| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2025/00043/И |
| Дугаар | 303/ШШ2025/00048 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 303/ШШ2025/00048
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: *********
Хариуцагч: ********,
Хариуцагч: ********** нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №ЗГ-1192130115002852 дугаартай зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 47,945,830.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********, хамтран зээлдэгч ********* нь **********-тай 2024 оны 01-р сарын 12-ны өдрийн №ЗГ-1192130115002852 дугаар зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг сарын 3,4 хувь, жилийн 40.80 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээл авсан.
Зээлдэгч нь №ЗГ1192130115002852 дугаар зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт №1-д зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл өдөр бүр тогтмол 134,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний 2.2, 2.3, 2.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь хавсралт №1-д заасан эргэн төлөлтийн хуваарьт хугацааны дагуу зээлийг буцаан төлөхөөр заасан. Гэтэл зээлдэгчийн зүгээс заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч өдөр бүрд тогтмол дутуу төлөлт хийж явсаар гэрээний үүргээ зөрчсөн.
Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу бүтэн төлөлт хийж байхыг удаа дараа шаардаж угсаар холбогдож, зээлийн гэрээнд заасан гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэх боловч тус гэрээний үүргийн зөрчил гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан ЗГ- 1192130115002852 дугаар зээлийн гэрээний .5.1 дүгээр зүйлд Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ Хавсралт №1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаарх заасан. Мөн тус гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ Хавсралт №1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачлаагаар хугацаанаас нь өмнө цуцлах талаар зохицуулсан.
Зээлдэгч нь ЗГ-1192130115002852 дугаар зээлийн гэрээний 2024 оны 12 сарын байдлаар үндсэн зээл 2,491,730.04 төгрөг, зээлийн хүүд 5,032,783.41 төгрөг, нийт 7,524,513.45 төгрөг төлсөн байна. Тиймээс зээлдэгч нь ЗГ- 1192130115002852 дугаар зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас 2024 оны 12-р сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 37,508,269.96 төгрөг, зээлийн гэрээний хүү 10,407,910.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,650.28 төгрөг, нийт 47,945,830.58 төгрөг хуримтлагдаад байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 01-р сарын 12-ны өдрийн ЗГ- 1192130115002852 дугаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 47,945,830.58 төгрөг гаргуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 397,680 төгрөг төлсөн болно гэжээ.
Хариуцагч *********** нар шүүхэд гаргасан тайлбартаа: ********** нар нь *********-аас нэхэмжилсэн 47,945,830.58 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********* нь ******** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 47,945,830.58 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******** нар нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн 47,945,830.58 төгрөгийг нэхэмжлэгч *******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч ******** нар нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 198,840 төгрөг, хариуцагч ******* нараас 198,840 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч*******-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч***************нар нь зээлийн гэрээний үүргийн 47,945,830.58 төгрөгийг нэхэмжлэгч ***********-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 198,840 төгрөг, хариуцагч ********* нараас 198,840 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч****************-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА