Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2025/00105

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2025/00105

Улаанбаатар хот

 

 

2025 02 03 103/ШШ2025/00105

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1-р хороо, Нацагдоржийн гудамж, Хэрлэн худалдааны баруун жигүүрт байрлах, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, .. дугаар хороо, ..гудамж, ..тоотод оршин суух, ******* овогтой ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 310,274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагдаа: Нэхэмжлэгч овогтой нь ******* 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдөр ЗГ/4601034.... тоот ЗЭС кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулан 2,000,000 (Хоёр сая) төгрөгийг сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч Ж. нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 103/132023/00... τοот захирамжинд дурдсанаар харилцагчийг нэхэмжлэлд дурдсан хаягаар дуудахад нас барсан талаарх лавлагааг ар гэрээс ирүүлсэн. , Ж. нар нь Улаанбаатар хот ******* дүүрэг 5 дугаар хороо, Залуус 7 дугаар гудамж 2 тоот хувийн сууцандаа нас барах хүртэл хамт амьдардаг байсан тул г Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу "Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдэлгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ." гэж заасны дагуу хууль ёсны өвлөгч гээс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний нөхөр Ж.ын 2021 онд авсан зээлийн үлдэгдэл болох 310,274.53 төгрөгийн зээлийг төлж барагдуулахад маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогтой ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 310,274 төгрөг /гурван зуун арван мянга хоёр зуун далан дөрөв/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4979 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч гээс 4979 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ