Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/19

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Н.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Мандуул нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 23 оны 03 дугаар сарын -ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч ******* холбогдох 23*******000000049 дугаартай эрүүгийн хэргийг 23 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, овогт , оны 04 дүгээр сарын 08-ны өдөр аймагт төрсөн, эмэгтэй, ******* настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын дүүргийн дугаар хорооны - тоотод оршин суух хаягтай, урьд:

- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны дугаар сарын 28-ны өдрийн 23/ШЦТ/******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2.т зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч Н. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 23 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй үйлчилгээний газарт маргалдан, толгойн тус газарт нь шар айргийн шилээр цохиж “дагзанд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос ******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1.д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч овогт Номин-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4., 5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3.т зааснаар шүүгдэгч Н.эс *******5.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр багийн *******-******* тоотод оршин суух овогт /РД:/-Д олгож, хохирогч Б.ийн иргэний нэхэмжлэлээс 8000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,

-Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хохирол, хор уршгийг төлж арилгасан, гэм буруугаа хэрхэн хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг харгалзан оногдуулах ба сонгон оногдуулж буй ялын төрөл хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалтай нийцсэн байх шударга ёсны зарчмыг хангасан байвал зохино.

Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэрэг нь өөрийн үйлдэлд хүч нэмэгдүүлэхийн тулд шар айргийн шилээр хохирогч Б.ийн толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илэрсэн ба нийгмийн аюулын шинж чанар ихтэй, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдэх түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаа хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н. болон түүний өмгөөлөгчөөс тухайн үйл баримт нь хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн, аргагүй хамгаалалт хэрэглэсэн талаар мэтгэлцэж маргасан төдийгүй гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулаагүй нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэхээр байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор, уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хохирол, хор уршгийг төлж арилгасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан тухайн гэмт хэрэгт нь тохирсон буюу ялгамжтай ял оногдуулах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлоо нөхөн төлөөгүй хүнд тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн бага ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна.

Мөн шүүгдэгч Н. нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны дугаар сарын 28-ны өдрийн 23/ШЦТ/******* дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан хувийн байдалтай байхад дахин торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хууль тогтоомжид заасан шударга ёсны зарчим алдагдуулж, эрүүгийн хариуцлагыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангаагүй бөгөөд дээрх нөхцөл байдал нь шүүгдэгчид ял оногдуулахад нөлөөлж болохыг хянаж үзээгүй нь шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 03 дугаар сарын -ний өдрийн 23/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

23 оны 03 дугаар сарын -ний 100 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдлыг харгалзан шударга ёсны зарчимд нийцсэн ял шийтгэлийг оногдуулах ёстой гэж заасан. Гэтэл Н. нь хохирлоо барагдуулаагүйн дээр шүүхээс түүнд урьд нь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний ял оногдуулж байсан. Энэ нөхцөл байдлыг огт харгалзахгүйгээр өмнөх торгуулиас багаар буюу 450 нэгжээр торгохоор шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх ******* хувийн байдал, хэргийн нөхцөл байдлыг бүгдийг тооцож ял оногдуулсан нь хууль зөрчөөгүй буюу хэт хөнгөн ял оногдуулаагүй байна. Хэргийг бүхэлд нь хэлэлцэн үзэж байгаа учраас хэрэг гарах болсон шалтаг, шалтгааныг харгалзан үзэхийг хүсье. Аргагүй хамгаалалт гэж үзэх боломжтой. Хохирогч ******* бэлгийн харилцаанд татан оролцуулах зорилгоор биед нь халдсан зүйл байдаг. Тохиролцож, хоорондоо мөрийцөж хүний эрх чөлөөнд халдаж болохгүй.

Гэтэл хохирогч 30 мянган төгрөг өгье гэж хэлээд ******* тулган халдаж, довтолгоо үүсгэсэн. Хэрэг болсон газар олон хүн байхад чирч, гулдчиж бэлгийн эрх чөлөөний эсрэг авир үүсгэж байгаа юм чинь яахаас ч буцахгүй байсан гэдэг нь харагдаж байна.

Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. Хохирлыг төлөөгүй байгаа нь тогтоол хүчин төгөлдөр болохоор төлнө гэдэг байр суурьтай байгаа. *******0,000 төгрөгийг шууд хохирол гэж үзэхгүй байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н. тайлбартаа:

Би ажлаа тараад хүний төрсөн өдөрт ирсэн байсан. Ганц л пиво уусан гэж санаж байна. Үгүй гэж хэлээд байхад олон хүний дунд намайг авч явах гээд гараас чирээд байсан. Манай нөхөр үүдэнд ирсэн байгаа шүү гэж хүртэл хэлж үзсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч ******* холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 23 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй үйлчилгээний газарт маргалдан, түүний толгойн тус газарт нь шар айргийн шилээр цохиж “дагзанд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүнээс *******5.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.д олгож, хохирогч Б.ийн иргэний нэхэмжлэлээс 8000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг судалж үзэхэд 23 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй үйлчилгээний газарт бие биенээ урд огт танихгүй хохирогч Б., шүүгдэгч Н. нар өөрсдийн найзуудын хамт тус тусдаа үйлчлүүлж хэн хэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхад хохирогч Б. нь шүүгдэгч Н.тэй “танилцъя” гэж ширээн дээр нь ирсний улмаас тэдний хооронд таарамжгүй харилцаа үүсэж, хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч Н. нь уурлаж хохирогч Б.ийн толгойн тус газарт нь шар айргийн шилээр цохиж “дагзанд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байх ба дээрх нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй бөгөөд хохирогч нь шүүгдэгч ******* амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар довтолсон, аюул занал учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх болсон хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар хэмжээний ял оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч шүүгдэгч Н. нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээгээгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, урд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэндээ дүгнэлт хийхгүй шүүхээс ял шийтгэл хүлээснээс 8 хоногийн дараа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, урдах шийтгэх тогтоолоор 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэндээ гэмшээгүй зэрэг хувийн байдалтай байхад анхан шатны шүүх шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1.д заасан хамгийн бага ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй, шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй гэж үзэхээр байна.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 03 дугаар сарын -ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

            ДАРГАЛАГЧ

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР

                          ШҮҮГЧИД                                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ