| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00010/И |
| Дугаар | 103/ШШ2025/00076 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2025/00076
| 2025 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 103/ШШ2025/00076 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ... оны ... дугаар сарын ......-ний өдөр ******* ******* ******* суманд төрсөн, ... настай, эмэгтэй, Багануур дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны ... тоотод оршин суух, ******* ******* ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* миний бие Монгол ажилчдын захиргаанд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл барилгын засал чимэглэлчнээр, Өлзий утас ББХК-ийн хүнсний дэлгүүрт худалдагчаар 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт ажиллаж байсан хугацаанууд, тушаал шийдвэрүүд бүгд бичилт хийгдсэн боловч Нийгмийн даатгалын санд ямар ч баримт байхгүй учраас хүсэлт шаардлага гаргаж байна. Би анх нэхэмжлэл гаргахдаа 1996 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгоно гэж нэхэмжлэл дээрээ бичсэн. 1995 оноос хөдөлмөрийн дэвтрээс нийгмийн даатгалын дэвтэрт шилжсэн, энэ талаарх баримт байгаа учраас 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Монгол ажилчдын захиргаанд засал чимэглэлчнээр, 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өлзий утас ББХК-ийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд: Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Үндэсний төв архивын тодорхойлолтууд, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт, 261576 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 054915 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, архивын лавлагаа, Монгол Барилга нэгдэл зөвлөлтийн барилгын медьмолибденстрой удирдах газрын Монгол ажчилчдын захиргааны харъяа Багануур дахь салбарын даргын 1989 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаалын хуулбар, хавсралт, 1990 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 156 дугаартай нярай хүүхдээ асрах цалингүй, тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаартай ажилчдыг орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, гэрэл зургууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүхээс *******ийн хүсэлтээр , , нараас гэрчийн мэдүүлэг авсан, шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас ХААТР-21, ХААТР-1 маягтуудыг нотлох баримтаар шаардан гаргуулсан байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх *******ийн шүүхэд хандаж гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.******* нь 1969 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн бөгөөд тэрээр 55 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
2.Хүсэлт гаргагч Н.******* хөдөлмөрийн дэвтэрт түүний улсад ажиллаж байсан үйл баримтын талаар тэмдэглэгдсэн байгаа боловч, түүний ажилд орсон, ажлаас халагдсан тушаал гарч ирээгүй болох нь түүний тайлбар болон архивын байгууллагын тодорхойлолтоор тогтоогдож байх тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх *******д үүсэж байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.
3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ
4.******* нь 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Монгол ажилчдын захиргаанд засал чимэглэлчнээр, 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01 хүртэл хүртэл Өлзий утас ББХК-ийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
а/.261576 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ******* *******, хөдөлмөрийн дэвтэр олгосон байгууллага: Дархан хотын БТМ-ийн дунд сургуулийн захиргаа, 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 136 тоот тушаалаар ЗББ-ын СУОР-т засал чимэглэлчинээр томилсон, 1990 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 156 дугаартай тушаалаар хүүхэд асрах чөлөө авсан тул тэтгэмжтэй чөлөө олгосон, 1991 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 44 дугаартай тушаалаар тэтгэмжтэй чөлөө олгосон, 1991 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 39 дугаартай тушаалаар орон тооны цомхтголд орсон тул 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн талаарх бичилтүүд хийгджээ. /хх-ийн 9-10 дугаар тал/
б/.Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1864 дугаартай тодорхойлолтод: Үндэсний төв архивын сан хөмрөгт Өлзий утас ББХК байгууллагын бүгд баримт шилжиж ирээгүй тул Няндаг овогтой *******д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ. / хх-ийн 6 дугаар тал/
в./Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03-08/6540 дугаартай тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Багануурын Монгол ажилчдын захиргааны даргын 1988 оны тушаалыг шүүж үзэхэд ******* *******ийг ажилд томилсон тухай холбогдох баримт байхгүй болно гэжээ. / хх-ийн 7 дугаар тал/
г/. Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/1235 дугаартай тодорхойлолтод: Тус дүүргийн архивын сан хөмрөгт Өлзий Утас ББХК-ийн баримт шилжиж ирээгүй тул ******* *******д холбогдох баримтыг шүүж лавлагаа гаргах боломжгүй болно гэжээ. /хх-ийн 8 дугаар тал/
д/.Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаартай тодорхойлолтод: Няндаг овогтой ******* ажиллаж байсан Өлзий утас ББХК нь 1994 онд Шимтгэл төлөлтийн тайлангаар нийгмийн даатгалын шимтгэлийг тус хэлтсийн тэтгэврийн санд төлж байсан болно гэжээ. / хх-ийн 13 дугаар тал/
е./Монгол Барилга нэгдэл зөвлөлтийн барилгын медьмолибденстрой удирдах газрын Монгол ажчилчдын захиргааны харъяа Багануур дахь салбарын даргын 1989 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаалын хавсралтын 119 дугаарт Няндаг ******* будагчин, зэрэг 2, ажилласан өдөр 6 сар гэжээ. /хх-ийн 15-17 дугаар тал/
ё./Монгол Барилга нэгдэл зөвлөлтийн барилгын медьмолибденстрой удирдах газрын Монгол ажчилчдын захиргааны харъяа Багануур дахь салбарын даргын 1990 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 156 дугаартай тушаалаар СУОР-т засал чимэглэлчин ажилтай *******д нярай хүүхдээ асрах цалингүй тэтгэмжтэй чөлөө олгосон. /хх-ийн 18 дугаар тал/
ж./Монгол Барилга нэгдэл зөвлөлтийн барилгын медьмолибденстрой удирдах газрын Монгол ажчилчдын захиргааны харъяа Багануур дахь салбарын даргын 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаартай ажилчдыг орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөх тухай тушаалын хавсралтын 38 дугаарт ******* ******* будагчин 3 дугаар зэрэгтэй гэжээ. /хх-ийн 20-22 дугаар тал/
з./Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 А, ХААТР-21/А/ маягтад: овог Няндаг, нэр *******, төрсөн газар ******* аймаг, *******, төрсөн он сар өдөр 1969.12.24, регистрийн дугаар УЮ69122403, байнга оршин суух хаяг 1 дүгээр хороо, Найрамдал 4-6 тоот, ажилладаг байгууллага МАЗ, ажилд орсон 1988, будагчин гэж бүртгэгджээ. /хх-ийн 32-35 дугаар тал/
и/.Гэрч гийн шүүхэд өгсөн Миний бие 1986 оны 06 дугаар сард Техник мэргэжлийн сургуулийг засал чимэглэлчин мэргэжлээр төгсөж Багануур дүүрэгт Оросын барилгын байгууллагын СУОР хэсэгт томилогдон ирээд 1990 оны 5 сар хүртэл ажиллаж байсан. Тус хугацаанд ажиллаж байхад байгууллагын нэршил өөрчлөгдөж Монгол ажилчдын захиргаа нэртэй болж байсан. Яг хэдэн онд өөрчлөгдөж байсан талаар санахгүй байна. ******* нь Монгол ажилчдын захиргаа нэртэй байхад шиг санаж байна. Тус байгууллагад 1988 оны 7 сард манай бригадад засал чимэглэлчнээр ажилд орж байсан. Миний бие 1990 оны 5 сард хүүхэд төрүүлэх гэж чөлөө авсан. Эргэж ажилдаа ороогүй, удалгүй 1 жилийн дараа татан буугдсан тэр хугацаанд л ажлаас гарсан байх. Хэрэгт байгаа 2 дахь зурагт манай бригадын будагчнаар ажиллаж байсан доод эгнээний баруун гар талаас *******, Мягмарсүрэн, Содоо, Оюундалай нарын авахуулсан зураг байна гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/
й/.Гэрч гийн шүүхэд өгсөн Миний бие Өлзий утас ББХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-нд анх 5 хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдахад ажилд орж байсан. Тухайн үеийн даргаар Энхтайван, Намжилмаа, худалдагчаар Өлзий-Наран, *******, Отгонсүрэн миний бие гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. Би наймаа хийх гээд 1994 оны 09 дүгээр сард ажлаас гарсан. ******* нь надтай нэг тушаалаар Өлзий утас ББХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр худалдагчаар ажилд орж байсан. Би *******тэй 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг./хх-ийн 40 дүгээр тал/
к/.Гэрч ы шүүхэд өгсөн Би 1983 онд МУИС-ийн биологийн анги төгсөж ирээд тухайн үед Багануурын Хувьсгалч залуучуудын эвлэлийн хороонд /ХЗЭ/ зааварлагчаар ажиллаж байсан. 1987 оноос Улаанбаатар хотын Эвлэлийн хорооны даргын тогтоол гараад Монгол ажилчдын захиргааны Хувьсгалч залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар томилон ажиллуулсан. Би 1991 оны дунд хүртэл ажилласан. Намайг 1987 онд Монгол ажилчдын захиргааны хувьсгалч залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллахад ******* нь Монгол ажилчдын захиргааны СУОР-т будагчин, засал чимэглэлчинээр 1990 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад 1990 онд хүүхэд төрүүлж, хүүхэд асрах чөлөө авсан тэгээд ажилдаа буцаж орж амжаагүй санагдаж байна. Манай байгууллага 1991 оны 4-р сард Зөвлөлтийн барилгын мэргэжилтнүүд нутаг буцаад монгол ажилчид орон тооны цомхотголд ороод татан буугдсан. Засалчин чимэглэлчин гэдэг нь Ерөнхий нэршил, ******* энэ дундаа будагчин хийдэг байсан. Эхний гэрэл зурагт байгаа хүмүүсийг бүгдийг нь танина, гэхдээ зарим нэг нэрүүдийг мартсан байна, санаж байгаагаас энэ хүмүүс бүгд СУОР-ын будгийн бригадын эмэгтэйчүүд байна, бүгд илгээлтийн эзэд манай эвлэлийн гишүүд, залуучууд байна, дунд сууж байгаа орос хүн бол бригадын дарга нь байна, хойд эгнээнд Гэрэлтуяа, хажууд нь Отгон нар байна. ******* өөрөө энэ зурагт байхгүй байна гэх мэдүүлэг./хх-ийн 109 дүгээр тал/
л/.Өлзий утас ББХК нь 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн талаарх Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн бүртгэлийн хуудас /хх-ийн 49 дүгээр тал/
5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч ******* ******* ******* *******ийг 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Монгол ажилчдын захиргаанд засал чимэглэлчнээр, 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өлзий утас ББХК-ийн хүнсний дэлгүүрт худалдагчаар тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг үндэслэж ******* ******* ******* *******ийг 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Монгол Барилга нэгдэл зөвлөлтийн барилгын медьмолибденстрой удирдах газрын Монгол ажчилчдын захиргааны харъяа Багануур дахь салбарт засал чимэглэлчнээр, 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өлзий утас ББХК-ийн хүнсний дэлгүүрт худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ