Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 303/ШШ2025/00053

 

        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: ***********

Хариуцагч: *********холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн 1,480,585.17 төгрөг тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***********нь ************ холбогдуулан бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн 1,480,585.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************** нь нэхэмжлэлийн шаардлага 1,480,585.17 төгрөгийн 500,000 төгрөгөөс татгалзаж,  хариуцагч ***************** нь үлдэгдэл 980,585.17 төгрөгийг нэхэмжлэгч *************-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч ****** нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 19,320 төгрөг,  хариуцагч *********** 14,042 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ********-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь нэхэмжлэлийн шаардлагын 500,000 төгрөгөөс татгалзаж,  хариуцагч ******** нь үлдэгдэл 980,585.17 төгрөгийг нэхэмжлэгч *******-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 19,320 төгрөг,  хариуцагч ***********с 14,042 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ********-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Г.БАТЗАЯА