Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 303/ШШ2025/00046

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: ********,

Хариуцагч: ******** холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцаг*****ч *, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ****** нь нэхэмжлэлийн шаардлагадаа: ******нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ****** надаас мөнгийг чинь өсгөж өгнө гээд 9,000,000 төгрөг зээлж авсан. Уг мөнгийг авахдаа 4 сар буюу 2022 оны 09 дүгээр сар гэхэд үндсэн 9,000,000 төгрөгийг хүүгийн хамт өгөхөөр тохиролцсон. Мөнгө зээлж авахдаа хэлсэн ******** миний бие 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн банкнаас хадгаламж, барьцаалсан зээл авч **********ын хэлсний дагуу төрсөн охин болох ********ийн /5249021589/ дансанд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 9,000,000 төгрөг шилжүүлсэн болно. Түүнээс хойш 2 жил 6 сарын хугацаанд ****** нь над руу учир байдлаа хэлж нэг ч удаа залгаж ярьсангүй. Мөн нэг ч төгрөг өгсөнгүй өдий хүрлээ. Миний бие Төрийн банкнаас авсан 9,000,000 төгрөгийг зээлийн болох 900,000 төгрөг төлж барагдуулсан. Иймд сэтгэл санааны болон мөнгө төгрөгийн хохирлыг барагдуулж *******аас 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ********* нь хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ***********нь *********** овогтой ******ын нэхэмжилж буй 9,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь нэхэмжлэгч талын нэхэж буй уг мөнгөн хөрөнгийг миний бие өөрт ашиглах гэж зээлээгүй бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр PLCY койны апплекшинаас 11,000,000 төгрөгийн багцыг худалдан авсан бөгөөд *********ын  мөнгөн дүн хүрэлцэхгүй байсан тул миний бие өөрийн 2,000,000 төгрөгийг нэмж өгч *********ын  нэр дээр 11,000,000 төгрөгийн койн худалдан авч байршуулж өгсөн болно.

Иймд  нэхэмжлэгч талын нэхэмжилж буй мөнгөн хөрөнгийг миний бие хариуцаж төлнө гэсэн гэрээ хэлэлцээр хүлээгээгүй болно. Уг мөнгөн хөрөнгийн хохирлыг PLCY койноос нэхэмжилбэл зохино гэжээ.

3. Шүүх хариуцагч ******* холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн 9,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч **********ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ******** холбогдуулан зээлийн 9,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******** нь ********ын зөвшөөрлийн дагуу койн худалдан авч  9,000,000 төгрөгийг нь байршуулсан, зээлийн харилцаа үүсээгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч ********* нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн данснаас 5249021589 тоот ***********ийн данс руу 9,000,000 төгрөгийг koin tulbur гэх утгатайгаар шилжүүлсэн болох нь Төрийн банк ХК-ийн харилцах дансны харилцагчийн хуулгаар нотлогдож байна. /хх-ийн 10 дугаар тал/

Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч *******нь “******* надад мөнгө өсгөж өгнө гэсэн тул би банкнаас зээл гаргаж өгсөн, миний гар утсанд аппликейшн суулгаж өгсөн, гэхдээ би түүнийг ашиглаж мэдэхгүй, ******* надад таны мөнгийг койноор өсгөөд өгье гэж хэлсэн” гэх, хариуцагч ******* нь “Би ахынхаа мөнгийг өсгөж өгье гэж бодсоны үндсэн дээрээс 9,000,000 төгрөгийг авч, өөрт байсан 2000,000 төгрөгийг нэмж 11,000,000 төгрөгийн койн багц авч ******* ахын гар утсанд аппликейшн суулгаж өгсөн. Миний бие тухайн үед ашиг олж байсан. Тэгээд ********ахтай ярилцсан бөгөөд үүсэх эрсдэлийн талаар ч мөн хэлж өгч байсан. Тэгээд ******* ах мөнгө авчирч өгсөн” гэх тайлбаруудыг гаргасан. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зохицуулжээ.

Хэрэгт цугларсан талуудын гарган өгсөн нотлох баримтууд, шүүхэд болон шүүх хуралдааны явцад гаргасан талуудын тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч ******, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй байна гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Учир нь зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ********* руу 9,000,000 төгрөгийг шилжүүлээгүй, харин хариуцагч *ын охин ********       ******ийн данс руу шилжүүлсэн, ******** нь нэхэмжлэгч ********ын утсанд тухайн койныг хянах, мэдээллийг харах апплейкшныг суулгаж өгсөн, нэхэмжлэгч ******нь койны төлбөр гэх утгатайгаар мөнгөө * *******рүү шилжүүлсэн, өөрийн мөнгөө койнд оруулснаа болон тухайн койны мэдээллийг **********аас авч байсан талаар шүүх хуралдаанд тайлбарладаг зэргээс үзвэл талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна гэж шүүх дүгнэв.

Иймд нэхэмжлэгч *******ын хариуцагч ****** холбогдуулан гаргасан зээлийн 9,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр...”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч **********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн  759.1, 759 дүгээр зүйлийн 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч ******** холбогдуулан гаргасан зээлийн 9,000,000 төгрөг гаргуулах нэ******хэмжлэгч *ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч****** *ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА