Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 148/ШШ2024/00598

 

 

 

 

*******0*******4 оны 1******* сарын 11 өдөр

Дугаар 148/ШШ*******0*******4/00658

******* аймаг

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум ******* дугаар баг ******* гэх газарт оршин суух ******* овогт *******ын ******* /МЖ-870*******1016/ утас-*******

Хариуцагч: ХХК-ийн ******* дэх салбар

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай.

Шүүх хуралдаанд;

Нэхэмжлэгч О.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Индра нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: /Хавтаст хэргийн 1 дүгээр тал/ ... О. ******* миний бие *******014 оны 08-р сард " " ХХК-ийн ******* дэх салбарын "******* интернет кафе" д Харуул галчаар ажилд ороод 10 дахь жилдээ ажиллаж байсан. Гэтэл намайг тус компанийн даргын *******0*******4 оны 01-р сарын 31-ний өдрийн 30 дугаартай Хөдөлмөрийн гэрээ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар ажлаас халсан бөгөөд уг тушаал нь илт үндэслэлгүй тул миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь *******0*******4 оны 01-р сарын *******5-нд миний ажлын байр болгох "******* интернет кафе"-д гал гарсан ба тухайн галыг миний бие өөрөө унтраагаад, харуулын албаны дарга н.од мэдэгдсэн. Ингээд төвөөс барилгын даамал, харуулын албаны дарга өөр бусад ******* хүний хамт ирж үзээд галын шалтгааныг яндангийн тусгаарлах шавар хагарснаас үүдэн гал гарчээ гэж хэлээд явсан. Миний бие тухайн байрыг анх ашиглалтад орсон цагаас нь эхлэн гадна, дотнох бүрэн бүтэн байдлыг нь харж хандан, өвөлдөө галлаж, зундаа гадаах тохижилт цэцэрлэгжилтийг нь хийж жилийн 4 улирал ганцаараа харж ажилладаг. Галлагааны зуух нь *******0*******1 оноос эхлан галлахад утаа их хаяж, асалт их муудсан байсан. Энэ талаар би удаа дараа засварын дарга болох т хэл хүргүүлж, зуухаа солиулах талаар хүсэлт уламжилж байсан. Ингээд *******0************** оны намар нь засварын дарга н. өөрийн биеэр ирж уулзаад явахдаа зуухыг сольж өгнө" гэж хэлж байсан. Гэтэл зуухыг солихгүй байсаар ийм асуудал гарсан. Миний бие тухайн зуухны янданг тийм гэмтэлтэй болж байгааг мэдэх боломжгүй бөгөөд уг барилга анх баригдахдаа аваарын шатгүй баригдсан тул дээвэр дээр байгаа янданг миний бие узэх харах боломжгүй юм. Уг барилгыг анх ашиглалттад орсноос хойш өдийг хүртэл жил огт урсгал засвар хийгээгүйтэй мөн дээрх гал түймэр холбоотой юм. Гэтэл үүнийг зөвхөн надруу чихэж байгаад гомдолтой байна. Мөн уг тушаалд намайг сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд дахин сахилгын зөрчил гаргасан хэмээн илт худал зүйл бичсэн байх ба, надад сахилгын шийтгэл авч байгаа талаар урьд өмнө ямар ч тушаал танилцуулж, ийм тийм зөрчил гаргалаа гэж хэлж сануулж ч байгаагүй юм. Иймд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцласан тус компанийн захирлын *******0*******4 оны 01-р сарын 31-ний өдрийн 30 дугаартай тушаалыг хүчингүй болгож намайг урьд эрхэлж байсан "******* интернет кафе"-ны харуул галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцон гаргаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ / хх 67 талд / О.******* миний бие *******014 оны 08-р сард " " ХХК-ийн ******* дэх салбарын ******* интернет кафе"-д Харуул галчаар ажилд ороод 10 дахь жилдээ ажиллаж байгаад үндэслэлгүйгээр тус компанийн даргын *******0*******4 оны 01-р сарын 31-ний өдрийн 30 дугаартай "Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах" тухай тушаалаар ажлаас халагдсан. Миний бие тухайн компанид харуул, галчаар ажиллаж байсан бөгөөд анх ажилд орсон цагаасаа эхлэн амралтын өдрүүдэд амрах, нийтээр амрах баяр наадмын өдрүүдээр амрах зэрэг эрхээ огт эдлэж үзээгүй юм. Ээлжийн амралтын тухайд өмнө нь биеэр эдэлж байсан боловч сүүлийн ******* жил огт ээлжийн амралт биеэр эдлүүлээгүй ажиллуулж ажилласан хугацааны цалин олгоогүй. Тухайн амралтуудыг биеэр эдлээгүй тохиолдолд амралтын мөнгө болон сарын цалингаа авах, баяр наадмын үеэр ажилласан тохиолдолд нөхөн амраах, нөхөж амраагаагүй тохиолдолд цалин хөлсийг ******* дахин нэмэгдүүлэн олгох зэрэг Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой зааж, хөдөлмөрийн гэрээгээр тохирсон уг эрх маань ноцтой зөрчигдсөөр ирсэн. Би "******* сумын интернет кафе"-д ганцаараа ажиллаж байсан ба хөдөлмөрийн гэрээн дээр заасан шиг ажлын өдөр 07:30-16:00 цаг хүртэл ажиллаад, амралтын ******* өдөр амрах ямар ч боломжгүй юм. Харуул хийж байгаа тул байнгын манаж, галч хийдэг тул өвлийн цагт 16:00 цагаас хойш галлахгүй байх, амралтын ******* өдөр огт эргэхгүй, галлахгүй байх боломжгүй юм. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт цагийн бүртгэлгүй, 16:00 цагаас хойш ажилладаггүй байсан..." гэх үндэслэлгүй тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд миний бие огт ээлжийн амралт эдэлж байгаагүй сүүлийн ******* жилийн цалин олговор, 7 хоног бүрийн амралтын ******* өдөр амрах байтал амралгүй ажиллаж, нийтээр амрах баяр ёслолын өдрүүдэд нэг удаа амарч үзээгүй, нөхөж амраагүй тул Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу дээрх цалин, олговоруудыг *******016 оны 01-р сараас эхлэн *******0*******4 оны 01-р сарын дуусах хүртэл хугацаагаар тооцоолон гаргасан ба нийт 80.957.576 төгрөг болж байгаа тул үүнийг " ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа / ******* дахь хавтаст хэргийн 87 дахь тал / ... О.******* миний бие хариуцагч " " ХХК-иас хэрэгт хавсарган ирүүлсэн надад арга хэмжээ авсан талаарх *******0*******3 оны 09- р сарын 15-ны өдрийн 171 дугаартай тушаалтай өмнө нь огт танилцаж байгаагүй бөгөөд надад ийм арга хэмжээ авсан талаар огт мэдээгүй байсан. Уг тушаалаар намайг удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэлээр үндсэн цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба чухам хэзээ, ямар үүрэг даалгаварыг биелүүлээгүй зөрчил гаргаснаа миний бие мэдэхгүй байна. Би *******014 оноос эхлэн 10 жилийн хугацаанд " ХХК-д ажиллахдаа нэг ч удаа долоо хоногийн амралтын өдрүүдээр амарч үзээгүй, нийтээр амрах баяр ёслолын өдрүүдэд ч амарч, гэр бүлийнхэнтэйгээ баяр ёслол тэмдэглэж үзэлгүй ирсэн. Надад амралт чөлөөт цаг, ар гэртээ зориулах цаг зав гэж үнэндээ юу ч байдаггүй. Удирдлагаас өгсөн заавар, чиглэл бүрийг би дагаж, ажлаа чин сэтгэлээсээ хийж ирсэн. Гэтэл удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг үндэслэлээр арга хэмжээ авсанд гомдолтой байна. Уг арга хэмжээг авахдаа надтай удирдлагаас уулзаж ярилцан, асууж тодруулж, сануулсан зүйл огт байхгүй. Миний бие банканд цалингийн зээлтэй ба цалин ороход банкнаас зээл автоматаар татагддаг учраас 100.000 төгрөгийн суутгал хийсэн талаар би огт мэдээгүй, хариуцагчаас сүүлд шүүхэд ирүүлсэн цалингийн цэснээсээ харж суутгал хийснийг мэдлээ. Иймд надад ямар ч үндэслэлгүй арга хэмжээ авсан салбарын даргын *******0*******3 оны 09-р сарын 15-ны өдрийн 171 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 09-р сарын цалингаас маань үндэслэлгүй суутгасан 100.000 төгрөгийг буцаан гаргуулж надад олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбартаа: /Хавтаст хэргийн *******4 -*******5 дахь тал/ Нэхэмжлэгч О.******* нь Тариа ХХК-ийн ******* дэх салбарт ХХ/**************/1- *******13*******9 тоот хөдөлмөрийн гэрээний дагуу харуул, галчийн албан тушаалд ажилладаг байсан бөгөөд *******0*******4.01.31-ний өдөр №30 дугаартай тушаалын дагуу үүрэгт ажлаас нь челөөлсөн болно. Нэхэмжлэгч нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэдэг үндэслэлээр *******0*******3.09.15-ны өдрийн №171 тоот "Арга хэмжээ авах тухай" тушаалыг үйлдсэн. Мөн хамтран ажиллагч нараа хэл амаар доромжилсон тухай гомдол удаа дараа ирж байсан тул тушаалын дагуу нэг сарын цалинг 10 хувиар бууруулах арга хэмжээ авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан ******* сум дахь интернет кафед гал гарсан шалтгаан үндэслэлээр бус зохих арга хэмжээг аваагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн мөн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг үндэслэлээр чөлөөлсөн болно. Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан ХХ/**************/1-*******13*******9 тоот хөдөлмөрийн гэрээний *******.7. *******.13, *******.14-р зүйлүүдэд заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд мөрдөж ажиллах үүргийг хүлээсэн байдаг. Гэвч интернет кафед гарсан гал түймрийг холбогдох албаны хүмүүст мэдэгдэлгүй өөрийн амь насыг эрсдэлд оруулан унтраасан үйлдэл нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн явдал юм. Дээрх хөдөлмөрийн гэрээний *******.8-д ажлын байранд бусдыг хэл амаар доромжлохгүй байх үүргийг хүлээдэг боловч нэхэмжлэгч нь энэхүү үүргээ зөрчин хамтран ажиллагсдаа хэл амаар дорожилсон, ёс зүйгүй харилцаатай зэрэг гомдол удаа ирж байсан. Иймд дээрх шалтгаан нөхцөл байдлууд үүссэн учир нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний Есдүгээр бүлэг "Гэрээний хугацаа ба түүнийг цуцлах үндэслэл" түүний 4-р зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай зохицуулдаг ба тус зүйлийн 4.5-р зүйлд МУ-ын Хөдөлмөрийн хуулийн 80.1.4-т заасан "ноцтой зөрчил"-д тооцох үндэслэлүүдийг дурдсан байдаг. Тус зүйлийн 4.5.4-д "Хөдөлмөрийн сахилга удаа дараа зөрчсөн..." 4.5.7-д "Харуул хамгаалалт, аюулгүй ажиллагааны дүрмийг санаатайгаар зөрчих, биелүүлэхгүй байх" гэсэн заалтуудын дагуу цуцалсан болно. Иймд Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл тайлбарлахдаа нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр гал гарснаас болоод халсан гээд байна. Нэгдүгээрт, *******0*******3 оны 09 дүгээр сарын 01 цалингийн 10 хувийг хасах арга хэмжээ авсан. Хариуцагчийн хүсэлтээр оруулсан гэрчийн мэдүүлэг. Мөн ажилтныхаа хүнсний хангамжид оруулдаг. удирдах албан тушаалтайгаа хэрүүл үүсгэсэн тул сахилгын арга хэмжээ авсан. Хоёрдугаарт, нэхэмжлэгчээс болсон гэж үзээгүй. гал гарсан нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзээгүй гал гарахад харгалзах арга хэмжээг аваагү 4*******.*******.6-д зааснаар удирдах албан тушаалтад мэдээллэх үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй. ноцтой зөрчил, 4.5.7-д заасан үүргийг биелүүлээгүй байгаа нь ноцтой зөрчил гэж үзээд халсан. Үндэслэлгүйгээр халагдсан гэдэг нь үндэслэлгүй байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг шаардлагадаа / хх 81-8******* тал : Иргэн О.Борбаньдтай хөдөлмөрийн гэрээн байгуулан *******014 оноос хойш " Тариа" ХХК-нд ******* аймгийн ******* суманд байрлах Интернет кафед "Харуул, галч"-ийн албан тушаалд ажиллаж байсан болно. О. *******йн ажлын байр болох Интернет кафе-г манай байгууллага өөрийн сайн дурын үндсэн дээр тухайн сумын хүүхэд, залуучуудын боловсрол, нийгэмшилд бага ч болтугай хөрөнгө оруулалт хийх зорилгоор барьж байгуулан, ашиглалтад оруулан ажиллуулж эхэлсэн байдаг. О. ******* нь *******0*******4.01.*******5-ны өдрийн 11:06 минутад Интернет кафед гал гарсан тухай мэдээллийг тухайн өдрийн харуулын ахлах М.од өгсний дагуу компанийн 4 ажилтан очиж нөхцөл байдалтай танилцсан. Ийнхүү очиход гал унтарч уугилтын байдалтай байсан тухай мэдээлсэн. Байгууллагийн холбогдох мэргэжилтэн, хариуцсан албаны хүмүүс тухайн гал гарсан учир шалтгаан, нөхцөл байдалд доорх дүгнэлтийг өгсөн байдаг 1. Яндангийн дулааны хамгаалалт жийрэг хийсэн Албестан зуурмаг үйрч суларсан хэт их хэмжээний гал түлснээс дан нуруунд дулаан дамжуулж, цоргилт өгч гал ноцох шалтгаан болсон. *******. Дан нуруунд шаталтаас хамгаалах бодис түрхэж, шилэн хөвөнг гал дамжуулахгүй тооцож баригдсан обьект бөгөөд өглөө ирэхэд уугиж байсан дээшээ гарч дээвэр цоолж шалгасан байсан. Дээвэр цоолж агаарын урсгал бий болсноос цогшиж ноцсон заалны арын хөндий рүү дамжин орж гал нэмж авалцсан. 3. Галын хорыг буруу ашигласан. Буруу арга хэмжээ авсан зэрэг дүгнэлтүүдийг үйлдсэн байдаг. Дээрх дүгнэлтүүдээс үзэхэд О.******* галын аюултай нөхцөл байдал үүсэхэд аюулгүй ажиллагааны заавар зөрчиж хариуцсан удирдлагадаа мэдээллээгүй, холбогдох онцгой байдлын албанд дуудлага өгөөгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан байдаг. Шаардлагатай арга хэмжээ авах үүргээ зөрчин өөрийн амь нас болоод байгууллагын эд хөрөнгийг эрсдэлд оруулсан үйлдлийг бид хөдөлмөрийн харилцааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэн өөр бусад шалтгаануудын хамт үндэслэл болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 4******* дугаар зүйлд заасан ажилтны үндсэн үүргийн нэг болох 4*******.*******-т "Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, ажил олгогчийн эд хөрөнгөд аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд ажил олгогч, шууд харьяалагдах удирдах албан тушаалтанд нэн даруй мэдээлэх," гэж заасан байдаг. Гэвч энэ үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас галын аюулыг бүр нэмж компанид хохирол учруулаад байна. Компанийн мэргэжилтэн, ажилтан нар гал гарсан байгууламжийг засварлах зардлын тооцоог гаргахад нийт 3,090,584 төгрөгийн тооцоо гарсан байна. Иймд компанийн эд хөрөнгөд учруулсан 3,090,584 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн сөрөг шаардлагын тайлбартаа ... Төвөөс 4 хүн очиход гал уугилтын байдалтай байсан. Дээврээс агаарын урсгал ороод гал гарсан. Дээврийг цоолсноос болсон. Мөн галын хорыг буруу ашигласан. энэ дүгнэлтүүдээс үзэхэд хохирлын хэмжээг их болгосон гэж үзэж байна. 3,090,580 төгрөг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн сөрөг шаардлагын тайлбартаа ... Гал тйүмэр гарсан. намайг буруу арга хэмжээ авсан гэж үзэж байна. Би бол гал тавиагүй. харин ч амь насаа эрсдэлд оруулан галыг унтраасан. Хана нь муудаж цуурсан байна. Таазаар нэвт гарсан яндангийн тусгаарлалт шавар нь хөндийрөөд халалт үүсэж гал гарсан гэсэн дүгнэлтийг гийн инженэр гаргаж байсан. Гал харсан хүн мэдээллэхээс илүү унтраах гэж ажилласан. Би өөрөө бүрэн унтраачхаад мэдэгдсэн. Энэ нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, сөрөг шаардлага, зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж; ҮНДЭСЛЭХ нь;

О.******* нь ХХК-ний ******* салбарт холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага / 1-р хх- 1 дэх тал / гаргажээ.

Нэгдүгээр хавтаст хэргийн 1-8, *******4-36, 45-64, 84-10*******, 106-**************0, *******39-*******48, *******50, хоёрдугаар хавтаст хэргийн 1-3, 10-43, 5*******-70, 87-88 дугаар талд авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг шаардлага, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаарлага, ХХК-ийн ******* салбарын даргын гаргасан *******0*******4 оны 01 сарын 31-ний өдрийн 30 тоот тушаал, хариуцагчийн тайлбар, мөн салбарын даргын *******0*******3 оны 09 сарын 15-ны өдрийн 171 тоот тушаал, гэрчийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, цагийн бүртгэлийн хуудас, хариуцагчийн тайлбар, цалингийн дансны хуулга, гал түймэр гарсан тухай болон галын улмаас гарсан зардлын тооцоо, галын дүгнэлт, ажилтантай хийсэн уулзалтын тэмдэглэл, хөдөлмөрийн хөлсний цагийн бүртгэл, гэрчүүдийн мэдүүлэг, тус компанийн хөдөлмөрийн дотоод журам, зохигч, түүний төлөөлөгч нарын тайлбар зэрэг баримтуудаас үзэхэд;

Нэхэмжлэгчийн нэгдүгээр хавтаст хэргийн 1 дэх талд авагдсан нэхэмжлэлийн шаардлага болох тус компанийн захирлын *******0*******4 оны 01 сарын 31-ний өдрийн 30 тоот ... хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг үндэслэлгүй тул хүчингүй болгож, тус компанийн ******* дэх интернет кафены харуул, галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, *******0*******4.0*******.01-нээс 03 сарын *******4-нийг өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалинд 1,750,000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгахыг хүссэн тухай, хоёрдугаар хавтаст хэргийн 87 дахь талд авагдсан нэмэгдүүлсэн шаардлага болох ...тус компанийн салбарын даргын *******0*******3 оны 09 сарын 15-ны өдрийн 171 тоот (1-р хх-н *******7 дугаар тал) тушаалаар ...О.*******д нэг сарын цалинг 10%-иар бууруулсан сахилгын шийтгэл авсан тушаалыг хүчингүй болгуулах, 9-р сарын цалингаас үндэслэлгүй суутгасан 100,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагуудын заримыг буюу 9-р сарын цалингаас суутгасан 100 000 төгрөг гаргуулах шаардлагаас бусад шаардлагыг нь хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь; Нэгдүгээр хх-н 4 дэх талд авагдсан 30 тоот тушаалын үндэслэлээс үзэхэд;

... сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд ******* дахь обьектын бүрэн бүтэн байдлыг хадгалах, гэнэтийн болзошгүй аюул, осол, эрсдэлээс сэргийлэх, таслан зогсоох үүрэг бүхий ажилтан өөрийн хариуцсан обьект болох кафед гарсан галыг шуурхай мэдээлээгүй, цаг алдан харуул хамгаалалт, аюулгүй ажиллагааны дүрмийг санаатай зөрчсөн, галын шалтгааныг тодруулах багийн дүгнэлтээр зуухны яндангийн шавар хамгаалалт цуурч, галлагааны явцад удаан хугацааны төөнөлт явагдсанаас дээвэрт ноцолт үүсэж гал эхэлсэн нь тогтоогдсон, галын улмаас актаар 3 090 584 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хамтран ажиллагсдаа хэл амаар доромжилсон, ёс зүйгүй харилцаатай зэрэг ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн заалтуудыг баримтлан түүнийг дээрх үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь ажилтан дээрх сахилгын зөрчлүүдийг гаргасан болохыг хариуцагч талаас гаргасан хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдохгүй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл; хариуцагч буюу ажил олгогчийн зүгээс дээрх тушаалыг гаргах болсон үндэслэлүүд нь баримтаар тогтоогдсонгүй. Хавтаст хэргийн *******7 дугаар талд авагдсан *******0*******3 оны 09 сарын 15-ны өдрийн 171 тоот тушаалаар ...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзэн нэг сарын цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ажилтанд оногдуулахдаа ... удирдлагаас хэзээ, хэрхэн өгсөн, ямар, ямар үүрэг даалгаврыг ажилтан хэрхэн биелүүлээгүй болохыг нь ажил олгогчийн зүгээс албан ёсоор шалган тогтоосон зүйлгүй, хэрэгт энэ тухай баримтгүй байгаа нь ажилтан давтан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэж үзнэ.

Мөн дээрх компанийн объектод гал гарсан үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч тухайн ажилтны шууд санаатай буюу болгоомжгүй үйлдлээс болж гал түймэр гараагүй, ажилтан үүнд буруугүй болох нь нэгдүгээр хавтаст хэргийн 87 дахь талд авагдсан галын дүгнэлтээр ... тухайн өдөр гал ноцож эхэлсэн шалтгаан нь хатуу түлшний даралтын зуухны яндан хоолойноос үүсэлтэй гэж магадалснаас үзэхэд; гал гарсан шалтгаан нь тухайн объектын яндан хоолойн тусгаарлах хэсэг, дээврийн модон хийц, дулаалгын шаваас хэсэг газар үйрч унаснаас дулаан дамжих гүүр болж гал гарсан шалтгаан тогтоогдож байна гэжээ.

Харин үүнд ажилтан өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авч галыг унтраасан байдал зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд ажил олгогчийн зүгээс ажилтанд хоёр удаагийн сахилгын шийтгэл оногдуулсан дээрх 30, 171 тоот тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ажилтан сахилгын зөрчил давтан гаргаагүй байна гэж үзэхийн сацуу Хөдөлмөрийн тухай хуулийн 1*******3 дугаар зүйлийн 1*******3.3-д зааснаар ... ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 1*******3.*******-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэснийг зөрчсөн гэж үзнэ. Хариуцагч талаас энэ байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, хэрэгт энэ тухай баримт алга байна.

Иймд ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 35 хоногийн буюу *******0*******4 оны 0******* сарын 01-ний өдрөөс *******0*******4 оны 03 сарын *******4-ний өдрийг хүртэл хугацааны цалин нийт 1,750,000 төгрөгийг ажил олгогчоос гаргаж, ажилтанд олгож, дээрх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинд нийт 1,750,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчаас эсэргүүцэж баримтаар нотлоогүй, энэ тухай баримт хэрэгт алга байхаас гадна, үүнд талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Харин нэхэмжлэгчээс / *******-р хх-87 тал / ... 9-р сарын цалингаас суутгасан гэх 100 000 төгрөг хариуцагчаас гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагаа нотлоогүй буюу уг мөнгийг нь хэн, хэзээ, хэрхэн суутгасан талаар баримт гаргаагүй тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэгдүгээр хавтаст хэргийн 67-70 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох *******016 оны 01 сараас *******0*******4 оны 1 сарыг дуустал хугацааны 7 хоног бүрийн амралтын ******* өдөр, мөн нийтээр амрах баяр ёслолын өдрүүдэд ажилласан цалин нийт 80,957,576 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба энэхүү шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь; нэгдүгээр хавтаст хэргийн *******9-35 дугаар талд авагдсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор ... ажилтны нэг өдрийн ажлын үргэлжлэх хугацааг 8 цаг, ... 7 хоногийн 5 өдөр ажиллана, ... ажилтан нийтээр амрах баярын өдөр ажиллах тохиолдолд түүнийг нөхөж амруулна, нөхөн амруулаагүй бол цалин хөлсийг ******* дахин бусад үед илүү ажилласан бол 1,5 дахин нэмэгдүүлж олгохоор талууд тохиролцсон гэж үзэхээс гадна, мөн ажилтны ажлын байрны тодорхойлолтод ... өдрийн ээлж 1******* цаг, *******4 цаг амрах, ... шөнийн ээлж 1******* цаг, 48 цаг амрахаар тодорхойлсон атал тухайн ажилтан уг объектод ганцаараа ажил үүрэг гүйцэтгэж ирсэн, ажил олгогчоос ажилтны өмнө хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй үйлдэл талуудын дээрх тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт,хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудаар тогтоогдож байна.

Мөн нэгдүгээр хавтаст хэргийн 68-70 дугаар талд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагаа нотолж гаргасан ... *******016 оны 01 сараас *******0*******4 оны 01 сар хүртэлх хугацааны ээлжийн амралтын цалин, илүү цагийн болон нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласан цалингийн тооцоог няцаасан баримтыг хариуцагчаас гаргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар ...нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримт гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлага болох нийт 80,957,576 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

1-р хавтаст хэргийн 81-8******* дугаар талд авагдсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болох ... байгууллагын эд хөрөнгөд учруулсан хохирол 3,090,584 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Учир нь; Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 1-р хавтаст хэргийн 84-91 дэх талд галын дүгнэлт, зардлын тооцоо, уулзалтын тэмдэглэл зэргийг хавсаргасан байх ба ажилтныг хөдөлмөрийн тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.*******.6-д заасан ... аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд нэн даруй мэдээлэх үүргээ биелүүлээгүйгээс галын аюулыг нэмэгдүүлсэн гэж үзэн гал түймрийн улмаас учруулсан хохирол төлбөрийг гаргуулахаар шаардаж буй боловч, дээрх хавсаргасан баримтуудаас үзэхэд; гал гарсан шалтгаан нь тухайн ажилтны шууд санаатай буюу болгоомжгүй үйлдлийн улмаас гараагүй, харин тус объектын чанар байдлын талаас шалтгаалж гал гарсан / яндан хоолойн чанаргүй байдал, шаваас хангалтгүй зэрэг / шалтгааныг тогтоосон дүгнэлтээр ажилтны буруутай үйлдэл тогтоогдоогүй гэж үзнэ.

Мөн нэг дэх хавтаст хэргийн 85-86 дугаар талд тус объектыг засварлахад гарах зардлыг нийт 3,090,584 төгрөг гэж тооцоолсон боловч энэхүү зардлын баримт хэрэгт авагдаагүй, гаргаагүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагчаас сөрөг шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдвал зохино.

Мөн нэхэмжлэгчийн Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх болон *******0*******3 оны 09 сарын 15-ны өдрийн 171 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлд төлбөл зохих тэмдэгтийн хураамжид нийт 140,400 төгрөг, мөн 80,957,576 төгрөгийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.*******.7, 1*******7 дугаар зүйлийн 1*******7.1, 158 дугаар зүйлийн 158.1.5, 158.*******.*******-т тус тус зааснаар ХХК- ийн ******* салбарын даргын *******0*******3 оны 09 сарын 15-ны өдрийн 171 тоот тушаал, *******0*******4 оны 01 сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах тухай 30 тоот тушаалыг тус тус хууль зүйн үндэслэлгүйд тооцож, О.*******йг ******* аймгийн ******* сум дахь ХХК-ийн интернэт кафе-н харуул, галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 1,750,000 төгрөг тус компаниас гаргуулан О.*******д олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус компанид даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 100,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.*******, 109.4, 1*******9 дүгээр зүйлийн 1*******9.1, 131 дүгээр зүйлийн 131.1.*******-т тус тус зааснаар ХХК-иас 80,957,576 төгрөг гаргуулан О.*******д олгож, О.*******ас 3,090,584 төгрөг гаргуулах тухай ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, мөн хариуцагчаас 140,400 төгрөг,

80,957,576 төгрөг тохирох улсын тэмдэгтийн хураамжид 56*******,738 төгрөг тус тус нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л. ЭНХТАЙВАН