| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00755/И |
| Дугаар | 316/ШШ2025/00019 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 316/ШШ2025/00019
| 2025 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 316/ШШ2025/00019 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум, **-р баг, олон улсын худалдааны төв, голомт банкны байранд байрлах ******* банк ХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, * дугаар баг, ******* *-* тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД: ***********/-д холбогдох утас: ***************
Нэхэмжлэлийн шаардлага: 2,132,926 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...
... П.******* нь 2021 оны 10-р сарын 15-ны өдөр ******* банктай ЗГ4335115650 тоот цалингийн зээлийн гэрээг байгуулж 13,300,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 14,4 хувийн хүүтэй зээлж авсан болно. Зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой төлбөр, хүүг гэрээнд заагдсан хугацаанд төлөхгүй байгаа бөгөөд гэрээний хугацаа дууссан байх тул хариуцагчаас 2,132,926 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... П.******* миний бие ******* банкны нэхэмжлэлтэй П.*******т холбогдох нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 2,132,926 төгрөгийг нэг сарын хугацаанд хуваан төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* банк ХК нь П.*******т холбогдуулан 2,132,926 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,132,926 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* банк ХК нь П.*******т холбогдуулан 2,132,926 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,077 төгрөгийн тал хувь болох 24,538.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 24,538.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ