Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/00048

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/00048

Улаанбаатар хот

 

 

2024 01 13 103/ШШ2025/00048

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, . дүүрэг . дугаар хороо, ... давхар, ... тоотод байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ... дугаар хороо, .. .дүгээр гудамжны .. тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 532,596 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь ******* ******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 532,596 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000273864 тоот зээлийг ******* ******* дахь 5....37599 тоот дансанд, 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 215,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000273874 тоот зээлийг ******* ******* дахь 500..599 тоот дансанд зээлдэгч ******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар: 2000273864 тоот зээл 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дуусч үндсэн зээлээс 21,720 төгрөгийг хасаж үлдэгдэл 178,280 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 212 хоногийн хүү 71,203 төгрөг, хүүд төлсөн 17,600 төгрөгийг хасаж нийт хүү 53,603, Нийт дүн 231,883 төгрөг, 2000273874 тоот зээл 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дуусч үлдэгдэл дүн 215,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 212 хоногийн хүү 83,563 төгрөг + шимтгэл 2,150 төгрөг, нийт дүн 300,713 төгрөг болсон тул үндсэн зээл 393,280 төгрөг, нийт хүү 137,166 төгрөг, шимтгэл нийлбэр 2,150 төгрөг, бүгд нийлээд 532,596 /таван зуун гучин хоёр мянга, таван зуун ерэн зургаан/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нарангуа миний бие ******* ******* ******* ХХК-иас нэхэмжилж байгаа 532,596 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 532,596 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 532,596 төгрөг /таван зуун гучин хоёр мянга, таван зуун ерин зургаан/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,314 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******гаас 8,314 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ