| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2025/00023/И |
| Дугаар | 316/ШШ2025/00020 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 316/ШШ2025/00020
| 2025 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 316/ШШ2025/00020 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, * дугаар хороо, ******* тоуэр *-р давхарт байрлах ******* финанс ББСБ ХХК /РД:*************/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, * дугаар баг, ******* бүртгэлтэй боловч Улаанбаатар хот, ******* дүүрэг * дүгээр хороо, *** дугаар байр, ** тоотод түр оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД: *************/-д холбогдох утас: ****************
Нэхэмжлэлийн шаардлага: 8,243,515.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...
... 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №Х/24/119 дугаар Орон сууц хөлслөх гэрээ -ний үүргийн үндсэн үүргийн гүйцэтгэлд 5,499,995.16 төгрөг, алданги 2,743,520.15 төгрөг нийт 8,243,515.31 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... Ц.******* миний бие ******* финанс ББСБ-аас нэхэмжлэлтэй Ц.******* -д холбогдох нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 8,243,515.31 төгрөгийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Төлөхөд татгалзах зүйлгүй маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Миний бие нэхэмжилсэн 8,243,515.31 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* финанс ББСБ ХХК нь Ц.*******т холбогдуулан 8,243,515.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,243,515.31 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* финанс ББСБ ХХК нь Ц.*******т холбогдуулан 8,243,515.31 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,850 төгрөгийн тал хувь болох 73,425 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 73,425 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ