Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 303/ШШ2025/00056

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* ******* овогт *******ийн *******

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч П.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь 1970 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн. 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт малчнаар орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1690 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаар тушаал, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах төв архивын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4692 дугаар лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч *******,******* нарын мэдүүлэг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч П.*******ын 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч П.******* нь 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1986 оны 7 дугаар сараас цалин бодож олгосон тухай хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1987-1988 онуудад авч байсан цалинг сар бүрээр нь түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1690 дугаар лавлагаа, ардын цэргийн албанд явсан хүмүүсийг ажлаас чөлөөлсөн Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаар тушаал, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******,******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч П.*******ын хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийг Баянхонгор аймгийн Баянцагаан Жаргалын зам нэгдлийн дарга ******* нээж, нэгдлийн тамга тэмдэгийг дарж баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтэрт дурдагдсан овог, нэр, төрсөн он, хүйс зэргээр нь П.*******ын дэвтэр мөн болохыг тодорхойлох боломжтой байх тул уг хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсныг нотлох ач холбогдолтой бичиг баримт гэж шүүх үзэв.

5. Иймд хүсэлт гаргагч П.*******ын 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* овогт *******ийн *******ын 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА