| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00928/И |
| Дугаар | 103/ШШ2025/00049 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2025/00049
| 2025 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 103/ШШ2025/00049 | Улаанбаатар хот |
2024 01 13 103/ШШ2025/00049
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж өөрийн байранд байрлах, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ... дүгээр хороо, .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух, Б******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 30,919,109,56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар нь *******ы т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 30,919,109,56 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч ******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-тай 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ/....49851 тоот Онлайн цалингийн зээлийн болон №БГХ/5....851 тоот барьцааны гэрээ байгуулж, 35,000,000 /Гучин таван сая/ төгрөгийг жилийн 19,8 %, сарын 1,65% хүүтэй, 30 сарын хугацаатай Онлайн цалингийн зээл авсан. Дээр дурдсан онлайн цалингийн зээлийн гэрээнд зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авсанаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулсанд тооцохоор харилцан тохиролцсон байна. Зээлдэгч зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалуулсан байна. Зээлдэгч нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар үндсэн зээл 5,726,809.04 төгрөг, зээлийн хүү 2,895,410.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,065.69 төгрөг, нийт 8,631,285.24 төгрөгийг төлсөн байна. Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 138 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 29,273,190.96 төгрөг, зээлийн хүү 1,618,977.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,441.59 төгрөг, нийт 30,912,609.56 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус тус зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн байх боловч зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан Онлайн цалингийн зээлийн гэрээний 6.1.1-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд *******ны санаачилгаар гэрээг цуцалж, үндсэн зээл 29,273,190,96 төгрөг, зээлийн хүү 1,618,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,441,59 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 6,500 төгрөг нийт 30,919,109,56 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ******* банкнаас онлайнаар 35,000,000 төгрөгийг 19,8 хувийн хүүтэй сарын 1,65 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Одоо ******* банкнаас нэхэмжилсэн 30,919,109,56 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 30,919,109,56 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч Б******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 30,919,109,56 төгрөг /гучин сая, есөн зуун арван есөн мянга, нэг зуун есөн төгрөг, тавин зургаан мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,546 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 156,273 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас 156,273 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* салбарт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ