| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2025/00003/И |
| Дугаар | 316/ШШ2025/00023 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 316/ШШ2025/00023
| 2025 оны 01 сарын 07 өдөр | Дугаар 316/ШШ2025/00023 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *-р хороо, ******* тойруу-*/* өөрийн байр ******* ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, * дугаар баг, ******* бүүргийн-* *-**тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД: *************/-д холбогдох утас: **************
Нэхэмжлэлийн шаардлага: 495,550.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...
... Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр манай компанитай гэрээ байгуулан. Гар утас, дугаарын хамт зээлээр 12 сарын хугацаатай худалдан авсан. Иймд Б.*******гаас зээлийн гэрээний үүргийн төлбөр 495,550.10 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... Б.******* миний бие ******* ХХК надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 495,550.10 мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй, маргаан байхгүй. Бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 495,550.10 мөнгийг 2025 оны 02 дугаар сарын 25-нд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК нь Б.*******д холбогдуулан 495,550.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 495,550.10 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ХХК нь Б.*******д холбогдуулан 495,550.10 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,517 төгрөгийн тал хувь болох 7,758.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 7,758.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ