Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 318/ШШ2025/00033

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 318/ШШ2025/00033

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.У даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбатар хот, ...................... дүүрэг, ................дугаар хороо, .................... гудамж, ........... тоотод оршин суух, ................ онд төрсөн, эрэгтэй, Б овогт Н-ийн Б-ын,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: Увс аймгийн Тэс сумын иргэн Н.Б нь ..... онд төрсөн. Н.Б ээжтэйгээ хамт амьдарч байх хугацаандаа 1979 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс ..... сумын Тэжээлийн аж ахуйд тракторчнаар ажиллаж байгаад 1985 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1988 оны 8 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. ....... сумын Лениний зам нэгдэлд тракторчнаар ажилласан боловч 1989 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг дуустал ............сумын ............. брилгын хоршоонд тракторчнаар ажилласан. 1995 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2000 оныг дуустал ......... сумын Хүн эмнэлэгт слесарь, машинистаар ажиллаж байсан. Н.Б нь тэтгэвэрт гарах болоход ажилд орсон, гарсан тушаал дутуу учир шүүхэд хандаж байна. Иймд Н.Б-ын ......... сумын Тэжээлийн аж ахуйд 1979 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тракточин, 1988 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл тракторчин, 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ............ хоршоонд тракторчин, 1995 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ................ сумын хүн эмнэлэгт слесарь, галчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Н.Б-ын ажиллаж байсан байдлыг мэдэх С.Р, Н.Б нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ: Н.Б-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээс 1995 оноос хойш ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгээс татгалзаж байна. Бусад хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, итгэмжлэл, Н.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 146 дугаартай зөвлөмжийн хуудас, Н.Б-ын ............ дугаартай хөдөлмөрийн дэвтэр эх хувиар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 469 дугаратай архивын лавлагаа, Увс аймгийн .........сумын сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1997 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 15 дугаар тушаал, Увс аймгийн ..............зам нэгдлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаартай тушаал, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 416 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, гэрч С.Р-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 262 дугаар шийдвэрийн хуулбар, гэрч Н.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар, түүний ажиллаж байсан байдал тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 471 дугаартай шийдвэрийн хуулбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 930 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс Д.С-ын хүсэлтээр С.Р, Н.Б нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Б-ын ХААТР-1 маягт, хаягийн хуудас 7 баримт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас Увс аймгийн ....... сумын Тэжээлийн аж ахуй, ............ хоршооны 1989-1995 оны баримтаас Н.Б-т холбогдох баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас Н.Б-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагааг нотлох баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь шүүхэд хандаж Н.Б-ын 1979 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ......... сумын Тэжээлийн аж ахуйд тракторчин, 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ......... сумын ...... зам нэгдэлд тракторчин, 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл ............ барилгын хоршоонд тракторчин, 1995 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2000 оныг дуустал ......... сумын сум дундын эмнэлэгт слесарь, галчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч 1995 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойш хугацааны ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгээс татгалзсан.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Д.С-ын хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь Н.Б-ын 1979 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ..... сумын Тэжээлийн аж ахуйд тракторчин, 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ...... сумын ......зам нэгдэлд тракторчин, 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл .........барилгын хоршоонд тракторчоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Н.Б нь ..... онд төрсөн, 1979 оноос Увс аймгийн ........ сумын Тэжээлийн аж ахуйд тракторчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаад цэргийн албанд татагдсан. Цэргийн алба хааж ирээд 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс ........ сумын ......... зам нэгдэлд тракторчнаар ажилласан. Нэгдэл татан буугдсаны дараа ............. барилгын хоршоонд мөн тракторчнаар 1995 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажилласан.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхэд Н.Б-ын 1979-1995 оны хооронд ажиллаж байсныг нотлох баримт байхгүй байгаа тул дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хугацаанд тооцуулах хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 416 дугаар цалингийн тодорхойлолтоор Увс аймгийн Тэжээлийн аж ахуйн цалингийн баримтаас Н.Б-т холбогдох 1980-1985 оны цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ.

Тус цалингийн баримтаар Н.Б нь 1980 оны 4,7,8,11 дүгээр сард, 1981 оны 1-7,8-12 дугаар сард, 1982 оны 10,11 дүгээр сард, 1983 оны 8,10,12 дугаар сард, 1984 оны 01,4,5,7,8 дугаар сард, 1985 оны 02-6 дугаар сард Увс аймгийн ...........сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Дээрх цалингийн тодорхойлолтод хавсарган ирүүлсэн цалингийн баримтыг шинжлэн судалбал, ......... тэжээлийн аж ахуй, 3-р бригад, ......... тэжээлийн аж ахуй, 1-р бригад, албан тушаал мэргэжил хэсэгт тракторчин гэж тэмдэглэжээ.

Түүнчлэн Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн Н.Б-ын Хаягийн хуудас №7 баримтыг 1980 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үйлдсэн байх бөгөөд ........ сум нэгдэл, үйлдвэрлэлд ажилтай гэж бүртгэжээ.

Иймд Н.Б-ыг 1979 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарыг хүртэл буюу цэргийн албанд татагдах хүртэл Увс аймгийн ........ сумын Тэжээлийн аж ахуйд тракторчнаар ажилласан гэж дүгнэлээ.

4.2. Н.Б нь Увс аймгаас 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанаас халагдсан болох нь хэрэгт авагдсан Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 930 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.

Улмаар Н.Б нь цэргийн албанаас халагдаж ирээд 1988 оноос Увс аймгийн ...... сумын ...... зам нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан болох нь түүний ХААТР-1 маягт, Увс аймгийн .... сумын ........ зам нэгдлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаартай тушаалын хуулбараар тогтоогдож байна.

Тодруулбал, Н.Б-ын ХААТР-1 маягтад түүнийг 1988 оноос Лениний зам нэгдэлд ажиллаж эхэлсэн, тракторчин ажилтай гэж тэмдэглэсэн бол Увс аймгийн ...... сумын ..........зам нэгдлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаартай тушаалд ......сумын............. зам нэгдлийн тракторчин Н овогтой Б-ыг өөрийн нь хүсэлтийг үндэслэн ажлаас халсугай... гэжээ.

Иймд дээрх баримтад үндэслэн Н.Б-ыг 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн........ сумын ........... зам нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

4.3. Шүүхийн журмаар Н.Б нь 1989-1995 оны хооронд Увс аймгийн ..... сумын ........ хоршоонд ажиллаж байсан эсэх үйл баримтыг тогтоох зорилгоор Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас .......... хоршооны 1989-1995 оны баримтаас Н.Б-т холбогдох баримтыг шүүлгэсэн боловч тус архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай албан бичгээр ............ хоршооны тушаал, цалингийн баримт архивд шилжиж ирээгүй тул Н-ийн Б-т холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй... гэжээ.

Хэдийгээр хэрэгт хүсэлт гаргагч Н.Б 1989-1995 оны хооронд Увс аймгийн .......... сумын ............. хоршоонд ажиллаж байсныг нотлох тушаалын болон цалингийн баримт авагдаагүй боловч хэрэгт авагдсан Н.Б-ын .......... дугаартай хөдөлмөрийн дэвтэрт үндэслэн Н.Б-ын ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох үндэслэлтэй байна.

Тодруулбал, Н.Б-ын ............. дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 8-9 дүгээр талд 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, ............. барилгын хоршоонд тракторчнаар авч ажиллуулав гэж бичиж, ............хоршооны тамга дарж баталгаажуулсан бол 1995 оны 5 дугаар сарын 06-ны өдөр.............хоршоо татан буугдсан тул ажлаас чөлөөлөв гэж бичиж, мөн тус хоршооны тамга дарж баталгаажуулжээ.

4.4 Гэрч Н.Б 1982 оны 01 дүгээр сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн .... сумын .... зам нэгдэлд ажиллаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан Н.Б-ын ХААТР-1 маягт, Увс аймгийн ...... сумын........ зам нэгдлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаартай тушаалаар давхар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

5. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-ын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1. дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан Б овогт Н-ийн Б-ын 1979 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн ....... сумын Тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ........ сумын ............ зам нэгдэлд тракторчнаар, 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Увс аймгийн ........... сумын Тэжээлийн аж ахуй, .......... хоршоонд тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА