Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2025/00060

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2025/00060

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2025 01 16 103/ШШ2025/00060

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* дүүргийн .... дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, 9/1 тоотод байрлах, ******* ******* ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд ******* ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 01 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ******* салбар нь Б.******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан шаардлагадаа: Зээлдэгч ******* /РД:.................1213/ нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ/201843926936 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 24,200,000 төгрөгийн зээлийг 1,7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан бөгөөд уг зээлийн барьцаанд цалингийн орлого, 5 ханатай гэр, зурагт нарны үүсгүүр зэргийг барьцаалуулан зээлийг авсан. Гэрээнд зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь нь үндсэн зээл ба ашигласан хугацааны хүүгийн төлбөрийг сар бүр төлөх ёстой. Гэтэл зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлж, 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш төлөлт хийлгүй нийт 1852 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчиж байна. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7,309,184,94 төгрөг, зээлийн хүү 11,346,680,82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,003,706,50 төгрөг, нийт 19,659,572,27 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Зээлдэгч ******* нь ******* банкнаас зээл авах үедээ аймгийн сумын 2 дугаар баг Чулуут хаягт оршин сууж байсан бөгөөд одоо уг хаягт амьдардаггүй болох нь аймгийн сумын Чулуут багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 05/64 дугаартай тодорхойлолтоор тогтоогддог. Иймд эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү. ******* нь 2018 онд зээл аваад удалгүй Солонгос улс руу гарчихсан байсан. Бид нартай холбоотой байгаад зээлээ бага хэмжээгээр хийсэн. 2022 оноос холбоогүй болсон, харин түүний ээж дүү хоёр нь зээлийг үргэлжлүүлээд төлж байснаа бас таг чиг болоод утсаа авахаа байсан. 2024 оны 02 сараас хөөцөлдөж байгаад дүү ......917, ээж 9.....1917 гэсэн дугааруудыг олж аваад холбогдсон. Сүүлд 12 сар ярихад бид нар хаана байгааг нь мэдэхгүй гэх болсон. Б.******* Солонгос улсаас буцаж ирсэн үгүй талаар мэдэх ямар ч боломжгүй байна. Цагдаа, гаалийн байгууллага бид нарт мэдээлэл өгөхгүй учраас шүүхэд хандсан гэв.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн болон барьцааны гэрээнүүд, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, аймгийн сумын Чулуут багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ******* банк, ******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ/2018......936 дугаартай зээлийн болон барьцааны гэрээнүүд, ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.

******* Ууганбаяр нь /РД:Р.......13/ гэсэн регистрийн дугаартай, зээл авах үедээ аймгийн сумын 2 дугаар баг Чулуут хаягт оршин сууж байсан, 2018-2019 оны үед Монгол улсаас гадны орон руу гарсан, эргэж ирсэн эсэх нь тодорхойгүй, дүү нь 95400917, ээж нь 99381917 дугаарын гар утастай гэх мэдээллийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******* ******* /РД:РЕ.........213/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Хариуцагч ******* нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч ******* ******* ******* салбарт анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.

5.Хариуцагчийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хариуцагчийн хаягийг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ