оны 08 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр 1 жилийн хугацаатай эрхээ хасуулж, 400 мянган төгрөгөөр торгуулсан... жилийн дараа буюу 2018 оны 08 дугаар сард эрхээ ....сэргээх шалгалтыг Замын цагдаагийн тасагт *******гийн өрөөнд шалгалт өгсөн юм. 20 тестээс 18 тест зөв бөглөсөн байсан бөгөөд 18-г бөглөсөн гээд шалгалтад уналаа гэж хэлсэн. Шалгалт өгч байх өрөөнд багш ******* бид 3-аас өөр хүн байгаагүй. Шалгалтаас унасан тул гарч бай гэж ******* хэлсэн. багштай шалгалтад орохоос өмнө холбогдсон байсан юм. Би эрхээ сэргээлгэх гэж байгаа яах ёстой вэ гэхэд чи 50 мянган төгрөг бэлдээд ирээрэй, би чамайг шалгалтад чинь оруулаад өгнө гэж хэлсэн байсан.

...хамт оръё гээд багш бид 2 хамт *******гийн өрөөнд ороод би өрөөг тусгаарласан шилэн хаалтын наана нь би үлдээд багш миний өгсөн 50 мянган төгрөгийг *******д яг гардуулж өгч байхыг нь би харсан юм. Яг бүр өгч байхыг нь би харсан. ...Тэгээд би дахиж шалгалт өгөлгүй байж байгаад миний эрх сэргэсэн юм.

... чи мөрдөгчтэйгөө уулзаад мэдүүлэг өгөхдөө тухайн мөнгийг сургалтад зарцуулах байсныг мэдээгүй байсан байна гэдэг байдлаар хэлчхээрэй гэж надад хэлсэн юм. Надад нэг ёсондоо мөрдөгчид уулзаад худлаа зүйл хэлээрэй л гэж байсан. Би тэгж л ойлгосон. Би Шинэ үйлс өөд ТББ-д сургалтад суух нь байтугай тэр үед тийм байгууллага байдгийг ч мэдээгүй.,,, Жолооны үнэмлэхийн мөнгө төгрөг гэж тусад нь тушаасан зүйл гэж огт байхгүй ээ. Надаас гарсан мөнгө ерөөсөө л тэр шалгалт өгсөн өдөр *******д өгсөн гээд байгаа 50,000 төгрөг л байгаа юм...” гэх шүүгдэгч *******ын гэрчээр,

“... Би 2018 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Тэгээд 2019 онд ******* багштай Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын үүдэнд таарсан. Би ******* багшид “Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Одоо тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгэмээр байна” гэж хэлсэн. Тэгсэн надад ******* багш “манай жолооны курсийн хүүхдүүд 1 дэх өдөр төгсөж байгаа юм. Тэд нартай өөрийнхөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгээрэй” гэсэн. Тэгээд би 1 дэх өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгэх гэж *******гийн өрөөнд тестийн шалгалт өгсөн. Тухайн үед шалгалтаа өгөхөд би тестийн 2 асуултад буруу хариулсан. Тэгээд өрөөнөөс гарч ирэхэд ******* багш “50,000 төгрөг” авчирч ир гэсэн. Би нөхөртөө 50,000 төгрөг аваад ир гэж хэлсэн. Тэгээд нөхрийнхөө авчирч ирсэн 50,000 төгрөгийг ******* багшид өгсөн.  Би тухайн өдөр шалгалт өгөхдөө 2 асуулт буруу хариулсан байсан.  Би тухайн үеийн байдлыг сайн санахгүй байгаа. Ямар ч л байсан би шалгалтдаа унасан. Надад ******* шалгалтад уналаа гэж хэлсэн. Би сургалтад суугаагүй....” / шүүх хуралдааны тэмдэглэл/гэх шүүгдэгчээр тус тус мэдүүлсэн мэдүүлгүүд,

1 дугаар хавтаст хэргийн 19-21 , 2 дугаар хавтаст хэргийн 42-44 дүгээр талд тус тус авагдсан “.... Манай байгууллага нь эрхээ хасуулсан буюу, хугацаа нь дууссан жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм, зөрчлийн тухай хууль, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний талаар 1 өдрийн 6 цагийн сургалтын хөтөлбөртэй ажилладаг юм.

...******* гэдэг хүн нь манай дээр сургалтад хамрагдаагүй юм. ...Тухайн үед багш л гуйгаад байхаар нь дээрх байдлаар батламжийг нь гаргаж өгөөд төлбөр авчихсан юм. багш ******* байцаагчид хэлж гуйгаад ыг шалгалтад нь оруулчихсан байсан.

.... жолооны багш ******* над руу 2018 оны 07 сарын сүүл хавьд санагдаж байна над руу утсаар яриад ******* гэдэг хүнийг эрх сэргээлгэх шалгалтад оруулж өгөх гэсэн юм. Тэгсэн сургалтад суусан батламж байхгүй болохоор шалгалтад оруулж болохгүй байна. Чи энэ хүнд сургалтад суусан гэдэг батламж хийгээд өгөөч гээд гуйгаад байхаар нь би сургалтад суусан гэсэн батламж хийж өгч, байгууллагын тэмдгээр баталгаажуулсан.

...Бүртгэлийн дэвтэрт бүртгэж бэлнээр авдаг юм. ...******* нь шалгалтдаа ороод тэнцсэн гэдэг байдлаар ******* эгчээс албан тоотоор лицензийн төв рүү явсан. Тэгээд эрх нь сэргэсэн байх. ...хэрэг асуудал шалгагдаж эхэлснээс хойш ******* эгч, ах нар утсаар яриад, энэ асуудал АТГ дээр шалгагдаж байгаа юм байна. Тэгэхээр *******ын 50,000 төгрөгийг танайд тушаасан гэдгээр чи мэдүүлгээ өгөөд, дэвтэр дээрээ тэмдэглэчих, тэгвэл энэ асуудал нь гайгүй шалгагдах байх гээд гуйгаад байсан. Би ТББ-н тэргүүн Номингуатай энэ асуудлаар ярилцахад тус болоод дэвтэр дээрээ *******аас мөнгө авсан гэдэг байдлаар бичье гэж  дээрх байдлаар бичсэн юм. Үнэндээ бол ын манай байгууллагад мөнгө өгсөн гэдэг асуудал нь худлаа юм.

... багш над руу утсаар яриад прокурор дээр энэ асуудлыг шалгаж байгаа хүнтэй уулзлаа , танайхаас батламж гаргуулсан юм чинь *******ын сургалтын төлбөрийг төлсөн гэдэг байдлаар баримт бүрдүүлээд өгчихөөч, мөн тэр байдлаар мэдүүлэг өгөөрэй гэж над руу ярьсан. Тэгээд би өмнөх мэдүүлэг дээр ын гуйлтаар дээрх хүмүүсийн хэлсэн ярьсаны дагуу мэдүүлэг өгч. Хүнд тус болох гэж бодож, тэр үед нь *******, ******* нарын ярьж хэлж, гуйсны дагуу дээрх байдлаар хуулийн байгууллагад мэдүүлэг өгч, материал гаргаж өгсөн нь миний буруу, хүнд тус болоод, тэр үедээ тэгээд хэлчихэж болдог юм байна гэж ойлгоод, хуулийн ойлголт дутуу байдлаас ийм байдалд орсон байна...” гэж шүүгдэгч М.Оюун-Эрдэнийн  гэрчээр өгсөн мэдүүлгүүд,

1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дүгээр талд авагдсан “... ******* гэдэг хүнийг 2018 оны зун жолоодох эрхийн шалгалтаа манай ажилтан ******* дээр өгсөн гэж бодож байна.... 2018 оны 07 дугаар сард Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвөөс чиглэл ирсэн. Цагдаагийн байгууллага дээр шалгалт авах эрхгүй, зөвхөн сургалтын асуудлыг хариуцах чиг үүрэгтэй болсон...” гэх  мөрдөн байцаалтад  мэдүүлсэн гэрч ын   мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 46-47 дугаар талд авагдсан “... надад тухайн үед ******* гэх хүнийг сургалтад суусан гээд батламж гаргаад өгөөч гээд гуйгаад байна, яах вэ гээд асууж байсан, тэр үеэр ядаж Хууль зүйн сайдын шинэ журам гарч таарсан, яг завсрын үеэр таарсан, байсан. бүх ажлаа хариуцаж байсан тул чи өөрөө мэдээд зохицуулчихаа гээд л би хэлсэн. ... гэдэг хүний гуйлтаар л мөнгө төгрөг, батламжийн асуудалд холбогдсон гэж би ойлгосон...” гэх гэрч гийн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дүгээр талд авагдсан шүүгдэгч *******, ******* нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан  тэмдэглэл  болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх  хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн  дээрх  нотлох баримтуудад  “... замын цагдаагийн зохицуулагч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 22-ний өдөр өөрөө *******аас шалгалт авч шалгалтад тэнцээгүй унасан байхад тэнцсэн мэтээр материалыг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр *******ын нэрийг  жагсаалтын 11, 10 дугаарт бичиж  “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж,сургалтад хамрагдаж шалгалт өгч тэнцсэн” гэж Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн даргад албан бичгийг явуулсан,

 шүүгдэгч ******* нь “Шинэ үйлс өөдөө” төрийн бус байгууллагын сургалтад хамрагдаагүй талаар шүүгдэгч *******, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр шүүгдэгч ******* нь эрх сэргээх сургалтад хамрагдаагүй болох нь нотлогдсон, шүүгдэгч ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр бичсэн илтгэх хуудастаа “...ын нь 2018 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх шалгалтад нэг удаа орсон. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх шалгалтад анх ороод тэнцээгүй, ******* нь дахин шалгалтад ороогүй ээ..” гэж бичиж гарын үсэг зурсан баримт 1 дүгээр хавтаст хэргийн 141 дүгээр талд авагдсан зэргээс дүгнэхэд шүүгдэгч ******* нь гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн, хийхийн тулд бусдаар буюу *******аар дамжуулж 50000 төгрөгийн хахууль авсан нь түүний хийх ёсгүй үйлдлийг хийж, шалгалтад тэнцээгүй хүнийг тэнцсэн мэтээр материалыг бүрдүүлж өгсөн, *******, нартай ажил хэргийн шугамаар шалтгаант холбоотой зэргээр нотлогдож хахууль аваагүй гэх мэдүүлэг нь няцаагдаж  байна..., шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлснээс дүгнэхэд өөрөө бусдад хахууль өгснөө хүлээн зөвшөөрч байна...” гэх  дүгнэлт хийж,  шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь   үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч *******, *******, *******, нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзсан улмаар    2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөн найруулж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтыг эрх зүйн байдал дээрдсэн гэж дүгнэж  хуулийг буцаан хэрэглэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн   зөв, эрүүгийн хуулийг зөрчөөгүй байна.

Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал өөртөө ашиг олох, хахууль өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулах, төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэргээр хор уршиг учруулдгаараа  нийгмийн аюулын шинж ихтэй гэмт хэрэг болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,   

... ын эрх сэргэсэн асуудал нь бол миний шалгалт авсан асуудалтай ямар ч холбоогүй эрх нь сэргэсэн. …Мөрдөн байцаалтын үед болон шүүх хурал дээр ч гэсэн нь тэр мөнгийг *******д өгөөгүй гэдгийг удаа дараа мэдүүлсэн ч шүүх хүлээн авч үнэлж шийдвэр гаргаагүйд би гомдолтой байна. …Анхан шатны шүүх ын хуулийн заалтаа хүлээн зөвшөөрч байна гэсэн үгийг үндэслэн шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. ...шийтгэх тогтоолыг хянаж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулгаар  шүүгдэгч *******гийн гомдол,

“...Хууль Зүй Дотоод хэргийн Сайдын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/142 дугаар тушаал... Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдрөөс цагдаагийн даргын цохолтоор албан хаагч нарт танилцагдаж хэрэгжиж эхэлсэн ... ******* жолоодох эрхийн шалгалтад унасан гэх үйл баримт нотлогдоогүй, ...Шинэ үйлс ТББ-ын сургалтад бүрэн хамрагдаж ,багц цагийн сургалтыг хангасан батламж гэрчилгээг тус төрийн бус байгууллага цагдаагийн байгууллагад бүрдүүлж өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон...С. ******* нь хахууль авч шалгалтад тэнцсэн мэтээр материалыг бүрдүүлж, хахууль авсан гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, ******* бүрдүүлэх боломжгүй, шалгалт авсан гэх багц цагийн сургалтыг хангасан батламж гэрчилгээний сургалтын материалд шалгалт авсан ******* нь гарын үсэг зурж баталгаажуулсан, ******* нь анхан шатны шүүх хурал дээр *******д мөнгө өгөөгүй гэдгийг удаа дараа давтаж хэлж байсан ба харин яллагдагчаар татагдсан зүйл хэсгийг хүлээн зөвшөөрнө, учир нь би *******аас мөнгө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн, анхан шатны шүүх X. ын , зүйл хэсгээ зөвшөөрнө нь гэсэн мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйл,1.4 дүгээр зүйлийг зүйлд заасан зарчмуудыг зөрчлөө гэж үзэж байна. *******д холбогдох хэргийг цагаатгаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулгаар бичсэн өмгөөлөгч гийн гомдол,

“... Шүүгдэгч ******* би аас мөнгө авсан нь гэмт хэрэг юм байна гэж ойлгосон.*******д энэ мөнгийг өгөөгүй гэдгийг Мөрдөн байцаалт болон шүүхийн хурал дээр байнга хэлж байсан. Гэтэл анхан шатны шүүх намайг хэргээ хүлээж байна гэдгийг үндэслэж *******д авлигал өгсөн байна гэж Наран- Амгаланд ял өгсөн. ...Би дур мэдэн аас мөнгө авсан нь миний буруу болж хүнд гай тарчихлаа. хэргийг хянаж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгоно уу...” гэх агуулгаар бичсэн шүүгдэгч *******ын гомдол,

“... Шүүгдэгч *******, *******, *******, нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар 50 000 төгрөгийг *******д өгсөн гэх үйл баримт тогтоогддоггүй.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар "хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх" боломж байхад шүүх түс хуулийг хэрэглэлгүй, *******г гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Наранг-Амгаланд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү...” гэх агуулгаар бичсэн өмгөөлөгч ын гомдол,

“...Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, *******, ******* нар болон түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдээгүй гэж гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцэх байр суурьтай оролцсон байхад анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-д заасан үндэслэлийг бүрдүүлж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулна...” гэх агуулгаар бичсэн прокурорын эсэргүүцэл зэргийг дээрх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 1 дүгээр  сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Л.НЯМДОРЖ