| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00745/И |
| Дугаар | 103/ШШ2025/00051 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2025/00051
| 2025 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 103/ШШ2025/00051 | Улаанбаатар хот |
2025 01 14 103/ШШ2025/00051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...0 оны ... дугаар сарын ..-ны өдөр .... аймагт төрсөн, эмэгтэй, халх, Улаанбаатар хот, . дүүрэг . ******* хороо, .а байрны . тоотод оршин суух, ******* ******* ******* *******
Хариуцагч: ******* дүүрэг, .. ******* хороонд байрлах, ******* ******* дүүргийн ******* ******* ******* холбогдох ******* ******* цэцэрлэгийн няравын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлыг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ц.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: /цахимаар/
Хариуцагч:
Хариуцагчийн өмгөөлөгч:
Гэрч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ******* дүүргийн ******* ******* ******* холбогдуулан ******* ******* цэцэрлэгийн няравын ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлын шаардлагыг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь тайлбар татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон.
1.Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ******* ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/.. дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Миний бие тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тус тушаалын үндэслэх хэсэгт: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.1, 5.8, Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.2, 13.2, 13.4 дэх заалт, Эрхлэгчдийн дэргэдэх зөвлөлийн хурлын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэсэн. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан зөрчил гаргаагүй, тушаалын тушаах хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргаагүй, ажил таслаагүй болно. Тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 123.4 дэх хэсэгт заасан журмыг баримтлаагүй, хууль зөрчиж гаргасан тушаал болно. Тушаал өөрөө эрх зүйн акт болохын хувьд хэлбэрийн болон хууль зүйн шаардлагыг хангасан байхыг шаардана. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. ******* дүүргийн хөдөлмөрийн маргааныг зохицуулах гурван талт хороо 2024 оны 09 ******* сарын 25-ны өдөр хуралдаж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 ******* зүйлийн 154.5 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэж талууд гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ болно гэж заасны дагуу дуусгавар болж тэмдэглэлийг 2024 оны 09 ******* 30-ны өдөр гардаж авсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 ******* зүйлийн 154.8 дахь хэсэгт Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар урьд эрхэлж байсан ******* ******* цэцэрлэгийн няравын ажилд эгүүлэн томилуулах, хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч байгууллагын дарга нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Ц.*******гийн ******* дүүргийн ******* ******* ******* холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/... дугаартай тушаал гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд дараах агуулгуудын хүрээнд тайлбар гаргав. Тушаалын хууль зүйн үндэслэл, Хөөн хэлэлцэх хугацааны талаар, бодит байдлын талаар
1.Тушаал гарах хууль зүйн үндэслэлийн талаар: Нэхэмжпэгч Ц.******* нь ямар шалтгаанаар, зорилгоор, хэдэн хоногийн хугацаатай, цалинтай, цалингүй чөлөө авах талаар бичгийн нотлох баримтаа хамт хавсаргаж хүсэлтээ бичгээр огт илэрхийлэлгүй 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрүүдэд ажил тасалсан үйл явдал болсон бөгөөд эрхлэгч миний бие байгууллагын үйл ажиллагааг өдөр тутам мэргэжлийн удирдлагаар хангадаг ажил олгогчийн хувиар Ц.*******гийн дээрх үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийж Хөдөлмөрийн хуульд заасан шийтгэл ногдуулах асуудал бий болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1-т Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан бөгөөд үүнээс харахад ажилтан Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ /хөдөлмөрийн дотоод журам/ ажлын байрны тодорхойлолтын үүрэг болгосон эсхүл хориглосон хэм хэмжээг зөрчсөн байхыг шаардаж байна. Үүнээс дүгнээд үзэхэд Ц.*******гийн 8 хоног ажил тасалсан үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.1/ Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.8.1-8.8.7/, 5 дугаар зүйлийн 5.8/ Байгууллагын дотоод журам, захиргааны шийдвэр, хамт олны эв нэгдэл, дотоод дэг журмыг сахих, ажлын байран дээр архи тамхи хэрэглэхгүй байх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх/ Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.8.2 /Хүндэтгэх бус шалтгаанаар дараалан 3 хүртэлх хоног ажил тасалсан/, 13.4 / Багш ажилтан нь ажлын цагийг үр бүтээлтэй, бүрэн ашиглаж, үүрэгт ажилдаа хариуцлага санаачлагатай, чин сэтгэлээсээ хандаж ажиллана/ гэсэн хориглосон болон үүрэг болгосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3 дахь хэсэгт зааснаар дээрх зөрчлийнх нь талаар Ц.*******д 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай албан бичгээр мэдэгдэж түүнээс хариу тайлбар авсан, өөрийнх нь өгсөн хариу тайлбар мөн тус цэцэрлэгийн эрхлэгчийн дэргэдэх зөвлөлийн хурлын 2024 оны 8 дугаар сарын 15-ны хурлын тэмдэглэл зэргээр тус тус ажил тасалсан үйлдэл нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1, мөн хуулийн 123.2.5-д тус тус заасан эрх зүйн үр дагавар үүссэн гэж үзэж цэцэрлэгийн эрхлэгчийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай тушаал гаргасан.
2.Хөөн хэлэлцэх хугацааны талаар: Нэхэмжлэгч Ц.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаал нь 2024 оны 8 дугаар сарын 15-нд гарсан нь дараах шалтгаантай байсан.
1.Зөрчил гаргасан ажилтан маань ажлаа тасалж ирээд 2024 оны 6 дугаар сарын 03 буюу ажлын эхний өдөр болох Даваа гарагаас эхлэн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хооронд ээлжийн амралт эдэлсэн.
2.Ээлжийн амралтаа дуусгаад 2024 оны 7 дугаар сарын 02-ноос ажилдаа ирээгүй бөгөөд шууд 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдрүүдэд эмчийн магадлагаа авсан.
3.Эмчийн магадлагааны хугацаагаа дуусгаад 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажил явдал гарсан шалтгаанаар чөлөө авч 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөртөө хүүхдийн төрсөн өдөр болсон шалтгаанаар 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 1 өдрийн чөлөө дахин авсан байдаг. Энэ үйл баримтуудаас дүгнэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 123.6 дахь хэсэгт Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь ажилтан эмнэлгийн магадлагаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэж заасан. Дээрх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан сахилгын арга хэмжээ авах 1 сарын хугацаа тасалдсан байна. Иргэний хуулийн 79 ******* зүйлийн 79.7 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тооцно гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхэлж тоолох бөгөөд хамгийн сүүлд хувийн чөлөө авсан 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс дахин шинээр тоолж үзэхэд сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх 2024 оны 9 ******* сарын 05-ны өдрөөр дуусч байна. Иймд тушаал нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
3.Бодит нөхцөл байдлын талаар: Би ******* ******* дүүргийн ******* ******* цэцэрлэгийн эрхлэгчээр 2024 оны 4 ******* сарын 30-нд томилогдсон. Анх ажил авсан өдрөөс тус байгууллагад ноцтой зүйл ажиглагдсан нь тус ******* засаглалын хямрал буюу захирах, захирагдах ёсны зарчим алдагдсан, ажилчид бие биедээ, ажил олгогчоо үл хүндэтгэх, хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг зөрчих асуудал хэвийн үзэгдэл болсон нь эрхлэгчээр томилогдсон эхний өдрөөс харагдаж байсныг шууд хэлэх нь зүйтэй. Нэгэнт ийм сөрөг соёл бий болсон цэцэрлэгийг хэвийн байдалд оруулах бие биедээ хүндэтгэлтэй хандах, хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, хөдөлмөрийн гэрээ зэргийг ягштал биелүүлдэг соёлыг хэвшүүлэх чиглэлд миний бие гол зорилгоо болгосон бөгөөд намайг томилогдоод багагүй хугацаанд ажилчид өмнөх эрхлэгч нараа элэг барьдаг шигээ надтай харьцаж тус байгууллагыг удирдахад нэн хүндрэл учруулж байсан. Яг тэр сөрөг соёл, удирдлагаа үл тоодог тэр тогтсон хэв маягийнхаа дагуу нярав Ц.******* нь хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, хөдөлмөрийн гэрээнд заасан хэм хэмжээг зөрчиж байгаадаа огт санаа зовсон шинжгүйгээр ажлаа 8 хоног тасалсан. 8 өдрийн ажил байтугай хагас өдрийн ажил байсан ч чөлөө авах ёстой шүү дээ. Миний биө Ц.*******гийн ажлаа тасалсан үйл явдалтай нь өмнөх эрхлэгч нар шиг эвлэрсэн бол бусад ажилчид барьцах улмаар *******-р цэцэрлэг тогтсон сөрөг хэв маягаараа явах, улмаар ажилчдын хэнэггүй хариуцлагагүй энэ хандлага хүүхдийн боловсрол, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй бөгөөд бид өөрсдөө хууль ёс, хэм хэмжээг зөрчиж байж яаж хүүхдийг соён гэгээрүүлэх юм бэ гэдэг асуудалтай тулгарах юм. Ц.*******гийн дээрх хууль бус үйлдэлд тохирсон шийтгэлийг нь ногдуулсанаас хойш ажилчид захирах захирагдах ёсны зарчмыг биөлүүлэх улмаар хууль хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг мөрддөг болсон гэдгийг үүгээр хэлэх нь зүйтэй байх. Иймд дээрх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3.Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ДС хотын ы их сургуультай танилцах олон улсын форумд дүүргийн Боловсролын хэлтсийн бүрэлдэхүүнтэй оролцохоор болсон. Би АНУ руу явах тухайгаа түрүү жилийн 1 сараас хойш ажлынхандаа хэлж байсан. 5 дугаар сарын 23-нд форум болно гэдэг нь тодорхой байсан боловч визэнд ороод хариу нь гараагүй 2 хүний хариуг хүлээгээд 5 сар хүрсэн. 5 дугаар сарын 15 хавьцаа бид нар явах нь тодорхой болоод, би ажлынхандаа би явах нь тодорхой болсон гэж хэлж байсан. Намайг тушаал дээрээ 8 хоногийн ажил тасалсан гэсэн байсан, гурван талт хорооны хурал дээр бас 8 хоногийн ажил тасалсан гэж яриад байсан. 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажилласан цагийн бүртгэл дээр ч гэсэн мөн адилхан харагдаж байна. Нягтлан бодогч, арга зүйч нар даргад ******* явах гэж байгаа юм гэсэн чинь дарга за гэж хэлсэн байсан. Тухайн үед дарга ирээд удаагүй байсан. Ер нь бол дарга хүлээн зөвшөөрсөн байдалтай байсан, би бол тооллогоо хийгээд юмаа бэлдээд, өргөдлөө өгөөд явна гэсэн бодолтой байсан. Дарга над руу утасдаад чамд 6 хоног дутуу үлдэх юм байна, чиний ажлыг бүтнээр хийснээр оруулъя, чиний ажлыг хийсэн хүнд 6 хоногийн цалинг өгч болох уу гэж асуусан. Би татгалзаагүй. Гэтэл намайг өргөдлөө өгөөгүй, ажлаа хаяад явсан гэсэн асуудал сонсогдоод байсан. Тэгээд би даргатай чатаар харьцахад чи тэгвэл цахимаар өргөдлөө явуул гэсэн, энэ чат надад байгаа. Тэгээд би өргөдлөө дараа нь гэрчтэй байхын тулд арга зүйч руу явуулсан. Ер нь бол анх ирэхдээ миний талаар их сөрөг ойлголттой ирсэн, намайг ямар ч байсан хална гэсэн бодолтой байсан юм байна гэж бодож байна. 6 дугаар сарын эхээр хамт олны зугаалга дээр эрхлэгч *******г ирэхээр нь ажлаас хална гэж ярьсан байсан. Би энэ хүнийг надтай хувийн таарамжгүй харилцаа байна уу, би таалагдахгүй байна уу гэж ойлгож байна. Би бүхэл бүтэн байгууллагын даргад хэлэхгүйгээр явна гэж байхгүй, хэлээгүй явсан бол би өнөөдөр шүүхэд хандаад зогсоно гэж байхгүй, надад тийм ёс зүй байхгүй. Би хамгийн анх тухайн байгууллагад 2012 онд няравын ажил албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Хөдөлмөрийн дотоод журамд 3 хоногоос дээш хугацаагаар ажил тасалвал хөдөлмөрийн гэрээ цуцалдаг гэдгийг мэдэхгүй, хөдөлмөрийн дотоод журмыг байгууллагын самбар дээр байршуулсан байдаг гэдгийг ч мэдэхгүй гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2024 оны 4 ******* сарын 30-ны өдөр ******* Боловсролын газрын даргын тушаалаар ******* ******* цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд түр томилогдсон. Ажил хүлээлцэх комиссын гишүүд ******* Боловсролын газрын дарга , мэргэжилтнүүд, төсвийн мэргэжилтэн бүгд ирж ажил хүлээлцүүлсэн. Ажил хүлээлцэх комисс надад байгууллагын өмчтэй холбоотой хөрөнгийн тооллогыг яаралтай хийх тушаал гаргаж тооллогоо хийгээрэй гэсэн үүрэг өгсөн. Надад *******тай ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа байхгүй, би байгууллагын эрх ашгийн төлөө холбогдох хууль, дүрэм, журамд зааснаар ажилладаг. ******* албан ёсоор чөлөө авах тухай өргөдөл өгөөгүй, явах, явахгүй талаар бол яригдаж байсан. Эрхлэгч албан ёсны өргөдлийг үндэслэж чөлөө өгөх эсэхийг шийдвэрлэх байсан боловч ямар ч хүсэлт өгөөгүй. 5 дугаар сарын 22-нд би хотод сургалтад суугаад ирэхэд ******* байхгүй байсан, тэгээд 5 дугаар сарын 23-нд бүх нийтийн амралт байсан. 5 дугаар сарын 27-нд арга зүйч, эмч 2 миний өрөөнд орж ирэхээр нь би нярав ******* яасан бэ, 3-4 хоног ажил тасалдаг болоо юу гэсэн чинь үгүй, таслаагүй, АНУ руу явсан даргаа гэж хэлсэн. Тэгвэл яагаад албан ёсны өргөдлөө өгөхгүй явж байгаа юм бэ, хэнээс чөлөө аваад, ажлаа хэнд өгсөн юм бэ гэсэн. Удаагүй арга зүйч миний өрөөнд орж ирээд ******* надад өргөдлөө цахимаар явуулсан гээд өргөдөл аваад ирсэн. Би цахимаар ирүүлсэн өргөдлийг нь 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээж аваад тамга, тэмдэг дарсан. Тэгээд 6 дугаар сарын 03-нд ээлжийн амралт бодогдоод 7 дугаар сарын 03-нд ээлжийн амралтын хугацаа дуусаад ажилдаа орох байсан боловч ажилдаа ирээгүй, 7 дугаар сарын 02-нд над руу утасдаад би эмнэлэгт хэвтэх гэж байна, үзүүлж байна гэж хэлсэн. Ингээд 7 дугаар сарын 02-ны өдрөөс 7 дугаар сарын 15-ныг хүртэл эмчийн магадлагаагаар өвчтэй байж байгаад 7 дугаар сарын 16-нд ажилдаа ирсэн. Ингээд 7 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 02 хүртэл нөхрийн эгч нас барсан гээд 5 хоногийн чөлөө аваад явсан. Дараа нь 8 дугаар сарын 05-нд Хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээний зохих заалтын дагуу хүүхдийн төрсөн өдөр учраас цалинтай чөлөө өгнө үү гэж хүсэлтээ бичгээр гаргаад чөлөө авсан. Ц.******* ажлаа дутуу орхисноос болж манай байгууллагад их хэмжээний хохирол учирсан. 5 дугаар сарын 28-нд тооллого дуусаж, бүх тооллого эцэслэх байсан боловч надад өмч, баримт бичигтэй холбоотой ямар ч баримт өгөөгүй. Манай байгууллага 7,200,000 төгрөгийн хөрөнгө акталж устгасан, үүний баримт буюу хэдэн удаагийн үйлдлээр ямар машинаар хэдэн удаа зөөж, хэнтэй хамт акталсан тухай зураг, баримт байхгүй. Одоо манайд жилийн эцсийн аудитын шалгалт орох гэж байна, ямар ч баримтгүй байгаа. АНУ явна гэж Ц.******* надад огт хэлээгүй, хамт олон дундаа л ярьсан байх, түүнээс биш миний хувьд Ц.*******тай яриад тохирсон юм байхгүй, дүрэм, журмын дагуу чөлөөгөө хүсээд эрхлэгчийн шийдвэрийн дагуу явах байсан, би чөлөө өгөхгүй, явуулахгүй байна гэж байхгүй, явуулж л таарах байсан. Харин байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлж шийдвэрээ гаргана гэв.
5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Иргэний үнэмлэхийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ******* ******* ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2024.08.15-ны өдрийн дугаартай тушаалын хуулбар, ******* дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, 2021.01.08-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, хариуцагчаас ******* боловсролын газрын даргын 2024.04.30-ны өдрийн дугаартай тушаалын хуулбар, ******* дүүргийн ******* ******* цэцэрлэгийн 2022.09.08-ны өдрийн багш ажилчдын хурлаар баталсан хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, Ц.*******гийн чөлөө хүссэн өргөдөл 2 хувь, төрсний гэрчилгээний хуулбар, 2024.08.07-ны өдрийн 31 дугаартай Зөрчлийн талаар тайлбар хүсэх тухай албан тоот, Ц.*******гийн бичгээр гаргасан тайлбар, ******* ******* ******* цэцэрлэгийн эрхлэгчийн дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, ******* ******* ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2024.08.15-ны өдрийн дугаартай тушаалын хуулбар, ******* ******* ******* цэцэрлэгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ц.*******гийн чөлөө хүсэх тухай цахимаар ирүүлсэн гэх өргөдөл, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, ******* ******* цэцэрлэгээс ******* дүүргийн Эрүүл мэндийн төвд гаргасан хүсэлт, ******* дүүргийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, ******* ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны Б/...., 02, 03, 06, 14, 2021.09.09-ний өдрийн Б/21, 2022 оны Б/.0, .1, .5, .6, .5, .6, .8, .3, .4, 2023 оны А/01, 03, 04, Б/... дугаартай тушаалуудын хуулбар, 2014.03.10-ны өдрийн багш ажилчдын хурлаар баталсан хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, цалингийн тооцооны хүснэгт, Боловсролын газрын 2024.11.14-ний өдрийн 2/.. тоот албан бичиг, 2024.05 сарын цагийн бүртгэл эх хувиар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
6.Шүүхээс хариуцагч байгууллагын хүсэлтээр гэрч , , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.******* ******* цэцэрлэгийн няравын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд:
а/.Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* дүүргийн ******* ******* ******* холбогдуулан ******* ******* цэцэрлэгийн няравын ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлын шаардлагыг гаргаж шаардлагын үндэслэлээ: ******* ******* ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар 8 хоног ажил тасалсан гэсэн үндэслэлээр цуцалсан. Би DC хотын ы их сургуультай танилцах олон улсын форумд оролцохоор болсон. Нягтлан бодогч, арга зүйч нар даргад ******* явах гэж байгаа юм гэсэн чинь дарга за гэж хэлсэн байсан. Дарга над руу утасдаад чамд 6 хоног дутуу үлдэх юм байна, чиний ажлыг бүтнээр хийснээр оруулъя, чиний ажлыг хийсэн хүнд 6 хоногийн цалинг өгч болох уу гэж асуусан, би татгалзаагүй. Гэтэл намайг өргөдлөө өгөөгүй, ажлаа хаяад явсан гэсэн асуудал сонсогдохоор нь даргатай чатаар харьцахад чи тэгвэл цахимаар өргөдлөө явуул гэсэн, энэ чат надад байгаа. Тэгээд би дараа нь гэрчтэй байхын тулд өргөдлөө арга зүйч рүү явуулсан. Би ажил таслаагүй, хөдөлмөрийн гэрээгээ зөрчөөгүй учраас хөдөлмөрийн гэрээ цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тодорхойлсон.
б/.Хариуцагч ******* дүүргийн ******* ******* цэцэрлэг нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Ц.******* нь ямар шалтгаанаар, ямар зорилгоор, хэдэн хоногийн хугацаатай, цалинтай, цалингүй чөлөө авах талаар хүсэлтээ бичгээр гаргаагүй, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрүүдэд ажил тасалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1-т Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан. Ц.*******гийн 8 хоног ажил тасалсан үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 6.3.1, 5.8, Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.2, 13.4-т заасан хориглосон болон үүрэг болгосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Гаргасан зөрчил нь баримтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1, мөн хуулийн 123.2.5-д тус тус заасан эрх зүйн үр дагавар үүссэн гэж үзэж цэцэрлэгийн эрхлэгчийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай тушаал гаргасан учраас шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тодорхойлон маргажээ.
в/.Нэхэмжлэгч Ц.******* нь 2012 онд ******* ******* дүүргийн ******* ******* цэцэрлэгийн няравын ажил албан тушаалд томилогдон ажиллаж байгаад тухайн байгууллагатай 2021 оны 01 ******* сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулж талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байх бөгөөд ******* ******* цэцэрлэгийн эрхлэгч 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай тушаал гаргаж ажилтаныг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 123.3, 123.6, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.1, 5.8, хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.8.2, 13.2, 13.4, Эрхлэгчийн дэргэдэх зөвлөлийн хурлын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргийг тус тус үндэслэн 8 хоног ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь түүний тайлбар, зөвлөлийн хурлын тэмдэглэлээр тогтоодсон гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх-ийн 5 дугаар тал/
г/.Ажилтан Ц.******* нь ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 ******* зүйлийн 154.2, 154.2.1, 154.5-т зааснаар ******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан байх ба талууд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэж чадаагүй учраас мөн хуулийн 154 ******* зүйлийн 154.8-д зааснаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна. /хх-ийн 6-9 ******* тал/
д/.Хөдөлмөрийн тухай хуулийн 41 ******* зүйлийн 41.2-т Ажил олгогч...ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ, 49 ******* зүйлийн 49.1-т Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгана... ажлын байрны нэр, гүйцэтгэх чиг үүрэг, ажил үүрэг гүйцэтгэх байршил, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл... гэж хуульчилснаар Ц.******* нь ******* ******* цэцэрлэгийн няравын ажил албан үүргийг гүйцэтгэх, цалин хөлс ТҮ 4-5 зэрэглэлд хамаарч, сарын үндсэн цалин 590.937 төгрөг, хөдөлмөр эрхлэлт хэвийн нөхцөлд, гэрээний хугацаа хугацаагүй байхаар хөдөлмөрийн гэрээнд тусгасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байх ба ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна./хх-ийн 10-13 дугаар тал/
е/.Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээний 6.3-т ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчлийг тохирсон байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний 6.3.1, хөдөлмөрийн дотоод журмын 8.8.2-т хүндэтгэх бус шалтгаанаар дараалан 3 хүртэлх хоног ажил тасалсан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэжээ. /хх-ийн 10-13, 25-34 ******* тал/
ё/.Нэхэмжлэгч Ц.******* нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 18-ны өдрийн хооронд АНУ-ын DС хотод олон улсын боловсролын форумд гишүүнээр оролцохоор явсан. Ажил олгогчийн амаар өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 31-ний өдрүүдэд чөлөөтэй байсан, ажил таслаагүй гэсэн тайлбарыг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4-т ...зохих журмын дагуу хувийн чөлөө авах, 42.2.2-т Ажилтан хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах үүрэгтэй, Хөдөлмөрийн гэрээний 2.5-д Ажилтан чөлөө авах тухайгаа урьдчилан мэдэгдсэн тохиолдолд зөвхөн эрхлэгч шийдвэрлэнэ, 4.4-т Хариуцсан ажил болон хувийн асуудлаар санал хүсэлт өргөдөл гомдлыг албан ёсоор гаргах, хариу авах, Хөдөлмөрийн дотоод журмын 10.14.6-д Өөрийн хүсэлтийн дагуу 3-7 хоног...чөлөө хүссэн нөхцөлд өргөдөл болон зохих бичиг баримтыг үндэслэн хүсэлтээр нь цалингүй чөлөө олгоно гэсэн хуульд болон холбогдох дүрэм, журамд заасан албан ёсоор чөлөө хүсэх шаардлагад нийцээгүй, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 18-ны өдрийн хооронд АНУ-ын DС хотод олон улсын боловсролын форумд гишүүнээр оролцсон гэдгээ баримтаар нотолж чадаагүй, форумд оролцсон эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, 3-аас дээш хоногийн хувийн чөлөөгөө хууль болон холбогдох дүрэм журамд нийцүүлэн аваагүй болох нь гэрч ын 2024.05.30-ны өдөр ******* нь чатаар над руу эрхлэгч рүү хэлчихсэн, өргөдлөө явуулсан, та хэвлээд эрхлэгчид өгчихөөч гэсэн учир би эрхлэгчид хэвлэж өгсөн... гэсэн тайлбар, гэрч ы ...5 сард цалин бодох гэхэд ямар ч өргөдөл хавсаргах баримт байхгүй байсан. Тухайн сарын цагийн бүртгэлийг нярав Ц.******* өөрөө гаргаад явсан, тэгэхдээ гадагшаа явах хоногоо хассан хэлбэртэй бүртгэл гаргаад надад өгсөн, би түүний дагуу цалингаа бодсон, манай байгууллага дотоод журмаа л бариад байдаг, намайг анх ажилд ороход үүдний 1 давхарт эмчийн өрөөний өөдөөс харсан шилэн самбарт Хөдөлмөрийн дотоод журам байдаг байсан, би түүнийг баримталж ажиллаж байсан. Чөлөө авсан ч гэсэн өргөдөл бичээд, тэрийг нь цагийн бүртгэлд хавсаргаад цалинг нь бодоод явдаг. Ц.******* Хөдөлмөрийн дотоод журмын дагуу хүүхдийн төрсөн өдрийн чөлөө авна гээд хүүхдийнхээ гэрчилгээг хуулбарлаад өгч байсан. Гадаад явахдаа ямар ч өргөдөл өгөөгүй, би цалин бодох гэхэд үнэхээр баримт байгаагүй. Надад өгсөн баримтаар бодоход 6 билүү 7 хоног хасагдаад 15-16 хоногоор цалин бодогдсон. Ажилчид чөлөө авсан бол даргатай уулзаж өргөдлөө өгөөд дарга цохсон байдаг, би түүний дагуу цалинг нь боддог. 1 хоног эсвэл өдөр хагасалж авч байгаа чөлөөг дарга хасахгүй, мөн ар гэрийн гачигдал гарсан бол хасахгүй бүтнээр боддог, 3-аас дээш хоногийн чөлөөг бичгээр өргөдлөөр авдаг. Өргөдлийн зүүн доод буланд эрхлэгч зөвшөөрсөн гэсэн цохолт хийгээд тамга дарсан байдаг, би тэр өргөдлийг цалингийн хавтгайд хавсаргадаг гэсэн мэдүүлгүүд, Ц.*******гийн хувьд цагийн бүртгэл дээр 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ямар нэгэн тэмдэглэгээ хийгдээгүй байгаа, цалингийн тооцооны хүснэгтээр 16 хоногийн цалин бодогдсон зэрэг үйл баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 10-13, 25-34, 68-70, 141-144, 157-162 дугаар тал/
ж/. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж тайлбар авч сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. ...шийдвэрийг бичгээр гаргана, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно гэж зааснаар ажилтнаас тайлбарыг бичгээр авч хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан нь хуульд нийцсэн гэж дүгнэв./хх-ийн 5, 38-40 ******* тал/
2. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:
а/. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 6 сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна, 123.6-д Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь ажилтан эмнэлгийн магадлагаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэжээ.
б/.Хэргийн баримтаар нэхэмжлэгч Ц.******* нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс ажилдаа ирээгүй, ажил олгогч ажил тасалсан гэдгийг тухайн өдөр мэдсэн учраас энэ өдөр зөрчлийг илрүүлсэн гэж үзнэ. Ажил олгогч сахилгын зөрчлийг 2024.05.24-ний өдөр илрүүлснээс хойш сахилгын шийтгэл ногдуулах 1 сарын хугацаа 2024.06.24-ний өдөр дуусах боловч ажилтан 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөө хүссэн өргөдлийг цахимаар ирүүлсэн, өргөдөлдөө 2024.05.24-31-нийг хүртэл 8 хоногийн чөлөө олгож, 2024.06.03-ны өдрөөс ээлжийн амралт олгож өгөхийг хүссэн. 2024.07.02-ныг хүртэл ээлжийн амралтаа эдэлсэн, үргэлжлүүлээд 2024.07.02-07.16 хүртэл эмнэлгийн магадлагаатай байсан байна. Ээлжийн амралт 2024.06.03-наас эхэлснээр сахилгын шийтгэл ногдуулах 1 сарын хугацаа тасалдсан, хугацааг эмнэлгийн магадлагааны хугацаа дуусаж ажилдаа орсон 2024.07.16-ны өдрөөс шинээр тоолоход 2024.08.16-ны өдөр хугацаа дуусах ба ажил олгогч 2024.08.15-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан тул хуульд заасан хугацааг зөрчөөгүй гэж үзнэ. Нэхэмжлэгч нь 2024.07.29-ний өдрөөс 08.06-ны өдрийг дуустал хувийн чөлөөтэй байсан, ажил олгогч 2024.08.07-ны өдөр Ц.*******г гаргасан зөрчлийнхөө талаар тайлбар ирүүлэхийг албан бичгээр мэдэгдэж, ажилтан 2024.08.12-ны өдөр тайлбараа ирүүлсэн байгааг дурдав./хх-ийн 35-40, 51-53, 56-58 дугаар тал/
3. Нотлох баримтын талаар:
а/.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд нь нотлох баримтыг гаргах, цуглуулах хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.
б/.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн 2022 оны Хөдөлмөрийн дотоод журам нь Засгийн газрын 2020 оны 246 дугаар Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам-ыг зөрчсөн, ажилчдын хурлаар хэлэлцүүлж баталсан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй, ажилтанд танилцуулаагүй гэж, ажилтан Ц.******* нь Хөдөлмөрийн дотоод журамд 3 хоногоос дээш хугацаагаар ажил тасалвал хөдөлмөрийн гэрээ цуцалдаг гэдгийг, хөдөлмөрийн дотоод журмыг байгууллагын самбар дээр байршуулсан байдаг гэдгийг мэдэхгүй, Хөдөлмөрийн дотоод журам нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж маргасаныг шүүх тайлбарлах нь зүйтэй гэж үзэв.
в/.Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т Ажил олгогч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ гэж, 122.2-т Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж харагдахуйц газар байршуулна гэж зааснаар ажил олгогч нь одоо мөрдөгдөж байгаа гэх хөдөлмөрийн дотоод журмыг 2022 оны 09 ******* сарын 08-ны өдрийн багш ажилчдын хурлаар хэлэлцүүлэн баталсан, нийт ажилтанд харагдахуйц газар буюу самбарт ил байршуулсан, багш ажилчид дотоод журмаа дагаж мөрдөн, хөнгөлөлт, урамшуулал, нэмэгдэл хөлс авч байгаа болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалууд зэргээр тогтоогдож байна. Ц.******* нь хөдөлмөрийн дотоод журмыг мэдэхгүй гэсэн тайлбар өгч байгаа боловч түүний тайлбар нь гэрч ы шүүх хуралдаанд өгсөн ...намайг анх ажилд ороход үүдний 1 давхарт эмчийн өрөөний өөдөөс харсан шилэн самбарт Хөдөлмөрийн дотоод журам байдаг байсан. Багш ажилчид дотоод журамд заасан бүх боломжоо эдэлдэг, би ч гэсэн нэмэгдэл хөлс, урамшуулал авч байсан, Ц.******* Хөдөлмөрийн дотоод журмын дагуу хүүхдийн төрсөн өдрийн чөлөө авна гээд хүүхдийнхээ гэрчилгээг хуулбарлаад цалинтай чөлөө авч байсан гэсэн тайлбар, 2024.07.28-ны өдөр цэцэрлэгийн захиргаанд бичгээр өгсөн ...Дотоод журам хамтын гэрээнд заасны дагуу...цалинтай чөлөө олгоно уу гэсэн Ц.*******гийн өөрийнх нь хүсэлт, цэцэрлэгийн эрхлэгчийн 2021.09.09-ний өдрийн Б/.. дугаартай тушаалаар Ц.*******д дотоод журамд заасны дагуу 50.000 төгрөгийн тэтгэмж олгосон үйл баримтуудаар няцаагдаж байна. 2014 онд баталсан хөдөлмөрийн дотоод журмын 8.8.2-т Хүндэтгэх бус шалтгаанаар ажил тасалсан, дараалан дүнгээр 3 хоногтой тэнцэх хугацаанд ажил тасалсан гэснийг 2022 онд өөрчлөлт орж батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 8.8.2-т Хүндэтгэх бус шалтгаанаар дараалан 3 хүртэлх хоног ажил тасалсан гэж үг үсэг өөрчлөгдсөн хэдий ч утга агуулга өөрчлөгдөөгүй байна. Ц.******* нь 2012 онд ажилд орсноосоо хойш тухайн байгууллагад тасралтгүй 12 жил ажиллахдаа хөдөлмөрийн дотоод журамд заасан дээрх зохицуулалтыг мэдэхгүй гэж тайлбар өгч байгаа нь бодит нөхцөл байдал, шударга үнэнд нийцэхгүй. /хх-ийн 27, 36, 107-126, 130, 158-159 ******* тал/
г/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 ******* зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасны дагуу хариуцагч байгууллага нь хөдөлмөрийн дотоод журмыг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд гаргаж өгсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ. Нэхэмжлэгч тал хөдөлмөрийн дотоод журмыг гэрчилсэн нотариатын үйлдэл хууль бус гэж маргасан хэдий ч нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах болон бусад шаардлагыг гаргаагүй болно.
Дээрх үндэслэлүүдээр Ц.*******гийн ******* дүүргийн ******* ******* ******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 ******* зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* *******гийн, ******* ******* дүүргийн ******* ******* ******* холбогдуулан гаргасан ******* *******ын дүүргийн ******* ******* цэцэрлэгийн няравын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 ******* зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3. Хариуцагч талаас эх хуваарь нь ирүүлсэн ******* ******* цэцэрлэгийн 2024 оны 04-05 сарын цагийн бүртгэлийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч байгууллагад буцаан хүлээлгэж өгөхийг шүүгчийн туслах П.Нансалмаад үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ******* зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ