Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2025/00050

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2025/00050

Улаанбаатар хот

 

 

 

2025 01 14 103/ШШ2025/00050

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн ..дүгээр хороо, ...., .. Б корпус . давхар, . тоотод байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Багануур дүүргийн ... дүгээр хороо, .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 565,029 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* нь манай *******-тай 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 211114-709668 тоот хэрэглээний зээлийн гэрээ байгуулан 300,000 төгрөгийг сарын 8,1%-ийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй тул дараах хэрэглээний зээлийн төлбөрийг нэхэмжилж байна. Зээлдэгч ******* нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 300,000 төгрөг, хүү 222,750 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,297 төгрөг, нийт 565,029 төгрөг төлөөгүй, хугацаа хэтэрсэн хоног 336 хоног байна. Иймд *******аас зээлийн гэрээний үлдэгдэл болох үндсэн зээл, хүү нэмэгдүүлсэн хүү нийт 565,029 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* миний бие ******* ******* ******* ХХК-иас нэхэмжилж байгаа 565,029 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн ******* зээлийн гэрээний үүргийн биелэлт 565,029 төгрөг /таван зуун жаран таван мянга, хорин есөн/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,137 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,800 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас 8,800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ