| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2024/00678/И |
| Дугаар | 148/ШШ2024/00654 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 148/ШШ2024/00654
| 2024 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 148/ШШ2024/0064 | ******* аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүрэг ******* дүгээр хороо тахилт 2 дугаар гудамжид оршин суух ******* овогт *******ын *******, РД:/*******/ утас: *******
Хариуцагч: ******* аймаг сум дугаар баг 1 дүгээр хэсэг б тоот хаягт оршин суух РД:// Утас: 9918129, 9993478
Нэхэмжлэлийн шаардлага: 10,000,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдаанд;
Нэхэмжлэгч А.******* /цахим/, хариуцагч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Индра нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* миний бие иргэн тай 10 000 000 /арван сая/ төгрөгийг /хамтран ажиллах зорилгоор/ зээлдүүлж, 2022 оны 03 сарын 31-ний өдөр нотариатаар батлуулан зээлийн гэрээг түүний найз залуу гэх П.тай хийсэн. Гэрээгээр 10 000 000 төгрөгийг 2022 оны 3 сарын 31-ний өдрөөс 2022 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл 6 сарын хугацаагаар хүүгүй нөхцөлөөр зээлдүүлсэн бөгөөд төлбөрийг зээлийн гэрээнд заасны дагуу П.гийн данс руу биш ын Төрийн банкны дансанд төлбөрийг 2022 оны 3 сарын 29-ний өдөр Занабазарын салбараас 000 000 /таван сая/ төгрөгийг А.******* хаан банкны интернэтээр банкаар шилжүүлж, үлдэгдэл 000 000 /таван сая/ төгрөгийг ын Төрийн банкны 140400038312 тоот дансанд тус тус шилжүүлсэн. П., нар гэрээнд заасан хугацаанд зээлүүлсэн менгөө төлөөгүй бөгөөд төлбөр төлөхийг шаардан, утсаар болон viber-р удаа дараа мэдэгдсэн боловч өдий хүртэл зээлээ төлөхгүй байна. П., Б.Мөнх- Учрал нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч намайг хохироосоор байна. Иймд иргэн П., нарт Зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн 10 000 000 /арван сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа / цахим / ... Миний бие 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 06 сарын хугацаатай гэрээ хийсэн. Одоо хугацаа нь дуусаад 3 жил өнгөрсөн. Би удаа дараа мөнгөө нэхсэн боловч холбоогүй 1 жил 6 сар болсон байна. 10,000,000 төгрөгийг гэрээ хийсэн П.гаас гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч П. шүүхэд гаргасан /хх 2 дугаар тал / тайлбартаа: ******* нь надад холбогдуулан гаргасан 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зээл авсан хүн Мөнх-Учрал. Тухайн үед гэрээ хийхэд Мөнх-Учрал нь бичиг баримтгүй байсан шалтгаанаар миний бичиг баримтаар гэрээ хийсэн. Нэхэмжилсэн 10,000,000 төгрөг нь миний данс бус Мөнх-Учралын данс руу авсан. Мөнх-Учрал өөрийн данс руу авсан. ******* Мөнх-Учрал нь хамтран ажил хийх зорилгоор ******* нь Мөнх-Учралд 10,000,000 төгрөг зээлдүүлсэн. Уг зээлдүүлсэн 10,000,000 төгрөг нь надад хамааралгүй болно гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Тухайн үед би н.Мөнх-Учралтай нөхөрлөдөг байсан. Бизнесийн санал надад тавихад нь чадахгүй юм байна. Гэхдээ чадлаараа тусална гэж хэлсэн. н.Мөнх-Учрал бизнесийн санаагаа А.*******д хэлээд энэ 2 хамтрахаар болсон байсан. А.******* гурвуулаа хамтарсан гэж яриад байгаа боловч би хамтраагүй юм. Гэрээ хийхдээ н.Мөнх-Учрал бичиг баримтгүй байна чи гэрээ хийгээд өгөөч гэж гуйсны дагуу би гэрээ хийсэн. Би тэр зээлсэн мөнгөнөөс нь аваагүй. Нэхэмжилж байгаа мөнгийг төлөхөөс татгалзаж байна. Би гэрээ хийсэн боловч зээлсэн мөнгийг н.Мөнх-Учрал авсан тул би төлөх боломжгүй гэв.
Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж; ҮНДЭСЛЭХ нь:
А.******* нь П., нараас зээлийн гэрээний дагуу нийт 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан (хх-н 1-2 дугаар тал) боловч нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад (хх-н 44-р тал) хариуцагч ыг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан тул нэхэмжлэгчийн энэхүү хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангасан тул (хх-н 4-р тал) тэрээр П.гаас түүнтэй бичгээр байгуулсан мөнгөн зээлийн гэрээний (хх-н 38-39-р тал) дагуу 10,000,000 төгрөгөө гаргуулахаар шаардаж байна.
Зохигч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хх-н 1-2, 1, 2-26, 29-32, 38-4, дугаар талд авагдсан нэхэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар, багийн Засаг даргын тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ын хаягийн тодорхойлолт, А.*******, П. нарын хооронд байгуулагдсан 2022 оны 03 сарын 31-ний өдрийгн зээлийн гэрээ, зохигчийн иргэний үнэмлэхний хуулбар, А.*******ы Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банкны орлогын мэдүүлэг, багийн Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч А.*******ы хүсэлт, уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн захирамж (хх-н 24-36 дугаар тал) зэрэг баримтуудаас үзэхэд; нэхэмжлэгч А.*******, хариуцагч П. нарын хооронд дээрх зээлийн гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй боловч уг зээлийн гэрээнд (хх-н 38-41 дүгээр тал) тусгагдсанаар Төрийн банкны 14040008112 тоот дансанд 10,000,000 төгрөгийг 2022 оны 03 сарын 29-нд ,000,000 төгрөг, 2022 оны 04 сарын 01-нд ,000,000 төгрөгийг тус тус хоёр хуваан шилжүүлсэн ба, дээрх данс нь ын эзэмшлийн данс бөгөөд уг данс руу дээрх 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Хариун хариуцагч П.тай дээрх зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч 10,000,000 төгрөгийг түүнд өгөөгүй, өөрөөр хэлбэл; 10,000,000 төгрөгийг д өгсөн, авсан болох нь талуудын мэдүүлэг, тайлбар болон дээрх банкны дансны хуулга зэргээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар ... үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар ... зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй байна. Гэтэл нэхэмжлэгч А.******* хариуцагч П. нарын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдсан боловч уг гэрээний зүйл болох 10,000,000 төгрөгийг зээлдүүлэгчээс зээлдэгч талд шилжүүлэн өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул зээлдүүлэгч нь зээлдэгчээс дээрх зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхийг хуулиар шаардах эрх үүсэхгүй гэж үзнэ.
Иймд А.*******ы П.гаас 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,90 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар П.гаас 10,000,000 төгрөг гаргуулах тухай А.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,90 төгрөгийг төрийн сөнгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.3, 1*******.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 1*******.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.7-д зааснаар 1*******.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН