Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 303/ШШ2025/00052

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: **************

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ************нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн даргын тушаалаар 12 дугаар тушаалаар тус нэгдэлд ямаачнаар ажилд орж , 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр цэргийн албанд татагдан , цэргийн алба хаагаад 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс мөн нэгдэлд ямаачнаар ажилд орж тасралтгүй ажиллаж байгаад нэгдэл хувьчлагдан тарсан 1992 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал ажилласан. 2010 оноос нүдний хараа муудаж, 2013 оноос хоёр нүд хараагүй болж, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдаж, группэд олон жил болж байна, одоо 60 нас хүрч тэтгэвэрт гарах нөхцөл бүрэлдсэн өмнө нь ажиллаж байсан ажлын нотлох баримт дутаагаас ажилласан жилээ хуулийн дагуу тогтоолгох шаардлага гарч ирсэн.

Иймд Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдэлд 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ямаачнаар, мөн нэгдэлд 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал ямаачнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 489 дүгээр лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 08/3342 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Баянговь сумын “Ленинч” нэгдлийн 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Баянговь сумын “Ленинч” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр  тогтоол, хавсралт,  Баянхонгор аймгийн Баянговь сумын “Ленинч” нэгдлийн даргын 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн15 дугаар тушаал, хавсралт, Баянговь сумын Ленинч нэгдлийн мал туугчдын зөвлөлгөөний 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын протокол, Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн даргын 1989 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 06 дугар сарын 18-ны  өдрийн 36 дугаар тушаал, хавсралт,  Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаар тушаал, хавсралт, Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний гишүүний хөдөлмөрийн дэвтрүүд, амбулаториор эмчлүүлэгчийн карт, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс хөдөлмөрийн дэвтрүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч ************* мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч ******************1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, мөн 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал тус тус хугацаанд Баянговь сумын Ленинч нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч************** нь 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, мөн 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал тус тус хугацаанд Баянговь сумын Ленинч нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1981-1992 онуудад авч байсан цалин хөлсийг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 489 дүгээр лавлагаа, ажилд томилсон тухай Баянхонгор аймгийн Баянговь сумын “Ленинч” нэгдлийн 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар тушаал, шагнагдсан тухай Баянхонгор аймгийн Баянговь сумын “Ленинч” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр  тогтоол, хавсралт,  ээлжийн амралт олгосон тухай Баянхонгор аймгийн Баянговь сумын “Ленинч” нэгдлийн даргын 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 15 болон 1989 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тушаал, хавсралт, 1988 онд мал туугчаар зөвлөгөөнд оролцсон тухай Баянговь сумын Ленинч нэгдлийн мал туугчдын зөвлөлгөөний 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын протокол Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 06 дугар сарын 18-ны  өдрийн 36 дугаар тушаал, хавсралт,  Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаар тушаал, хавсралт, Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний улаан өнгийн хөдөлмөрийн дэвтэр, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч **************** мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч **************** хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрүүд нь хуудас урагдсан байх хэдий ч хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр, төрсөн он зэрэг нь зөрүүгүй, түүний ажиллаж байх үед авч байсан цалин хөлсийг нь сар бүрээр нь олгож, нягтлан бодогчийн тэмдэг дарагдсан байх тул хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.

5. Иймд хүсэлт гаргагч ************* 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, мөн 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал тус тус хугацаанд Баянговь сумын Ленинч нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ************* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ************ 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, мөн 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал тус тус хугацаанд Баянговь сумын Ленинч нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА