Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 319/ШШ2025/00023

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би,

Улаанбаатар Сүхбаатар дүүрэг,  1-р хороо, Парисын гудамж,  Ай си  тауэр 13 давхар, 1301А тоот хаягт байрлах Инвескор хэтэвч ББСБ /6428916/ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Эрдэнэбүрэн Хонгио багт оршин суух ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,021,885.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 153/20204/00728//и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэг ******* нь манай компанитай 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр L35200072 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан бөгөөд гэрээнд “Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн уйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсвэл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэг Б. Сэнгэдорж-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 7801304661 зээлийн дансны дугаартай, 3,473,000.00 /гурван сая дөрвөн зуун далан гурван мянга/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5863174605 банкны тоот дансанд, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 7100513353 зээлийн дансны дугаартай, 18,940,000.00 /арван найман сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5863174605 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч  нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнаар дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй.   Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа  төлж барагдуулах үүргийг биелүүлэлгүй өнөөдрийг хүрч 2024 оны 11 сарын 19-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2024 оны 4 дүгээр сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь

-Үндсэн зээл: 2,431,097.92 /хоёр сая дөрвөн зуун гучин нэгэн мянга ерэн долоон төгрөг ерэн хоёр мөнгө/,

-Шимтгэл: 0.00 төгрөг,

-Үндсэн хүү: 115,094.16 /нэг зуун арван таван мянга  ерэн дөрвөн төгрөг арван зургаан мөнгө/,

-Нэмэгдүүлсэн хүү: 3,836.48 /гурван мянга найман зуун гучин зургаан төгрөг дөчин найман мөнгө/,

-Нийт: 2,550,028.56 /хоёр сая таван зуун тавин мянга хорин найман төгрөг тавин зургаан мөнгө/,

2. 2024 оны 4 дүгээр сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь

-Үндсэн зээл: 18,235,516.37 /арван найман сая хоёр зуун гучин таван мянга таван зуун арван зургаан төгрөг гучин долоон мөнгө/,

-Шимтгэл: 0.00 төгрөг,

-үндсэн хүү: 3,172,680.08 /гурван сая нэг зуун далан хоёр мянга зургаан зуун наян төгрөг найман мөнгө/,

-Нэмэгдүүлсэн хүү: 55,160.87 /тавин таван мянга нэг зуун жаран төгрөг наян долоон мөнгө/,

-Нийт: 21,463,357.32 /хорин нэгэн сая дөрвөн зуун жаран гурван мянга гурван зуун тавин долоон төгрөг гучин хоёр мөнгө/, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нотариатын зардал 8,500 /найман мянга таван зуу/ төгрөг болно. Иймд хариуцагч *******оос нийт 24,021,885.88 /хорин дөрвөн сая хорин нэгэн мянга найман зуун наян таван төгрөг наян найман мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* бид дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа.

Нэг: Хариуцагч ******* нь зээлийн гэрээний төлбөр 24,021,885.88 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 3,000,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор,  3,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор, 3,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 3,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 3,000,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 3,021,885.88 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлээ.

Хоёр: Уг эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хөндөөгүй бөгөөд зохигчид уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүйгээр тохиролцлоо гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК нь Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,021,885.88 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 8 сарын хугацаанд хэсэгчлэн бүрэн төлөхөөр харилцан тохиролцож нэхэмжлэгчийн төлөөлөгч *******т, хариуцагч ******* нар нь эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,059.43 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 39,029 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *******оос  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5139,029 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-д олгохоор тогтов.

Энэхүү захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.******* холбогдох, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нотариатын зардал нийт 24,021,885.88 төгрөг гаргуулах  тухай иргэний хэрэгт хариуцагч *******  нь нэхэмжлэлийн шаардлага болох 24,021,885.88 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 3,000,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор,  3,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор, 3,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 3,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 3,000,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 3,021,885.88 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******т, хариуцагч ******* нар нь эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,059.43 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 139,029.715 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *******оос  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 139,029.715 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                          Б.ГАНТӨГС